Санал зөвлөмжКомисс нь хүний эрхийн зөрчлийг илрүүлж, таслан зогсоох, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх зорилгоор төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад шалгалт явуулдаг. Мөн нийгэмд буй хүний эрхийн анхаарал татсан асуудлыг гүнзгийрүүлэн судлах, учир шалтгаан, үр дагаврыг илрүүлэх зорилгоор Комисс тодорхой сэдвээр судалгаа явуулдаг.
Чухал ач холбогдолтой судалгааны үр дүнг Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд оруулж, тодорхой санал зөвлөмжийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлдэг. |