» » » Хугацаат цэргийн хөдөлмөр эрхлэлтэд хийсэн судалгааны тайлан хэвлэгдлээ

Хугацаат цэргийн хөдөлмөр эрхлэлтэд хийсэн судалгааны тайлан хэвлэгдлээ

Хугацаат цэргийн хөдөлмөр эрхлэлтэд хийсэн судалгааны тайлан хэвлэгдлээ Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын "Азийн бүс нутаг дахь албадан хөдөлмөрийн ажиллагаа” төслийн техник аргазүйн тусламжтайгаар "Монгол Улс дахь заавал хаах цэргийн алба ба хугацаат цэргийн хөдөлмөр: Бодлого, практикийн дүн шинжилгээ” судалгааг хийж уншигч олонд өргөн барьж байна.

Уг судалгааны ажлыг 2013 оны 6 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд барилга-инженерийн 339, 340 дүгээр ангид нийт 159 хугацаат цэргийн албан хаагчийг хамруулан хийж гүйцэтгэсэн болно.

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Албадан хөдөлмөрийн тухай 1930 оны 29 дүгээр конвенц нь заавал хаах цэргийн алба байхыг хүлээн зөвшөөрч байгаа боловч хугацаат цэргийн алба хаагчдыг гагцхүү цэвэр цэргийн шинжтэй ажил хөдөлмөрт дайчлахыг зөвшөөрдөг байна.

Энэхүү судалгаагаар Монгол Улсын батлан хамгаалах бодлого дахь хугацаат цэргийн албан хаагчдийг эдийн засгийн бүтээн байгуулалтад оролцуулах илэрхий зорилго байгааг тогтоосон юм. Судалгааны үр дүнгээс үзэхэд бодит байдалд хугацаат цэргийн албан хаагчдыг бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийн хүрээнд цэргийн бус ажилд оролцуулдаг нь тогтоогдсон.

Заавал хаах цэргийн албыг Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагад нийцүүлэн зохион байгуулахын тулд Монгол Улсын үндэсний хууль тогтоомж, бодлого, зохицуулалтад үнэлэлт өгч болох чиглэлүүдийг тодорхойлсон болно.

Та дэлгэрэнгүй судалгаатай танилцахыг хүсвэл энд [1.78 Mb] дарна уу.


ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК