Төслүүд
Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулийн төсөл
“ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХУУЛЬ ТОГТООМЖИД ХИЙСЭН СУДАЛГААНЫ ТАЙЛАН БОЛОН ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” СЭДЭВТ АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН
- Дэлгэрэнгүй
- 2338 удаа уншсан
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хөхиүлэн дэмжих нь" төсөл
ОРШИЛ
Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрх, эрх чөлөөгөө бүрэн дүүрэн эдлэх нөхцлийг бий болгохуйц эрх зүйн хэм хэмжээ төлөвшөөгүй, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх нөөц бололцоо хязгаарлагдмал, хөгжлийн бэрхшээлийн асуудалд хүний эрхийн үүднээс хандах хандлага төлөвшөөгүйгээс тэдгээр иргэдийн эрх, эрх чөлөө ноцтой зөрчигдөж байна. Төслийг хэрэгжүүлэх болсон хэрэгцээ шаардлага нь дараах зүйлүүдтэй шууд холбоотой.
1. Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн 2 дугаар бүлгийн 2.4.6, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулан сургах хөтөлбөрийн 5.8-д тус тус хөгжлийн бэрхшээлтэй хүний талаархи нийгэм, сэтгэл зүйн таатай орчинг бүрдүүлэх талаар тусгасан боловч хөгжлийн бэрхшээлийн асуудалд хүний эрхийн үүднээс хандах олон нийтийн хандлагыг бий болгоход чиглэгдсэн үнэн бодитой мэдээлэл нийгэмд тэр бүр хүрч чадахгүй байна.
- Дэлгэрэнгүй
- 6759 удаа уншсан
“Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба Хүний эрх” төсөл
“Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба Хүний эрх” төсөл нь Монгол Улсын Засгийн газар, НҮБХХ хоорондын ардчилсан засаглалыг төлөвшүүлэх, ядуурлыг бууруулж хууль зүйн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээн дэх хамтын ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Төсөл нь эрх зүйн үйлчилгээний төрөл бүрийн хэлбэрийг таниулан сурталчлах замаар нийгмийн ядуу, эмзэг бүлгийхний эрхээ мэдэх, хамгаалах, эдлэх чадавхыг нэмэгдүүлэхийг зорьж байгаа болно.
- Дэлгэрэнгүй
- 2374 удаа уншсан
- English
“Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг дэмжих нь” төслийн үйл ажиллагаа
ХЭҮК “Раул Фолерогийн анд нөхдийн холбоо” Италийн Засгийн газрын бус байгууллагын дэмжлэгтэй “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг дэмжих нь” жижиг төслийг хэрэгжүүлсэн.
Уг төслийн зорилго нь:
- 2006 оны 12 дугаар сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, түүний нэмэлт протоколыг Монгол Улс соёрхон батлах явдлыг дэмжих
- Хөгжлийн бэрхшээлтэй хүн нийгмийн амьдралд бусдын нэгэн адил оролцоход учирч буй хүндрэл, бэрхшээлийн талаар олон нийтийн санаа бодлыг сонсох, хөгжлийн бэрхшээлийн асуудалд хүний эрхийн үүднээс хандах олон нийтийн хандлага төлөвшихөд нөлөөлөх
- Дэлгэрэнгүй
- 2408 удаа уншсан
- English