Энхийг сахиулагчид сонгох эрхээ эдэлж чадахгүй байгаа нь хүний эрхийн зөрчил

Улаанбаатар – 38,                                                  Утас: 51-262902

Тусгаар тогтнолын талбай                                       Факс: 976-51-262786

Засгийн газрын XI байр, 509 тоот                            Цахим шуудан: info@mn-nhrc.org

                                                                             Цахим хаяг: www.mn-nhrc.org

 

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

                                                                                                                                        2012.06.08

Энхийг сахиулагчид сонгох эрхээ эдэлж чадахгүй байгаа нь хүний эрхийн зөрчил

Монгол Улсын Үндсэн хуулийн 16.9 дүгээр заалтыг зөрчиж, цэргийн албан хаагчдын сонгох эрхийг эдлэх боломжийг хүндэтгэн үзээгүй, эрхийг нь зөрчиж байгаа талаар   Зэвсэгт хүчний Жанжин Штабаас Хүний эрхийн Үндэсний Комисст хандсан билээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр энхийг дэмжих ажиллагаанд оролцох 317 цэргийн алба хаагч 2012 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтад оролцон урьдчилсан байдлаар саналаа өгөх боломжгүйг Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдэгдсэн нь ийнхүү ХЭҮК-т хандахад хүргэсэн байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хурлаар уг асуудлыг авч хэлэлцээд “Сонгууль зарласан, сонгуульд оролцох нам, мөн нэр дэвшигчид тодорхой болсон байхад эдгээр албан хаагчид сонгох эрхээ эдлэх бүрэн боломжтой. Гэвч ямар ч шалтгаантай байсан саналаа урьдчилж өгөхийг хуулиар хаасан байгаа тул энэ удаа эдгээр иргэдийн сонгох эрхийг эдлүүлэх боломжгүй болсонд харамсаж байгаагаа илэрхийлье. Цаашид ийм төрлийн зөрчлийг  арилгах эрх зүйн зохицуулалт бий болгох талаар Хүний эрхийн Үндэсний комисс  өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийх болно” гэсэн албан ёсны хариуг Зэвсэгт Хүчний Жанжин Штабт хүргүүллээ. 

Арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Комиссын Хэвлэл мэдээлэл хариуцсан референтээс авч болно.

(Цахим шуудан: z.badmaarag@mn-nhrc.org; Утас: 51-262902)

 

“Нийгмийн хэв журам ба хүний эрх” сэдвээр сургалт зохион байгуулна

Улаанбаатар – 38,                                                                   Утас: 262902

Тусгаар тогтнолын талбай                                                        Факс: 976-51-262786

Засгийн газрын XI байр, 509 тоот                                             Цахим шуудан: info@mn-nhrc.org

                                                                                              Цахим хаяг: www.mn-nhrc.org                                                                                                  

 

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

                                                                                                                                       

“Нийгмийн хэв журам ба хүний эрх” сэдвээр сургалт зохион байгуулна

Хүний эрхийн Үндэсний Комисс Цагдаагийн Ерөнхий газар хамтран “Нийгмийн хэв журам ба хүний эрх” сэдэвт сургалтыг цагдаагийн байгууллагын ажилтнуудад зориулан 2012 оны 06 дугаар сарын 7, 8-нд зохион байгуулахаар боллоо.  Хоёр өдрийн сургалтад Цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн болон аймгуудын цагдаагийн газар, хэлтсийн дэд дарга, хэрэг бүртгэх тасгийн дарга, хэв журмын тасгийн дарга, хэсгийн төлөөлөгч нийт 100 гаруй хүн оролцоно.

Энэхүү сургалт нь нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үед Цагдаагийн байгууллага нийгмийн хэв журам сахиулах үүргээ биелүүлэхдээ хүний эрхийг хүндэтгэн хангаж ажиллах талаар цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтнуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх зорилготой бөгөөд хоёр байгууллагын хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд хийгдэж буй ажлын нэг хэсэг.

“Нийгмийн хэв журам ба хүний эрх” сургалт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр үндэсний хэмжээнд  зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд хүний эрх, хууль зүй, цагдаагийн эрх зүйгээр мэргэшсэн, туршлагатай эрдэмтэн, докторууд хичээлийг заана.

