ХЭҮК-ын танилцуулга
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1993 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар олон улсын гэрээ, конвенцид заасан хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийг хүлээн зөвшөөрч, түүнийг хангаж, хамгаалах, хөхиүлэн дэмжих үүрэг бүхий Хүний эрхийн үндэсний байгууллагыг “Парисын зарчим”-д нийцүүлэн байгуулахыг гишүүн улс орнууддаа уриалсан билээ.
Уг зарчимд зааснаар Хүний эрхийн үндэсний байгууллагуудын үйл ажиллагаа нь:
- Үндсэн хуулиар эсвэл хуулиар байгуулагдсан байх
- Хараат бусаар, бие даан үйл ажиллагаа явуулах
- Олон ургальч төлөөлөлтэй байх
- Санхүүгийн болон хүний хангалттай нөөцтэй байх
- Хүний эрхийг хамгаалахад чиглэгдсэн эрх хэмжээ нь аль болох өргөн хүрээтэй байх
- Иргэний нийгэмтэй хамтран ажиллах зарчмын үндсэн дээр явагдана.
Монгол Улсын Их Хурал 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар Хүний Эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг баталж 2001 оны 2 дугаар cарын 2-ны өдөр гишүүд тангараг өргөснөөр Хүний эрхийн Үндэсний Комиссын бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн бөгөөд одоогоор бид бүрэн эрхийнхээ хоёр дахь хугацаанд Хүний Эрхийн Үндэсний Комисс нь бүтцийн хувьд Монгол Улсын Их хурлаас томилогдсон 3 гишүүнтэй, гишүүдийн өдөр тутмын үйл ажиллагаанд туслах чиг үүрэг бүхий ажлын алба 16 ажилтантайгаар Монгол Улсын хэмжээнд хүний эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
ХЭҮК-ын эрхэм зорилго:
Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн сахих, хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсийг манлайлж ажиллана.
ХЭҮК-ын үйл ажиллагааны зорилго:
- Хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хараат бус хяналт тавих; Хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох үр дүнтэй үйл ажиллагаа явуулах;
- Иргэд, төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн бүх шатны байгууллагуудад хүний эрхийн боловсрол олгох, хүний эрхийн соёл төлөвшүүлэхэд нөлөөлөх;
- Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх
- Хүний эрхийн олон улсын гэрээг Монгол Улс соёрхон батлах, хэрэгжүүлэх, хэрэглэх явдлыг дэмжих;
- Олон талт хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, дотоод, гадаад нэр хүндээ улам бүр бататгах;
- Комиссыг бэхжүүлж, мэргэшсэн байдлыг ахиулах;
ХЭҮК-ын бүрэн эрх:
- Монгол улс дахь хүний эрхтэй холбоотой аливаа асуудлаар санал гаргах;
- Хууль тогтоомж, захиргааны шийдвэр хүний эрхийн үндсэн зарчимд нийцэж байгаа эсэх талаар зөвлөмж, санал гаргах;
- Олон улсын хүний эрхийн гэрээний биелэлт, энэ тухай Засгийн газрын илтгэлийг боловсруулахад санал өгөх;
Үйл ажиллагааны үндсэн чиглэл:
Комисс нь бүрэн эрхийнхээ хүрээнд дараахь үйл ажиллагааг явуулна.
- Хүний эрхийн асуудлаар судалгаа явуулж, шаардлагатай мэдээллээр хангах;
- Олон улсын, бүсийн, хүний эрхийн бусад үндэсний байгууллагатай хамтран ажиллах;
- Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар илтгэл бичих;
- Хүний эрхийн талаархи хууль тогтоомж, олон улсын гэрээг олон нийтэд сурталчилах;
- Хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг дэмжих;
- Олон улсын хүний эрхийн гэрээг соёрхон батлах буюу түүнд нэгдэн орохыг дэмжих;
- Хүний эрх зөрчсөн тухай гомдлыг хүлээн авч, шалгаж шийдвэрлэх;
- Хүний эрхийн асуудлаар хяналт шалгалт хийх;
- Хүний эрхийн олон улсын болон бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд оролцох;
ХЭҮК-ын үйл ажиллагааны зарчим
Комисс нь үйл ажиллагаандаа дор дурдсан зарчмыг удирдлага болгоно.
- Хуулийг дээдлэх
- Хараат бус байх
- Хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалах
- Шударга байх
- Ил тод байх
- Хэвлэх хувилбар
- 6536 удаа уншсан
- English
- Танилдаа илгээх
- PDF хувилбар