НҮҮР » Мэдээ мэдээлэл » Зарлал » “ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААРХ ТЕЛЕВИЗИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ”-ИЙН УРАЛДААН
НҮҮР » Мэдээ мэдээлэл » Зарлал » “ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААРХ ТЕЛЕВИЗИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ”-ИЙН УРАЛДААН
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Канадын Элчин Сайдын Яамтай хамтран Олон Улсын Хүний Эрхийн өдрийг 2011 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Хүний эрхийн асуудлаарх телевизийн шилдэг бүтээл”-ийн уралдааныг үндэсний болон орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг телевизүүдийн нийт уран бүтээлчдийн дунд 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зарлаж байна.
Шилдэг бүтээл шалгаруулах зорилго:
1. Хүний эрхийн анхаарал татсан асуудлуудыг эрэлхийлэх, шийдвэрлэх арга замыг тодорхойлоход сэтгүүлчдийн оролцоог дэмжих;
2. Хүний эрхийн тулгамдаж буй асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх;
3. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон хүний эрхийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх;
Уралдааны зохион байгуулалт:
Бүтээлийг Засгийн Газрын XI байр, Хүний Эрхийн Үндэсний Комиссын 511 тоотод 2011 оны XII сарын 15-ны өдрийг хүртэл хүлээж авна.
Шүүгчдийн бүрэлдэхүүн шилдэг нэг бүтээлийг XII сарын 16-наас XII сарын 18-ны өдрүүдэд шалгаруулна.
Шилдэг бүтээлийн эзэнд шагнал гардуулах ажиллагааг XII сарын 18-ны өдрөөс хойш жич зарлаж, зохион байгуулна.
Шагналын сан:
Уралдаанд ирүүлсэн бүтээлээс нэг бүтээлийг шалгаруулж, “Хүний эрхийн асуудлаарх телевизийн 2011 оны шилдэг бүтээл” өргөмжлөл олгоно. Өргөмжлөлийг 1 000 ам. доллар дагалдана.
Бүтээлд тавигдах шаардлага:
1. Орчин цагийн Монголын нийгэмд тулгамдаж буй хүний эрхийн асуудлыг хөндөж, тодорхой санал, дэвшүүлсэн байх;
2. Хүний эрхийн зарчимд нийцсэн, асуудалд хүний эрхийн мэдрэмжтэй хандсан байх (хувь хүний нууц, насанд хүрээгүй хүмүүсээс дэмжлэг авах нөхцөлд тэдгээрийн эцэг эх, харгалзан дэмжигч, асран хамгаалагчаас зөвшөөрөл авах гм.);
3. Шинэлэг, сонирхолтой байх;
4. Зохиогчийн эрхийг хүндэтгэж, мэргэжлийн ёс зүйг чанд сахих;
5. Бүтээлийг 2011 оны XII сарын 1-нээс XII сарын 10-нд телевизийн аль нэг сувгаар цацуулсан байх (нийслэл, орон нутгийн телевизийн аль нь ч байж болно);
6. Бүтээл 10 минутаас хэтрэхгүй хугацаатай байх бөгөөд нэвтрүүлэг эхлэхэд цагаан дэвсгэр дээр “ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН БҮТЭЭВ” гэсэн бичвэрийг Arial фонтоор 3 секунд үзүүлэх;
7. Тухайн нэвтрүүлгээр дэвшүүлсэн санаа зохиогчийн хувийн үзэл бодол бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комиссын байр суурийг илэрхийлэхгүй болохыг нэвтрүүлэгт тодорхой дурьдсан байх;
8. Бүтээл нь чанарын шаардлага хангасан байх бөгөөд бичлэгийг CD-д хуулж, телевизийн сувгаар цацуулсныг нотлох баримтын хамт дээр заасан хугацаанд Комисст хүргүүлсэн байх;
Тодруулга, лавлагаа:
Утас: (976-51) – 262751 (Референт Ч.Ариунаа);
(976-51) – 262931 (Зааварлагч Ж.Оюунхүү);
Шилдэг бүтээлийн зохиогчийн нэрийг дурьдан цаашид хүний эрхийн сурталчилгаанд ашиглана.
МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС
Цахим шуудан: info@mn-nhrc.org
Цахим хуудас: www.mn-nhrc.org
Шуудангийн хаяг: Чингэлтэй дүүрэг, VI хороолол, Тусгаар тогтнолын талбай, Засгийн газрын XI байр, Улаанбаатар хот, 15140 Монгол Улс