Нүүр » Мэдээ мэдээлэл » Шинэ мэдээ » “МОНГОЛ УЛС ДАХЬ УУЛ УУРХАЙН БИЗНЕС БА ХҮНИЙ ЭРХ” ОЛОН УЛСЫН БАГА ХУРЛААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ

“МОНГОЛ УЛС ДАХЬ УУЛ УУРХАЙН БИЗНЕС БА ХҮНИЙ ЭРХ” ОЛОН УЛСЫН БАГА ХУРЛААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс “Монгол Улс дахь уул уурхайн бизнес ба хүний эрх” сэдэвт олон улсын бага хурлыг 2012 оны 10 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Ази Номхон Далайн Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын Чуулган болон Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй зохион байгууллаа.

Хуралд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, уул уурхайн аж ахуйн нэгж, хүний эрх, байгаль орчны чиглэлээр ажилладаг олон улсын болон үндэсний төрийн бус байгууллагууд, гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэд, малчид, бичил уурхай эрхлэгчид, Ази Номхон Далайн бүсийн хүний эрхийн үндэсний байгууллагууд, элчин сайдын яамд, НҮБ-ын хүний эрхийн шинжээч зэрэг 200 орчим хүн оролцов.

Хуралд оролцогчид хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас баримталж буй зөв зүйтэй, оновчтой бодлогыг сайшаав. Мөн уул уурхайн салбарын Монгол Улсад оруулж буй жинтэй хувь нэмрийг хүлээн зөвшөөрөхийн сацуу, уул уурхайн үйл ажиллагаанаас бий болсон сөрөг үр дагавар их байгааг хүлээн зөвшөөрлөө. Оролцогчид эдийн засгийн болон бусад үр өгөөжийг хамгийн дээд хэмжээгээр нэмэгдүүлэх, үр шимийг нь Монгол хүн бүрт хүртээх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах замаар уул уурхайн сөрөг нөлөөллийг хамгийн доод хэмжээнд хүртэл бууруулахыг эрмэлзэж буйгаа илэрхийллээ.

Хуралд оролцогчид Монгол Улсын уул уурхайн бизнесийн бодлого, хууль эрх зүйн орчин хүний эрхэд суурилаагүй, хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй, холбогдох байгууллагуудын ажлын уялдаа холбоо дутмагаас шалтгаалж хүний эрх зөрчигдөж байгааг онцлон тэмдэглэлээ.

Хуралд оролцогчид НҮБ-ын Бизнес ба Хүний эрхийн Удирдах Зарчмыг сайшаан дэмжиж, Удирдах зарчмын үндсэн 3 хүрээнд хамаарах хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх тус тусын үүргээ шударгаар сахин биелүүлэхийг төр, хувийн хэвшил болон иргэний нийгмийн байгууллагуудад уриаллаа.

Төр уул уурхайн салбарт хүнээ хамгаалах бодлогод чиглэсэн бүхий л гэрээ хэлэлцээр болон Бизнес ба Хүний эрхийн Удирдах зарчмыг мөрдүүлэх шаардлагатай бөгөөд ингэхдээ хүний эрхэд суурилсан хууль тогтоомж, бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлэх асуудал тулгамдаж байгааг санал нэгтэй цохон тэмдэглэлээ.

Хүний эрхэд суурилсан, хариуцлагатай уул уурхайн бизнесийг хөгжүүлэх чиглэлээр холбогдох бүх талууд хамтран ажиллаж, ахиц дэвшил гаргахыг эрмэлзэх нь нэн чухал болохыг онцлон тэмдэглэж, олон улсын бага хуралд оролцогчдын санал, дүгнэлтийг тусгасан дараах зөвлөмжийг гаргаж байна.

Үргэлжлэлийг эндээс үзнэ үү. final-recommendations-of-the-conference-2012-10-16-rev13.pdf [214.45 Kb] (Count: 114)

Үйл явдал
«    December 2012    »
MoTuWeThFrSaSu
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 

Санал асуулга
Таны бодлоор хүний эрхийн зөрчил үүсэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл юу вэ?
Хүнд суртал
Ядуурал
Уул уурхай
Хүний эрхийн мэдлэг ойлголтгүйгээс
Бусад