Нүүр » Мэдээ мэдээлэл » Шинэ мэдээ » Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийг чөлөөлж, томиллоо
Нүүр » Мэдээ мэдээлэл » Шинэ мэдээ » Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийг чөлөөлж, томиллоо
УИХ-ын чуулганы 2013 оны 1 дүгээр сарын 31-ны хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын ХҮЭК-ын тухай хуулийн 5-р зүйлийн 5-1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон Пүрэвийн Оюунчимэг, Улсын дээд шүүхээс санал болгосон Нанзадын Ганбаяр нарыг ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшүүлж буй танилцуулгыг УИХ-ын дарга З.Энхболд танилцуулав.
ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчдийг тус бүрт нь санал хураалт явуулснаар П.Оюунчимэг 73,9 хувийн саналаар, Н.Ганбаяр 60,9 хувийн саналаар дэмжигдэж ХЭҮК-ын гишүүнээр томилогдлоо. Гишүүдийг томилох тухай тогтоолыг эндээс үзнэ үү.