Ганхуягийн СОЛОНГО - Ахлах шинжээч
Утас: 70437022
Цахим шуудан: khovd@mn-nhrc.org
Хаяг: Ховд аймаг, Жаргалант сум, Мэргэжлийн хяналтын газрын байр, 412 тоот

Хууль зүйн зөвлөгөө өгөх цагийн хуваарь


Гариг

Цаг

Даваа

09:00-12:00

13:00-17:00

Мягмар

09:00-12:00

13:00-17:00

Лхагва

09:00-12:00

13:00-17:00

Пүрэв

09:00-12:00

13:00-17:00

Баасан

09:00-12:00

13:00-17:00

Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутгийн ажилтнууд сургалтад хамрагдаж байна
2018-05-21

Жендэрийн шударга ёс, тэгш эрхийг дэмжсэн соёлыг төлөвшүүлэх, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эр жендэртэй холбоотой асуудлаар нийгмийн олон бүлэг, ялангуяа хөвгүүд, эрэгтэйчүүдтэй хамтран ажиллах үндэсний чадавх бий болгох зорилгоор 2018 оны 05 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 21 аймаг дахь ажилтнууд Улаанбаатар хотноо "Жендэрийн шударга ёс ба маскулинити/эр жендэр” сэдэвт сургалтад хамрагдаж байна....

“Эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнуудын хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх” сургалт зохион байгуулж байна
2018-05-15

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын хүний эрхийн боловсролыг дээшлүүлж, эрүүл мэндийн байгууллагын баримталж буй бодлого, хөтөлбөр, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны бодитой, хүртээмжтэй, нийцтэй, чанартай байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажсан иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрх, эмч,...

Хүний эрхийн сургалт зохион байгууллаа
2018-04-23

Сумдын хамтарсан багийн гишүүдийг, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжил хамгааллын чиглэлээр мэдээллээр хангах, чадавхижуулах, Гэр бүлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргах зорилгоор Гэр бүл,хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн Зөн Ховд орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс "Хамтарсан багийн гишүүдийн чадавхи бэхжүүлэх” сургалт зөвлөгөөнийг 2018 оны 04 дүгээр сарын 12,13-ны өдрүүдэд зохион байгуулсан юм. Уг сургалтанд оролцогчдийн  хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх...

“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл”-ийг өргөн барилаа
2018-03-30

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсэгт, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь тухайн жилийн хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг тодорхойлон "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-ийг жил бүрийн эхний улиралд багтаан УИХ-д өргөн барьдаг. Энэ жилийн илтгэлийг ХЭҮК-оос хийсэн хяналт...

UPR- баруун бүсийн хэлэлцүүлэг Ховд аймагт
2018-03-29

Хүний эрхийн Төрийн бус байгууллагуудын форум (ХЭФ), Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Хүний эрхийн үндэсний комисс, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран UPR буюу Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийг 3 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймагт зохион байгууллаа. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 204 дүгээр тогтоолоор "Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2016-2019 онд хэрэгжүүлэх...

"НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг"-ийг баруун бүсэд зохион байгуулж байна
2018-03-22

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж Хүний эрхийн Үндэсний Комисс Хүний эрхийн ТББ-уудын форум хамтран зохион байгуулж буй "НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг"-т оролцохын зэрэгцээ Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа 457 дугаар хорих ангийн үйл ажиллагаатай танилцан ажиллаж байна....

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Зөвлөмж хүргүүллээ
2018-03-20

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын хэсэг 2018 оны 03 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Говьсүмбэр аймагт ажиллаж, Дүнжингарав-2018 хурдан морины уралдааны явцад хяналт тавьж ажилласан бөгөөд уг асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Зөвлөмж хүргүүлээд байна. Тус Зөвлөмжийг уншигч танаа бүрэн эхээр нь толилуулъя. "ЗӨВЛӨМЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА Комисс хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх, хүйтний улиралд...

Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны хурал боллоо
2018-03-15

Ховд аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны хуралдаан энэ сарын 14-ны өдөр Засаг Даргын Тамгын Газрын хурлын танхимд боллоо. Хурлын хүрээнд Хүүхдийн эрхийн Хууль зүйн хорооны ажлын алба, Хүүхдийн эрхийн улсын байцаагч О.Мандалсүрэн болон Цагдаагийн газар, Прокурорын газар, Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газрын холбогдох мэргэжилтнүүдийн зүгээс гэмт хэргийн гэрч, хохирогч, гэмт хэргийн сэжигтэн, ял шийтгэгдсэн хүүхдүүдтэй ажилласан байдал, цаашид анхаарах асуудлуудын...

Орон нутагт хүний эрхийн дүн шинжилгээ хийж байна
2018-03-1

   Хүний эрхийн Үндэсний Комиссын 2018 оны  2 дугаар сарын төлөвлөгөөний 1.3.12-т заасанчлан орон нутагт хүний эрхийн нөхцөл байдлыг тодорхойлох мэдээллийн сан бүрдүүлэх ажлын хүрээнд Ховд аймгийн Дарви, Цэцэг сумдын ард иргэд Хөшөөтийн уурхайн тоосжилтон дунд  эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа талаар мэдээлэл цуглуулж дүн шинжилгээ хийлээ. Уг дүн шинжилгээг аймгийн Миний сутай Нийгэмд Үйлчлэх ТББ , аймгийн ЗДТГ ,Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал...

Сургалт зохион байгууллаа
2018-03-1

Ховд аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газартай хамтран Хуулиа мөрдөе 21 аянд нэгдэж 2 дугаар дунд сургуулийн сурагчдад хүний эрхийн сургалт зохион байгуулан ажиллаа.Сургалтанд 50 сурагч хамрагдаж хүний эрхийн талаар харилцан ярилцаж мэдээлэл солилцлоо....

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК