Ж.Бямбадорж: Уул уурхайн балгаар нүүдлийн мал аж ахуй устах аюулд ойртов

"Нийгмийн толь" сонины 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн нийтлэлийг уншигч танаа хүргэж байна.

Монголыг дэлхийн тавцанд хөрөнгөжих магадлалтай хамгийн "баян” орон хэмээн тунхаглахад нөлөөлсөн уул уурхайн салбарт хүний эрх, байгаль орчны аюулгүй байдал хэрхэн алдагдчихаад байгаа тухай Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, хууль зүйн ухааны доктор, профессор Монгол Улсын гавьяат хуульч Ж.Бямбадоржтой ярилцлаа. 

“Жендэр мэдрэмжтэй удирдлага ба ур чадвар” сэдэвт сургалт зохион байгуулав

Өнөөдөр 11 цагаас Улаанбаатар зочид буудлын "Өргөө” хурлын танхимд "Жендэр мэдрэмжтэй удирдлага ба ур чадвар” сэдэвт сургалтыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Жендэрийн Үндэсний Хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Фридрих Эбертийн сан хамтран зохион байгууллаа.

Сургалтыг Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Жендэрийн Үндэсний хорооны дэд дарга Л.Гансүх, Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж нар сургалтыг нээж үг хэлсэн юм. Тус арга хэмжээнд Жендэрийн Үндэсний Хорооны гишүүд болон ЖҮХ, ХЭҮК-ын Ажлын албаны дарга, ажилтнууд оролцлоо.

Мөн Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын урилгаар манай улсад айлчилж буй ХБНГУ-ын Бундестагийн гишүүн асан, профессор Херта Даублер Гмелин оролцож "Жендэрийн мэдрэмжтэй төрийн бодлого ба шийдвэр гаргагчдын анхаарах асуудал”, "Жендэр мэдрэмжтэй бодлогыг хэрэгжүүлэх төрийн байгууллагын бүтэц, хүний нөөцийн чадавх” зэрэг сэдвүүдээр лекц уншив.

ХЭҮК-ын урилгаар айлчилж буй ХБНГУ-ын Бундестагийн гишүүн асан хатагтай Херта Дойблер Гмелин.2013.05.27

ХЭҮК-ын урилгаар айлчилж буй ХБНГУ-ын Бундестагийн гишүүн асан хатагтай Херта Дойблер Гмелин.2013.05.27

Орон нутагт "Хүний эрхийн дэмжих бүлэг"-ийг байгууллаа. 2013.05.24

Орон нутагт "Хүний эрхийн дэмжих бүлэг"-ийг байгууллаа. 2013.05.24

"Хэвлэлийн эрх чөлөө ба эрх зүйн орчин" сэдэвт хэлэлцүүлэг болно

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Фридрих Эбертийн сан хамтран 2013 оны 5 дугаар сарын 30-нд "Хэвлэлийн эрх чөлөө ба эрх зүйн орчин" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.
Санал асуулга
Хүний эрх аль салбарт илүү зөрчигдөж байна вэ?
Боловсрол
Хууль эрх зүй
Уул уурхай
Эрүүл мэнд
Бусад