Нүүр » Articles for October 2012 Year
Нүүр » Articles for October 2012 Year
"Нийгмийн толь" сонины 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн нийтлэлийг уншигч танаа хүргэж байна.
Монголыг дэлхийн тавцанд хөрөнгөжих магадлалтай хамгийн “баян” орон хэмээн тунхаглахад нөлөөлсөн уул уурхайн салбарт хүний эрх, байгаль орчны аюулгүй байдал хэрхэн алдагдчихаад байгаа тухай Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, хууль зүйн ухааны доктор, профессор Монгол Улсын гавьяат хуульч Ж.Бямбадоржтой ярилцлаа.
Хүний эрхийн Үндэсний Комисс болон Нээлттэй Нийгэм Форумаас хамтран зохион байгуулж байгаа Хүний эрхийн цуврал илтгэл хэлэлцүүлгийн 10 сарын илтгэгчээр “Хүний эрх - Хөгжил” төвийн Тэргүүн Г.Уранцоож уригдаж “Хөгжих эрх” сэдвээр илтгэл тавихаар боллоо.
Илтгэл, хэлэлцүүлэг 2012 оны 10 дугаар сарын 25-ны Пүрэв гаригийн 15 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно.
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг 2012 оны 10 дугаар сарын 16-нд буюу өнөөдөр НҮБ-ын Дүрвэгсдийн Асуудал Эрхэлсэн Дээд Комиссарын Газрын БНХАУ дахь Суурин төлөөлөгчийн газрын бүсийн хамгаалалтын ахлах мэргэжилтэн ноён Вожиеш Трояан нартай уулзаж, дүрвэгсдийн эрхийн асуудлаар ярилцлаа.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс “Монгол Улс дахь уул уурхайн бизнес ба хүний эрх” сэдэвт олон улсын бага хурлыг 2012 оны 10 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Ази Номхон Далайн Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын Чуулган болон Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй зохион байгуулсан билээ. Тус хурлаас гарсан зөвлөмжийг бүрэн эхээр нь толилуулж байна.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс 2011 онд “Бизнес ба хүний эрхийн талаар баримтах үндсэн зарчмууд”-ыг шинэчлэн баталсан бөгөөд ингэснээр аливаа бизнесийн үйл ажиллагааны үр дүнд хүний эрх зөрчигдөх асуудлыг урьдчилан сэргийлэх зорилгоор үлс орнуудын түвшинд заавал мөрдөх стандартыг анх удаа боловсруулсан юм.