Хүний эрхийн ерөнхий ойлголт, эрүү шүүлт, нийгмийн хэв журам, нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үед хүний эрхийг хангах асуудлууд зэрэг сэдвийн хүрээнд сургалтад хамрагдсан эдгээр албан тушаалтнууд нь тухайн харьяа газар, хэлтсийн албан хаагч нарт сургалт зохион байгуулах чадвар эзэмшиж, нийгмийн хэв журам сахиулах ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлага, мэдрэмжтэйгээр хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлж, бие бүрэлдэхүүнийг мэргэжлийн удирдлагаар ханган ажиллахад суралцах юм.

Арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Комиссын Хэвлэл мэдээлэл хариуцсан референт З.Бадмаарагаас авч болно. 

(Цахим шуудан: z.badmaarag@mn-nhrc.org; Утас: 51-262902)

 

УИХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулах, бэлтгэл ажлын талаар ярилцаж байна

Улаанбаатар – 38,                                                             Утас: 262902

Тусгаар тогтнолын талбай                                                           976-51-262902

Засгийн газрын XI байр, 509 тоот                                                Цахим шуудан: info@mn-nhrc.org                                                                               

                   

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

УИХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулах, бэлтгэл ажлын талаар ярилцаж байна

2012 оны Улсын Их Хурлын ээлжит сонгууль зохион байгуулах, түүний бэлтгэл ажилтай холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудтай санал солилцох уулзалтыг 2012 оны 04 дүгээр сарын 26-нд зохион байгуулж байна.

Уулзалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сонгуульд оролцож, санал өгөх хүртээмжтэй орчинг бүрдүүлэх, эрх нь хязгаарлагдсан хүмүүсийн сонгуульд оролцох боломж, сонгогчдын нэрсийн жагсаалт зэрэг сонгуулийн бэлтгэл ажил, зохион байгуулалттай холбоотой асуудлаар санал солилцоно.

Арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Комиссын хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан референтээс авч болно.

(Цахим шуудан: z.badmaarag@mn-nhrc.org; Утас 262902)

 

 

 

Эрүү шүүлтийн асуудлаар мэргэшсэн шинжээчид манай улсад ажиллаж байна

Улаанбаатар – 38,                                                             Утас: 262902

Тусгаар тогтнолын талбай                                                          976-51-262902

Засгийн газрын XI байр, 509 тоот                                    Цахим шуудан: info@mn-nhrc.org

                                                          

 

 

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

 

Эрүү шүүлтийн асуудлаар мэргэшсэн шинжээчид манай улсад ажиллаж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Эмнести Интернэшнл байгууллагын урилгаар НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг дэд хорооны гишүүн Арман Даниелиан, Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх нийгэмлэгийн Европ, Төв Ази дахь хөтөлбөрийн мэргэжилтэн Маттюв Прингль,  НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын Төв Ази дахь бүсийн газрын Урьдчилан сэргийлэх үндэсний механизм хариуцсан үндэсний шинжээч Улугбек Азимов, Ази Номхон Далайн Чуулганын бүсийн сургалтын менежер Сурайна Паша нар 2012 оны 04 дүгээр сарын 23-26-нд манай улсад ажиллаж байна.

“НҮБ-ын эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколын дагуу Монгол Улсад урьдчилан сэргийлэх үндэсний механизм байгуулах нь” сэдэвт семинарийг өнөөдөр буюу 04 дүгээр сарын 24-нд  Улаанбаатар зочид буудалд зохион байгуулж байна. Монгол Улс нь Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг НҮБ-ын конвенцид 2000 онд нэгдэн орж, олон улсын хамтын нийгэмлэгүүдийн өмнө үүрэг хүлээсэн билээ.

Эрүү шүүлтийн асуудлаар мэргэшсэн шинжээчид манай хууль тогтоох дээд байгууллагын төлөөлөлтэй уулзаж, эрүү шүүлтийн асуудлаар мэдээлэл солилцохоос гадна, “Үр дүнтэй урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг байгуулах нь” сэдвээр Хүний эрхийн Үндэсний Комисс болон холбогдох төрийн бус байгууллагуудын ажилтнуудад  сургалт явуулах юм. 

 

 

Арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Комиссын хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан референтээс авч болно. 

