Дагвын ЭРДЭНЭБАЯСГАЛАН - Ахлах шинжээч
Утас: 70562322
Цахим шуудан: khentii@mn-nhrc.org
Хаяг: Хэнтий аймаг, Хэрлэн сумын ЗДТГ-ын байрны I давхарт, 103 тоот өрөө

Хууль зүйн зөвлөгөө өгөх цагийн хуваарь


Гариг

Цаг

Даваа

08:00-12:00

13:00-17:00

Мягмар

08:00-12:00

13:00-17:00

Лхагва

08:00-12:00

13:00-17:00

Пүрэв

08:00-12:00

13:00-17:00

Баасан

08:00-12:00

13:00-17:00

Хэлэлцүүлэг болно
2018-02-21

НҮБ-аас Монгол улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжийн дунд хугацааны хэрэгжилттэй холбоотой хэлэлцүүлгийг 2018 оны 02-р сарын 23-ны 10.00 цагт Хэрлэн сумын Иргэний танхимд зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлгийг "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудал"-д төр, төрийн бус байгууллагуудаас авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар өрнүүлэх юм. Оролцогчид нь төрийн байгууллага, ИНБ, иргэд байх болно....

Хүний эрхийн асуудлаар дүн шинжилгээ хийж байна
2018-02-21

Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутгийн ажилтнууд Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн өгсөн үүрэг даалгаварын дагуу 2 сар тутамд хүний эрхийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж ажилладаг. Энэ удаад "Эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх"-ийн хүрээнд аймаг орон нутаг дахь хүний эрхийн нөхцөл байдлыг судалж мэдээллийн сан бүрдүүлж байна....

Хамтын ажиллагааг үргэлжүүлнэ
2018-02-13

2-р сарын 13-ны 14.00 цагт Хэнтий аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн зарим гишүүдийг ХЭҮКомиссын орон нутгийн ажилтан хүлээн авч уулзлаа. Уг уулзалтаар НҮБ-аас өгсөн зөвлөмжийн хэрэгжилт, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал бодлоо хуваалцаж удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулахаар төлөвлөв. Уулзалтанд хяналтын зөвлөлийн дарга Г.Баатарчулуун, Гүйцэтгэх захирал М.Нямхүү удирдах зөвлөлийн зарим гишүүд оролцлоо....

Монгол Улсад Хүний эрхийн үндэсний байгууллага байгуулагдсаны 17-н жилийн ойн өдрийг тохиолдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж мэндчилгээ дэвшүүллээ
2018-02-2

Мэндчилгээ Хүний эрхийн Үндэсний Комиссын үе үеийн дарга, гишүүд, ажилтнууд, хамтарч ажиллаж ирсэн төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид, Орон Тооны бус зөвлөлийн гишүүд Та бүхэндээ Монгол Улсад Хүний эрхийн үндэсний байгууллага байгуулагдсаны 17-н жилийн ойн өдрийн мэндийг хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе....

“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-ийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолыг УИХ-аас баталлаа
2018-01-31

2018 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-д дэвшүүлсэн санал зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр тогтоолын төслийг хэлэлцэж, 72,7 хувийн саналаар тогтоолыг баталлаа. Хүний эрхийн Үндэсний Комисс "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-ийг 2017 оны 3 дугаар сард өргөн барьсан бөгөөд илтгэлийг 10 дугаар сард УИХ-аар хэлэлцэх явцдаа хамтарсан Ажлын хэсгийг...

ХЭҮК Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газартай хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд мэдээлэл хийлээ
2018-01-30

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын ажилтнуудад мэдээлэл хийлээ. Хүний эрхийн Үндэсний Комисс нь ШШГЕГ-тай хамтран ажиллах Санамж бичгийг 3 дахь удаагаа сунган ажиллаж байгаа бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагын ажилтан, албан хаагчдын хүний эрхийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тус байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг...

Зөвлөгөө өгч байна
2018-01-24

Хэнтий аймаг Хэрлэн сумын ЗДТГазрын 1-р давхарт 103 тоот өрөөнд хүний эрхийн орон нутгийн ажилтан иргэдийг хүлээн авч уулзах, тулгамдсан асуудлыг сонсож, Комисст харьяалахгүй асуудлаар хууль зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна....

"Бид хариуцлагатай оюутан" чуулган болно
2018-01-24

Хэнтий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдын "Би хариуцлагатай оюутан" 6-р чуулган маргааш буюу 2018 оны 01-р сарын 25-ны өдөр болох гэж байна. Уг чуулганаар хүүхдийн эрх, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх сургуулийн орчинд хүүхэд хүүхдийнхээ эрхийг зөрчихгүй байх зэрэг олон талын сургалт, мэдээлэл өгөх юм....

Эмэгтэйчүүд уулзав
2018-01-24

2018 оны 01-р сарын 23-ны 13.00 цагт аймгийн Иргэний танхимд Хэрлэн сумын 2-р багийн эмэгтэйчүүдийн "Хайр дүүрэн амьдрал" нэртэй уулзалт, хэлэлцүүлэг болж өнгөрлөө. Уг арга хэмжээг 2-р баг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Гэр бүл, хүүхдийн сэтгэлзүйн боловсролыг дэмжих төв, Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутгийн ажилтан хамтран зохион байгуулсан бөгөөд "Эмэгтэйчүүдийн олон нийттэй харилцах харилцааг нэмэгдүүлэх, шинэ мэдээ мэдээлэл өгөх" зорилготой юм....

Орон нутгийн ажилтан 2017 онд
2018-01-17

Хүний эрхийн Үндэсний Комиссын Хэнтий аймаг дахь ажилтан 2017 онд 87 иргэнд биечлэн болон утсаар хууль зүйн зөвлөгөө өгч, 992 иргэний хүний эрхийн боловсролд хувь нэмэр оруулж ажилласан байна. Мөн хүний эрхийн зөрчилтэй гомдол хүлээн авч гүйцэтгэх ажиллагаа хийх, төрийн болон төрийн бус байгууллагуудтай уулзалт, хэлэлцүүлэг, семинарыг зохион байгуулж хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн....

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК