Хууль тогтоомж

Монгол Улсын Үндсэн Хууль

 Монголын ард түмэн бид:
- Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,
- Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс,үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,
- Төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,
- Хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,
- Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно.
Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.

УРИАЛГА

        10 дугаар сарын 10 Цаазаар авах ялыг халах Дэлхийн өдөр. Дэлхийн 82 байгууллагуудыг эгнээндээ нэгтгэсэн “Цаазаар авах ялын эсрэг эвсэл” байгууллага анх 2002 онд байгуулагдсан бөгөөд 2003 оноос эхлэн 10 сарын 10-ны өдрийг “Цаазаар авах ялыг халах дэлхий өдөр” болгон дэлхий даяар тэмдэглэхийг зарлан тунхагласан билээ.
       Дэлхийн улс гүрнүүдийн гуравны хоёроос илүү хувь нь цаазаар авах ял нь хүний эрхийг хүндэтгэн сахиулахад нийцэхгүй байна хэмээн үзэж энэ ÿëыг хэрэглэхээс татгалзаад байна.
      Цààçààð àâàõ ÿë нь тºðийн үйлдэж буй õ¿÷èðõèéëëèéã õóóëü÷èëæ áуй хэрэг бөгөөд цààçаар авах ÿëыг èõýнхдээ алагчлах байдлаар хэрэглэж, харьцангуйгаар яäóó÷óóä, àðüñтíû áà ¿íäýñтíèé ¿çлийн гишүүд, øàøны бүлэглэлийнхэн, ¿íäýñтний цөөнхийн эсрэг илүү оноодог талаар Хүний эрхийн Эмнести интернешнл олон улсын байгууллагын тайланд дурьдсан байна. 
      2008 оны байдлаар дэлхийн 59 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр байгаа ба нийт 25 оронд багаар тооцоход 2390 хүн цаазаар авахуулж, 52 оронд 8864 хүнд цаазаар авах ял оноожээ.
      НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 2-т зааснаар “Цаазаар авах ялыг ...зөвхөн онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир... тухайн гэмт хэрэг үйлдэх үед хүчинтэй байсан хуулийн дагуу хувь этгээдэд оногдуулж болно. Энэхүү ялыг гагцхүү эрх бүхий шүүхийн эцсийн шийдвэрийн дагуу гүйцэтгэж болно” гэсэн заалтын хүрээнд Монгол Улс цаазаар авах ялыг хэрэглэж байна
       Улсын Их Хурал, Засгийн газраас Монгол Улсад цаазаар авах ялыг оногдуулдаг хэргийн төрлийг цөөрүүлэх, хэтдээ ялын төрлөөс цаазаар авах ялыг хасах чиглэлийг баримтлана” гэсэн Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрт тусгагдсан зорилтын талаар холбогдох байгууллагууд анхаарч, тодорхой алхам авч хэрэгжүүлж эхэлснийг Хүний Эрхийн Үндэсний Комисс болон Монголын Эмнести Интернешнл байгууллага сайшаан дэмжиж, илүү үр нөлөөтэй болгохыг холбогдох байгууллагуудад хандан уриалж байна.

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын тухай хууль

2000 оны 12 дугаар сарын 7-ны өдөр                                                                 Улаанбаатар хот

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс (цаашид “Комисс” гэх)-ын үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тодорхойлж, түүний бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Комиссын тухай хууль тогтоомж
2.1. Комиссын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж  мөрдөнө.
3 дугаар зүйл. Комисс, түүний үйл ажиллагааны зарчим
3.1. Комисс нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавьж,  хүний эрхийг сахин хамгаалах, хөхүүлэн дэмжих байгууллага мөн.
3.2. Комисс нь гурван гишүүнээс бүрдэнэ.
3.3. Комисс нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, хараат бус байх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шударга, ил тод байх зарчмыг баримтална.
3.4. Аливаа аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн  Комисс, түүний гишүүний үйл ажиллагаанд нөлөөлөх,  хөндлөнгөөс оролцохыг хориглоно.

Монгол Улсын Иргэний Хууль

Энэ хуулийн зорилт нь эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулахад оршино. 

Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ.

Хуульд өөрөөр заагаагүй бол татвар, төсөв, санхүү зэрэг захиргааны хууль тогтоомжоор зохицуулах болон захиргааны талаар нэг этгээд нөгөөдөө захирагдах эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцаанд энэ хууль үйлчлэхгүй.

Эрүүгийн Хууль

Монгол Улсын Эрүүгийн хуулийн зорилт нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон хувийн өмч, үндэсний баялаг, байгаль орчин, эрх зүйн журам, энхтайван, хүн төрөлхтөний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалахад оршино. 

Монгол Улсын Эрүүгийн хууль энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хүн, төр, нийгэмд аюултай ямар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, түүнийг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тогтооно.

Иргэдээс Төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай

Энэ хууль нь иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, түүнийг байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлэх үйл ажиллагааг зохицуулна.

Syndicate content