» » “Ахмад настны эрхийг баталгаажуулъя” хэлэлцүүлэг боллоо

“Ахмад настны эрхийг баталгаажуулъя” хэлэлцүүлэг боллоо

“Ахмад настны эрхийг баталгаажуулъя” хэлэлцүүлэг боллоо "Ахмад настны эрхийг баталгаажуулъя” сэдэвт үндэсний гурван талт хэлэлцүүлэг 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр ГХЯ-ны зөвшилцөл танхимд боллоо. Тус хэлэлцүүлгийг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Гадаад харилцааны яам, Хүний эрхийн Үндэсний Комисс, Хүний эрх хөгжил төв ТББ хамтран зохион байгуулж, ахмад настны эрхийг хамгаалах асуудлаарх олон улсын туршлага, НҮБ-ын Ахмад настны хүний эрхийг хамгаалах тухай шинэ конвенцийн талаар талууд харилцан ойлголтоо нэмэгдүүлэх, харилцан санал солилцох зорилго дэвшүүлжээ.

Уг хэлэлцүүлэгт Улаанбаатар хот болон 12 аймаг, орон нутгийн ахмадын байгууллагын төлөөлөл оролцож, ахмад настнуудад тулгамдаж буй хүний эрхийн асуудлууд тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцлоо.

Мөн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны зүгээс Ахмад настны тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барихад бэлтгэж байгаагаа танилцууллаа.

Түүнчлэн ахмад настны эрхийн асуудлаарх НҮБ-ын Ахмад настны эрхийн шинэ конвенцийн ажлын хэсгийн нээлттэй хэлэлцүүлэгт МУ-ын байр суурийг боловсруулахаар талуудын санал бодлыг сонсож, нэгдсэн байр суурийг боловсруулсан байна.

“Ахмад настны эрхийг баталгаажуулъя” хэлэлцүүлэг боллоо
“Ахмад настны эрхийг баталгаажуулъя” хэлэлцүүлэг боллоо


ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК