Нүүр » Мэдээ мэдээлэл » Зарлал
Нүүр » Мэдээ мэдээлэл » Зарлал
Комиссоос Олон Улсын Хүний эрхийн өдрийг угтан зохион байгуулж буй "Парламентын мэтгэлцээн" тэмцээнд 34 баг мэдүүлэг ирүүлснээс 33 багийн мэдүүлгийг шүүгчид үнэлэн, дүнгээ гаргалаа. Шалгарсан 8 баг маргааш буюу 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хасагдах журмаар аваргаа шалгаруулах болно.
Шалгарсан оролцогчдын нэрсийг эндээс
үзнэ үү.
Жил бүрийн 12 дугаар сарын 10-нд дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг олон улсын хүний эрхийн өдрийг угтан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос парламентын мэтгэлцээнийг хууль зүйн сургуулиудад суралцаж байгаа оюутнуудын дунд зарлаж байна.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Олон Улсын Хүний Эрхийн өдрийг 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Хүний эрх - Миний дуу хоолой” сэдэвт шторкийн уралдааныг Монголын нийт фэйсбүүк хэрэглэгчдийн дунд зарлаж байна.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Олон Улсын Хүний Эрхийн өдрийг 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Бидний анхаараагүй жендэрийн асуудлууд” сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл зарлаж байна.
Хүний эрхийн Үндэсний Комисс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн төрийн бус байгууллагуудын чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор жижиг тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна.
Хүний эрхийн Үндэсний Комисс болон Нээлттэй Нийгэм Форумаас хамтран зохион байгуулж байгаа Хүний эрхийн цуврал илтгэл хэлэлцүүлгийн 11 дүгээр сарын илтгэгчээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор (PhD) П.Оюунчимэг уригдаж “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь Хүний эрх” сэдвээр илтгэл тавина. Илтгэл, хэлэлцүүлэг 2012 оны 11 дүгээр сарын 19-ний Даваа гарагийн 15 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно.
Хүний эрхийн Үндэсний Комисс болон Нээлттэй Нийгэм Форумаас хамтран зохион байгуулж байгаа Хүний эрхийн цуврал илтгэл хэлэлцүүлгийн 10 сарын илтгэгчээр “Хүний эрх - Хөгжил” төвийн Тэргүүн Г.Уранцоож уригдаж “Хөгжих эрх” сэдвээр илтгэл тавихаар боллоо.
Илтгэл, хэлэлцүүлэг 2012 оны 10 дугаар сарын 25-ны Пүрэв гаригийн 15 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум хамтран зохион байгуулж буй Хүний эрхийн цуврал илтгэлийн ээлжит арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна. Энэ удаа МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний Ерөнхий зохицуулагч, Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн зөвлөх Т.Ундаръяа “Хүний эрхэм чанар, төр ба хүмүүнлэг нийгэм” сэдвээр илтгэл тавина. Илтгэл, хэлэлцүүлэг 2012 оны 9 дүгээр сарын 28-ны баасан гаригийн 15 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос санаачлан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Ази Номхон Далайн бүсийн чуулган (APF), Швейцарийн Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Монгол Улс дахь уул уурхайн бизнес ба Хүний эрх” сэдэвт олон улсын хурлыг 2012 оны 10 дугаар сарын 10-12-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар боллоо.
Энэ удаагийн илтгэлийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, Хууль зүйн ухааны доктор, профессор Ж.Бямбадорж “Хүний эрх ба Монгол Улсын Үндсэн Хууль” сэдвээр 2012 оны 5 дугаар сарын 23-ны Лхагва гаригийн 16 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны хурлын танхимд уншина.
Хөтөлбөр
16:00 – 16:10 Нээлт
16:10 – 16:15 Илтгэгчийн танилцуулга /ННФ-ын менежер П.Бадамрагчаа/
16:15 – 17:00 “Хүний эрх ба Монгол Улсын Үндсэн Хууль ” илтгэл
/Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, хууль зүйн ухааны доктор, профессор Ж.Бямбадорж/
17:00 – 17:20 Асуулт хариулт
17:20 – 17:40 Хэлэлцүүлэг
17:40 – 17:50 Хаалт
Холбоо барих утас 262902, 313207