Нүүр » Мэдээ мэдээлэл » Шинэ мэдээ » Дүрвэгсдийн эрхийн асуудлаар уулзалт хийв

Дүрвэгсдийн эрхийн асуудлаар уулзалт хийв

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг 2012 оны 10 дугаар сарын 16-нд буюу өнөөдөр НҮБ-ын Дүрвэгсдийн Асуудал Эрхэлсэн Дээд Комиссарын Газрын БНХАУ дахь Суурин төлөөлөгчийн газрын бүсийн хамгаалалтын ахлах мэргэжилтэн ноён Вожиеш Трояан нартай уулзаж, дүрвэгсдийн эрхийн асуудлаар ярилцлаа.

Монгол Улс нь Дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай НҮБ-ын Конвенц /1951 он/ болон тус Конвенцийн 1967 оны Нэмэлт протоколд нэгдэн ороогүй ч хүмүүнлэгийн эрх зүйн үүднээс хил зөрчсөн дүрвэгсэдтэй холбоотой ямар нэгэн асуудалд хүний эрхийн үүднээс анхаарч ажиллаж байгааг илэрхийлэхийн сацуу ХЭҮК-ын зүгээс НҮБДДКГ-тай дараах асуудлаар хамтарч ажиллах боломжтойг уулзалтын үеэр онцолж байлаа. Тухайлбал, дүрвэгсдийн эрхийн асуудал нь олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн үүднээс хийгдэх ёстой ажил болохыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын зүгээс олон нийтэд ойлгуулах, таниулан сурталчлах хэрэгцээ шаардлага байгаа.

Түүнчлэн дэлхий дахины өөрчлөлт болон нийтийг хамарсан гамшиг ослын үед хүний эрхийг хангаж ажиллах, тэр дундаа дүрвэгсдийн эрхийг хангах, хамгаалахад хэрхэн анхаарах талаар Онцгой байдлын алба, Цагдаагийн байгууллага зэрэг хууль хэрэгжүүлэгч хүчний байгууллагуудын ажилтнуудад томоохон хэмжээний сургалтуудыг зохион байгуулах боломжтой.  

Мөн Афганистан, Сьерра-Леоне, Судан зэрэг улсуудад  Онцгой байдлын алба, Цагдаагийн Газар болон ХЭҮК-ын төлөөллийг оролцуулсан багийг ажиллуулж, энхийг сахиулагчдын нөхцөл байдлыг судлах, тухайн улс дахь дүрвэгсдийн асуудлыг  хариуцсан НҮБ-ын болон дотоодын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах зэргээр хамтран ажиллах боломжийн судлах талаар ярилцав.

Уулзалтын үеэр хөндөгдсөн асуудлыг НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд Комиссарын Газарт уламжилж, бодитой ажил хэрэг болгохын зэрэгцээ ХЭҮК-той цаашид хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа ноён Вожиеш Трояан илэрхийллээ.

 

 

Үйл явдал
«    December 2012    »
MoTuWeThFrSaSu
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 

Санал асуулга
Цаазаар авах ялыг хэвээр үлдээх нь зөв гэж та үздэг үү?
Үгүй, ийм төрлийн ял байж болохгүй
Зөв гэж үздэг
Сайн мэдэхгүй байна
Энэ талаар мэдээлэлгүй