(Цахим шуудан: z.badmaarag@mn-nhrc.org; Утас 262902)

 

 

 

 

Хүний эрхийн Үндэсний Комисс 11 дэх илтгэлээ УИХ-д өргөн барилаа

Улаанбаатар – 38,                                                               Утас: 262902

Тусгаар тогтнолын талбай                                                    Цахим шуудан: info@mn-nhrc.org

Засгийн газрын XI байр, 509 тоот                                          Цахим хаяг:    www.mn-nhrc.org 

                                                                                                                

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

Хүний эрхийн Үндэсний Комисс 11 дэх илтгэлээ УИХ-д өргөн барилаа   

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж  “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 11 дэх илтгэл”-ийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр   буюу 2012 оны дөрөвдүгээр сарын 10-нд өргөн барилаа. Илтгэлийг өргөн барихад Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Дашдорж, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг, Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч  Х.Мөнхзул нар оролцсон юм. 

Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 20 дугаар зүйлд  “Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд илтгэнэ” гэж заасны дагуу Комисс нь манай улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлыг жил бүр парламентад илтгэж, холбогдох байгууллагуудад хандан санал, зөвлөмжийг гаргадаг билээ. 

Хүний эрхийн Үндэсний Комисс  энэ удаад шийдвэр гаргуулахаар дараах 6 зөвлөмжийг Улсын Их Хуралд хүргүүллээ. Үүнд:

  1. Цагдан хорих болон хорих байрны стандартыг баталж улсын хэмжээнд мөрдүүлэх;

  2. Ялтнаар аль болох хөдөлмөр эрхлүүлэх боломжийг бүрдүүлэх шаардлагын үүднээс гяндангаас бусад хорих ангиудад ажлын байр бий болгох асуудлыг судалж, дэс дараатай шийдвэрлэх;  

  3. Хөдөлмөрийн хамт олон үйлдвэрчний эвлэлд эвлэлдэн нэгдэж эрх ашгаа хамгаалуулах, үйлдвэрчний эвлэл хөдөлмөрчдийн эрх ашгийг тууштай хамгаалдаг байх нөхцөл боломжийг бүрдүүлсэн, олон улсын нийтлэг жишигт нийцүүлсэн байдлаар Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийг шинэчлэн батлах;  

  4. Хүний эрхийн Үндэсний Комисс, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн Яам, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Гадаадын Хөрөнгө Оруулалтын Газар, Гадаадын Иргэн, Харьяатын Асуудал Эрхлэх Газар, Цагдаагийн Ерөнхий Газар, Гаалийн Ерөнхий Газар, Авто Тээврийн Газар, Авто Замын Газрын төлөөлөл оролцсон ажлын хэсгийг Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумдад томилон ажиллуулж, уул уурхайн үйлдвэрлэлтэй холбоотойгоор хүний эрх ноцтой зөрчигдөж байгаа зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж, холбогдох шийдвэр гаргуулах;  

  5. Хорт хавдар болон бусад өвчний улмаас хөнгөвчлөх тусламж үйлчилгээ зайлшгүй байгаа өвчтөнд уг үйлчилгээг үзүүлж байгаа төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийг эрүүл мэндийн даатгалын сангаас эсхүл төсвөөс зардлыг нь санхүүжүүлдэг эрх зүйн орчинг бий болгох;  

  6. Сэтгэцийн эмгэгтэй хүмүүст зориулсан асрамжийн газар байгуулах асуудлыг нэн даруй шийдвэрлэх.

 Арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Комиссын хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан референтээс авч болно.

(Цахим шуудан: z.badmaarag@mn-nhrc.org; Утас: 262902)

Мэдэгдэл

 

Улаанбаатар – 38,                                                                Утас: 262902 

Тусгаар Тогтнолын талбай                                                   Факс: 976-51-262786

Засгийн газрын XI байр, 509 тоот                                         Цахим шуудан: info@mn-nhrc.org

                                                                                             Цахим хаяг: www.mn-nhrc.org                                                                                                                             

 

              МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС 

                                                                                                                                 2011 оны 01 дүгээр сарын 06.

 

МЭДЭГДЭЛ

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын хоёрдугаар нэмэлт  протоколд нэгдэн орох тухай хуулийг Монгол Улсын Их Хурал 2012 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр баталж, Монгол Улс цаазаар авах ялгүй орон болсныг түмэн олноо сонордуулан мэдэгдэхэд таатай байна.

