» » Хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн төсөлд хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд нийцэж буйд дүн шинжилгээ хийж, санал гаргасан байдал

Хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн төсөлд хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд нийцэж буйд дүн шинжилгээ хийж, санал гаргасан байдал

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын Их Хурлаар хэлэлцэх хууль тогтооомж, бодлогын баримт бичгийн төсөлд хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж, санал хүргүүлэх нь Комиссын бодлого дүн шинжилгээний ажлын салшгүй нэг хэсэг юм.

Комисс нь 2017 онд эхний хагас жилийн байдлаар 7 хуулийн төсөл, бодлогын баримт бичиг, журмын төсөлд хүний эрхийн зарчим, хэм хэмжээний дагуу дүн шинжилгээ хийж, холбогдох саналаа хууль санаачлагчид хүргүүлсэн байна.

д/д

Хуулийн төслийн нэр

Саналын тоо

Санал хүргүүлсэн албан тушаалтан

Хугацаа

1

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар батлах "Гадаадын иргэнийг саатуулах байрны дотоод журам”-ын төсөл

13 санал

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт

2017.01.18. 3/48

2

Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

18 санал

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт

2017.02.01. 3/77

3

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдах "Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр” түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл

2 санал

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт

2017.02.21. 1/132

4

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

31 санал

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт

2017.03.15. 1/163

5

Дотуур байрны үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага” MNS... :2017 стандартын төсөл

12 санал

"Хүүхэд хөгшдийг ивээх төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Амарсанаа

2017.04.07.

6

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

18 санал

Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал

2017.05.11. 1/254

7

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл

11 санал

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан

2017.05.11. 1/255

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК