Цахим номын сан
Иргэн Таны Эрх Зүйн Мэдлэгт
Эрүүгийн хуулийн 91-р зүйлд заасан хүнийг санаатай алах нь эрүүгийн хуульд заасан үйлдэл мөн. Эрүүгийн хуулийн 106-р зүйлд заасан эмч, эмнэлгийн ажилтан өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн нас барсан буюу түүний биед хүнд гэмтэл учирсан бол гэдэг нь эс үйлдэхүй юм.
Гэмт эс үйлдэхүй гэдэг нь хэн нэгэн этгээд хууль, дүрэм, журамд заасан үүргээ биелүүлэхгүйн улмаас бусдын эрх ашиг сонирхолд хохирол учирсан байх явдал юм.
- 3452 удаа уншсан
Сэтгүүлчид Хүний Эрхийн Тухай ...
Сэтгүүлчид хүний эрхийг хамгаалах, сурталчлахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Учир нь тэд цаг ямагт олон нийтийн нүд, чих байдаг. Үнэн зөв, ил тод мэдээлэл нь нийгмийг эрүүлжүүлэх, тунгалаг байлгахад зөвхөн эерэгээр нөлөөлдөг. Тиймээс сэтгүүлчдийн бодол санаа, үзэгний үзүүрийг хүний эрхийн асуудлаар байнга хурцалж байхыг Хүний Эрхийн Үндэсний Комисс цаашид хичээх болно.
- 3730 удаа уншсан
Эмэгтэйчүүдийн эрх
Аливаа хэсэг хүмүүсийн бүлэгт багтаж буйн улмаас жишээлбэл, тухайн хүн эм хүйстэн, аль нэг үндэстэн ястанд хамрагддаг,хөгжлийн бэрхшээлтэй, өвчний улмаас г.м. тухайн хүнд шударга бус хандах явдлыг ялгаварлан гадуурхах үйлдэл гэж тодорхойлно.
Эмэгтэйчүүдийн эрх гэдэг нь эмэгтэйчүүдэд шууд болон шууд бусаар хамаарах хүний бүх эрхийг тодорхойлсон нэр томьёо. Жишээ нь: Хүйсээр ялгаварлан гадуурхагдахаас болон хүчирхийллээс эрх чөлөөтэй байх эрх, нөхөн үржихүйн эрх, эдийн засгийн эрх гэх мэт.
- 4260 удаа уншсан
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенц
Энэхүү гарын авлагад Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенци болон түүний нэмэлт протоколын зүйл заалтыг тайлбарлахын сацуу конвенцийг хэрэгжүүлэхтэй холбоотой анхаарах асуудлыг тоймлон оруулав. Ингэхдээ хэн бүхэнд ойлгомжтой үг хэллэгтэй, товч боловч тодорхой бичихийг хичээж ажиллалаа.
Гарын авлагаа “шийдвэр гаргагчдад зориулах“ болсон нь учиртай. Аливаа олон улсын гэрээг дагаж мөрдөх зөвшөөрлөө илэрхийлэх эсэх нь иргэдийн ашиг сонирхол, хэрэгцээ, шаардлагаас гадна улс төрийн хүсэл зоригоос ихээхэн хамааралтай. Шийдвэр гаргагч гэрээний талаар тодорхой мэдээлэлтэй байх нь түүнийг соёрхон батлахад чухал билээ. Иймээс Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг соёрхон батлахад төрийн түшээ таны дэмжлэгийг хүсэж, гэрээний ач холбогдол, түүнээс үүдэн гарах үр дагаврыг учирлан өгүүлэхийн хамт гарын авлагаа “таны нэр дээр“ хаяглалаа.
- 3604 удаа уншсан