Цаазаар авах ялыг гүйцэтгэхийг  түдгэлзүүлэх шийдвэрийг анх удаа гаргаж, хүний эрхийн төрийн болон төрийн бус байгууллагын санал санаачлагыг дэмжиж, нөр их хүчин чармайлт тавьж  ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос Монгол Улсын Засгийн газарт өгсөн болон олон улсын байгууллагуудаас удаа дараа гаргасан зөвлөмжийг  биелүүлж, нэмэлт протоколд нэгдэн орох хуулийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр баталсан  Улсын Их Хурлын дарга, гишүүдэд  Хүний эрхийн Үндэсний Комиссоос талархал илэрхийлж байна.

 

Арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ХЭҮК-ын Хэвлэл мэдээлэл хариуцсан референт З.Бадмаарагаас авна уу. (Цахим шуудан: z.badmaarag@mn-nhrc.org; Утас 262902)

 

 

“Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг говийн бүс нутагт зохион байгуулна

Улаанбаатар – 38,                                                                    Утас: 262902 

Эрх чөлөөний талбай                                                                Факс: 976-51-262786

Төрийн өмчийн XI байр, 509 тоот                                              Цахим шуудан: info@mn-nhrc.org

                                                                                                Цахим хаяг: www.mn-nhrc.org                                                                                                                           

 

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС 

2011.09.16.

“Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг говийн бүс нутагт зохион байгуулна

   Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг 2001 оноос эхлэн зохион байгуулж байгаа. Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Парисын зарчимд заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаа олон нийтэд хүртээмжтэй байх ёстой. Тиймээс Комисс үйл ажиллагаагаа хүртээмжтэй болгох үүднээс энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулсаар ирсэн билээ. “Хүний эрхийн нээлттэй өдөр”-ийн үеэр Хүний эрхийн Үндэсний Комисс хөдөө орон нутгийн ард иргэдэд хүрч үйлчилж, бүс нутгийнханд зориулсан үйл ажиллагааг явуулдаг. 

   Тухайлбал, орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нараас сүүлийн гурван жилд гаргасан нийтээр дагаж мөрдөх шийдвэрүүд нь хүний эрх, эрх чөлөөг хангаж чадаж буй эсэхэд дүн шинжилгээ хийх, цагдан хорих болон эрүүлжүүлэх байр, хилийн цэргийн анги, цагдаагийн байгууллагуудтай хамтран үзлэг, шалгалт, мониторинг хийх, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнуудад зориулсан хүний эрхийн сургалт явуулах, олон нийтийн уулзалт зохиох, иргэдийн өргөдөл, гомдлыг  хүлээн авч, боломжтойг нь газар дээр нь шалгаж шийдвэрлэх, хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх зэргээр тухайн бүс нутаг дахь хүний эрхийн зөрчлийг арилгах зорилгоор ажилладаг. 

    Хүний эрхийн Үндэсний Комисс 2011 онд 10 аймагт ажиллахаар төлөвлөж, тэдгээрээс долоон аймагт нь очиж ажиллаад байна. Оны эхний улиралд Хэнтий, Дорнод, Сүхбаатарт, II улиралд баруун бүсийн Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймагт “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг амжилттай зохион байгуулсан бол есдүгээр сарын 19-28-ны өдрүүдэд Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймагт ажиллана. Энэ удаагийн Комисс нээлттэй өдрийн арга хэмжээний үеэр дээр дурьдсан үйл ажиллагаанаас гадна хилийн цэргийн болон зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийн нөхцөл байдалд мониторинг дүн шинжилгээ хийж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эмэгтэй албан хаагчдын хөдөлмөрлөх эрх, цэргийн албан хаагчдын хүүхдийн сурч боловсрох эрхийн асуудлаар судалгаа явуулж байгаагаараа онцлог юм.

“Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн “Хуульзүйн үйлчилгээний хүртээмж ба хүний эрх” төслийн оролцоо, дэмжлэгтэйгээр зохион явуулж байна. 

Арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Комиссын Хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтэн З.Бадмаарагаас авч болно. 

