Нүүр » Articles for December 2012 Year

НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн “Хүний эрхийн төлөв байдлын талаарх ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг”-ийн зөвлөмжүүд, хэрэгжилтийг авч хэлэлцэж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос санаачлан УИХ-ын Хүний эрхийн дэд хороотой хамтран 2012 оны 12 дугаар сарын 20-нд НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн “Хүний эрхийн төлөв байдлын талаарх ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг”-ийн зөвлөмжүүд, хэрэгжилтийн талаар иргэний нийгмийн байгууллагуудтай уулзалт зохион байгуулж байна.

“Монгол Улс дахь байгаль орчны доройтол ба Хүний эрх” сэдвээр илтгэл тавилаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж “Бээжингийн хүний эрхийн 5 дахь чуулган”-д оролцож, байгаль орчин ба хүний эрхийн асуудлаар илтгэл тавив. “Монгол Улс дахь байгаль орчны доройтол ба Хүний эрх” сэдвээр илтгэл тавилаа

Хүүхдийн эрхийн асуудлаар ХЭҮК-ын гишүүн зөвлөмж хүргүүллээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн I хэлтэст 2012 оны 12 дугаар сарын 13-нд Комиссын гишүүний зөвлөмжийг хүргүүллээ.



Парламентын мэтгэлцээн” тэмцээний шилдгүүд тодорлоо

Жил бүрийн 12 дугаар сарын 10-нд дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг олон улсын хүний эрхийн өдрийг угтан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс парламентын мэтгэлцээнийг хууль зүйн сургуулиудад суралцаж байгаа оюутнуудын дунд зарласан билээ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс

Орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх жижиг тэтгэлэгт хамрагдах төслүүд шалгарлаа

Хүний эрхийн Үндэсний Комисс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх жижиг тэтгэлгийн хөтөлбөрт дараах төслүүд шалгарсан байна.

Цагдаагийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынханд хүний эрхийн стандарт, гарын авлагыг бэлэглэлээ

Хүний эрхийн Үндэсний Комиссоос НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Хүний эрхийг хангах, хамгаалах тухай НҮБ-ын Ерөнхий Ассемблейн Хүний эрхийн зөвлөлд хандан гаргасан 60/251 тоот тогтоолын хэрэгжилт”, “Цагдаагийн байгууллага: Хүний эрхийн стандарт, туршлага” зэрэг ном, гарын авлагыг орчуулан хэвлүүлсэн юм.

Цагдаагийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынханд хүний эрхийн стандарт, гарын авлагыг бэлэглэлээ

“Хүний эрхийн товч тайлбар”-ыг Монгол Улсад анх удаа гаргалаа

“Олон улсын Хүний эрхийн өдөр”–ийг тэмдэглэн өнгөрүүлэх аяны хүрээнд 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос олон кампанит ажлыг зохион байгуулж байгаа билээ. Дэлхий нийтээр 64 дэх жилдээ тэмдэглэж буй эл өдрийг энэ жил “Миний үг, миний оролцоо” уриан дор тэмдэглэж байгаа билээ. “Хүний эрхийн товч тайлбар”-ыг Монгол Улсад анх удаа гаргалаа

 

Орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх жижиг тэтгэлэгт хамрагдах төслүүд шалгарлаа.

Хүний эрхийн Үндэсний Комисс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх жижиг тэтгэлгийн хөтөлбөрт дараах төслүүд шалгарсан байна.

Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж илгээлт гаргалаа

“САНАЛ БОДЛОО ЧӨЛӨӨТЭЙ ИЛЭРХИЙЛЦГЭЭЕ”

Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсан 1948 оны 12 дугаар сарын 10-ны энэ түүхэн өдрийг "Олон улсын хүний эрхийн өдөр” болгон жил бүр дэлхий нийтээр тэмдэглэж заншсан билээ. Хүний эрхийн байгууллагууд олон улсын хүний эрхийн өдрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Дээд комиссарын газраас гаргасан нэгдмэл уриан дор тэмдэглэж, сурталчилгааны өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ жилийн хувьд "Миний үг-Миний оролцоо” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж, улмаар 2013 оны туршид энэ хүрээнд ажил өрнүүлэхээр болсон нь нийгмийн амьдралд иргэдийн оролцоог хангаж байж л ардчилал бүрэн утгаар төлөвшиж, хүний эрхийг хамгаалах үр дүнтэй тогтолцоо хөгжих урьдач нөхцөл бүрдэхийг сануулж буй хэрэг юм.

Үйл явдал
«    January 2013    »
MoTuWeThFrSaSu
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 

Санал асуулга
Таны бодлоор хүний эрхийн зөрчил үүсэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл юу вэ?
Хүнд суртал
Ядуурал
Уул уурхай
Хүний эрхийн мэдлэг ойлголтгүйгээс
Бусад