(Цахим шуудан: z.badmaarag@mn-nhrc.org; Утас 262902)

 

 

 

Олон Улсын Хүний Эрхийн экспертүүд шинэ цагдан хорих ангитай танилцав

  Улаанбаатар – 38,                                                               Утас: 262902 

 Эрх чөлөөний талбай                                                           Факс: 976-51-262786

 Засгийн газрын XI байр, 509 тоот                                         Цахим шуудан: info@mn-nhrc.org

                                                                                             Цахим хаяг: www.mn-nhrc.org                                                                                                                              

 

              МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС 

                                                                                                                2011.08.10.     

       Олон Улсын Хүний Эрхийн экспертүүд шинэ цагдан хорих ангитай танилцав

  Ази Номхон Далайн Чуулганы ахлах зөвлөх Крис Сидоти, Бангкок дахь НҮБХХ- Ази Номхон Далайн Бүсийн эрх зүйн шинжээч Жоханна Канингхам, Палестины Хүний эрхийн Комиссын гүйцэтгэх захирал Ранда Синиора нар Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтнуудын хамт наймдугаар сарын 9-нд ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461-р ангид очиж сонирхлоо. Нийслэлийн БГД-т байрлах тус цагдан хорих анги нь өнгөрсөн дөрөвдүгээр сард шинээр ашиглалтад орсон бөгөөд нэг хүнд оногдох талбайн хэмжээ, агааржуулалт зэргээрээ олон улсын жишиг, хэм хэмжээнд нийцсэн барилга байгууламжтайгаараа онцлог юм.

 

 

 

Хүний эрхийн Үндэсний Комисс 10 дахь илтгэлээ өргөн барилаа

Улаанбаатар – 38,                                                                    Утас: 262902 

Эрх чөлөөний талбай                                                                Факс: 976-51-262786

Засгийн газрын XI байр, 509 тоот                                              Цахим шуудан: info@mn-nhrc.org

                                                                                                Цахим хаяг: www.mn-nhrc.org                                                                                                                            

 МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

 

Хүний эрхийн Үндэсний Комисс 10 дахь илтгэлээ УИХ-д өргөн барилаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж  “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 10 дахь илтгэл”-ийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр   буюу 2011 оны дөрөвдүгээр сарын 25-нд өргөн барилаа. Илтгэлийг өргөн барихад Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Дашдорж, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг, Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны дарга Г.Нарантуяа нар оролцсон юм.  Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 20 дугаар зүйлд  “Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд илтгэнэ” гэж заасны дагуу Комисс нь манай улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлыг жил бүр парламентад илтгэж, холбогдох байгууллагуудад хандан санал, зөвлөмжийг гаргадаг билээ. 

Энэ жилийн илтгэл нь Монгол Улсад хүний эрхийг хамгаалах албан ёсны байгууллага буюу Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсаны 10-н жилийн ойтой давхацаж буйгаараа онцлог бөгөөд өмнөх есөн илтгэлд тусгасан санал, зөвлөмжийн хэрэгжилтийг эргэн харж, үнэлэлт, дүгнэлт өгснөөрөө давуу талтай юм.  Комисс энэ удаа Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох бусад байгууллагуудад хандаж, долоон санал, зөвлөмжийг гаргалаа.

“Эрүү шүүлтийг таслан зогсоох нь” санамж бичгийн хугацааг сунгалаа

    "Эрүү шүүлтийг таслан зогсоох нь" санамж бичигт Хүний эрхийн Үндэсний Комиссыг төлөөлж ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг, ЦЕГ-ыг төлөөлж тус газрын УМБГ-ын дарга Ө.Энхтөр, ТЕГ-ыг төлөөлж, ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга, хурандаа П.Пүрэвцогт, АТГ-ыг төлөөлж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар А.Эрдэнэбат, УЕПГ-ыг төлөөлж, УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа, ШШГЕГ-ыг төлөөлж тус газрын Захиргааны удирдлагын газрын дарга Х.Пүрэвсүрэн нар өнөөдөр буюу зургадугаар сарын 27-нд гарын үсэг зурж баталгаажууллаа.

Үйл явдал
«    December 2012    »
MoTuWeThFrSaSu
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 

Санал асуулга
Цаазаар авах ялыг хэвээр үлдээх нь зөв гэж та үздэг үү?
Үгүй, ийм төрлийн ял байж болохгүй
Зөв гэж үздэг
Сайн мэдэхгүй байна
Энэ талаар мэдээлэлгүй