ХЭҮК-ын 2010 оны эхний хагас жилд зохион байгуулагдсан сургалтууд
- ХЭҮК-ын 2009 онд зохион байгуулагдсан сургалтууд
- ХЭҮК-ын 2008 онд зохион байгуулагдсан сургалтууд
- ХЭҮК-ын 2007 онд зохион байгуулагдсан сургалтууд
- ХЭҮК-ын 2006 онд зохион байгуулагдсан сургалтууд
- ХЭҮК-ын 2005 онд зохион байгуулагдсан сургалтууд
- ХЭҮК-ын 2010 онд зохион байгуулагдсан сургалтууд
Комисс нь иргэд, төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн бүх байгууллага, олон нийтэд хүний эрхийн боловсрол олгох, хүний эрхийн соёлыг төлөвшүүлэхэд нөлөөлөх зорилгоор сургалтыг дангаар буюу бусад байгууллагуудтай хамтран 23 сэдвийн хүрээнд 64 удаагийн нийт 233 цагийн сургалтыг 2996 оролцогчтойгоор зохион байгууллаа.
Комиссоос 2010 онд зохион байгуулсан сургалтуудыг хүснэгтээр үзүүлбэл:
Хүний эрхийн сургалт 2010 он
Төлөвлөгөөт сургалт Нийт цаг 147
Нийт оролцогч 2224
Төлөвлөгөөт бус сургалт Нийт цаг 86
Нийт оролцогч 772
Комиссын 2010 оны сургалт, сурталчилгааны үйл ажиллагааг чанартай явуулах, төрөл бүрийн шинэлэг аргуудыг сургалтын үйл ажиллагаанд ашиглан, сургалтын үр нөлөөг дээшлүүлэхэд анхаарч ажиллалаа.
2010 онд зорилтод бүлгүүдэд чиглэсэн сургалтыг:
• Иргэд, олон нийт;
• Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, өөрийн удирдлагын байгууллага, албан тушаалтан;
• Шүүх эрх мэдлийн байгууллага, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг хууль хяналтын байгууллагууд, тэдгээрийн алба хаагчид;
• Хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагууд, тэдгээрийн ажилтнууд;
• Боловсрол, хяналт шалгалтын зэрэг мэргэжлийн байгууллага, ажилтнууд;
• Эмэгтэйчүүд, оюутан сурагчид, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй болон ЛГБТ хүмүүс гэсэн ангилалаар зохион байгуулж, сургалтын үнэлгээний хуудсаар санал дүгнэлтийг авч, сургалтын хэрэгцээ, агуулга, чанарыг тодорхойлох ажлын хэвшүүлсэн нь үр дүнтэй байлаа.
Албан боловсролын салбар дахь хүний эрхийн сургалтын тогтолцоог бэхжүүлэх, боловсролын байгууллагын ажилтнуудын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд түлхүү анхаарч ажилласны үр дүнд Ерөнхий боловсролын сургуулиудын багш, нийгмийн ажилтан, сурагчдад 14 удаагийн 35 цагийн “Эрхэд суурилсан хүний эрхийн боловсрол” сэдэвт сургалтыг 627 оролцогчтойгоор зохион байгуулав.
Швейцарийн Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр Хүний аюулгүй байдлын судалгааны төвтэй хамтран хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, түүний гаралтыг бууруулах, эрх зүйн орчинг боловсронгуй болгоход хууль хяналтын байгууллагын албан хаагчдын анхаарлыг хандуулах, энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлж тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх нь" сэдэвт 75 оролцогч бүхий онол практикийн бага хурлыг зохион байгуулсан.
Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан 60 оролцогчтой эрдэм шинжилгээний хуралд “Гэрч хохирогчийн эрхийн хэрэгжилт ба тэдэнтэй тэгш харьцах нь” сэдвээр Комиссын гишүүн илтгэл тавьсан.
Авлигатай тэмцэх газар, Төв аймгийн шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар зэрэг хууль хяналтын байгууллагууд болон Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хорооны салбар хороодын нарийн бичгийн дарга, албан хаагч, ажилтнуудын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Хүний эрхэд суурилсан хандлага”, “Авлига ба хүний эрх”, "Олон нийтийн эмх замбараагүй байдлын үед хүний эрхийг хангах нь", “Төрийн албан хаагч хүний эрхийг хангах нь”, “Эрүү шүүлт ба хүний эрх” сэдэвт сургалтыг тус тус зохион байгуулав.
Комисс нь Италийн засгийн газрын бус АЙФО байгууллагатай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор УМБГ-ын мөрдөн байцаагчид, Багануур, Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн гэр бүлийн гишүүд, дүүргийн хэв журмын байцаагч нарт зориулсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хангах нь” сэдэвт сургалт, уулзалт, ярилцлагаас гадна хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн чиглэлээр идэвхтэй ажиллаж буй төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах сургалтыг тодорхой хугацааны давтамжтайгаар тус тус зохион байгуулсан нь ихээхэн үр дүнтэй арга хэмжээ болсон.
Нутгийн удирдлагын анхан шатны байгууллагын ажилтнуудын хүний эрхийн тухай мэдлэгийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны чиглэлээ болгон хэвшүүлэх, мөн олон нийтийн хандлагад эерэг нөлөө үзүүлэх зорилгоор Хан-Уул, Багануур, Багахангай, Налайх дүүргийн хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан, зохион байгуулагч нарт зориулсан 13 цагийн сургалтыг нийт 80 оролцогчтойгоор зохион байгууллаа.
2010 оны 3 дугаар улирлын байдлаар зохион байгуулсан сургалт
Хүний эрхийн боловсрол, сургалт, сурталчилгааны багаас 2010 оны 3 дугаар улирлын байдлаар эхний хагас жилд төлөвлөгөөнд тусгагдсан дараах ажлыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:
Хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааны хүрээнд:
Боловсрол, сургалт, сурталчилгааны баг нь төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд олон нийтэд чиглэсэн хүний эрхийн боловсрол олгох, хүний эрхийн соёлыг төлөвшүүлэхэд нөлөөлөх зорилгоор 2010 оны 10 дугаар сарын байдлаар дангаар буюу бусад байгууллагуудтай хамтран 14 сэдвийн хүрээнд 42 удаагийн 128 цагийн хүний эрхийн сургалтыг 1857 оролцогчдыг хамруулан зохион явуулсан байна. Үүнийг тоон мэдээллээр харуулбал:
• Төрийн байгууллага- 520
• Их дээд сургуулийн оюутнууд-542
• ЕБС-ийн сурагч -326
• Төрийн бус байгууллага-57
• Олон нийт-346
• Хөгжлийн бэрхшээлтэй иргэд-52 хүн тус тус оролцсон байна.
Хүний эрхийн сургалт |
2010 оны 10 сарын 21-ний өдрийн байдлаар |
|
Төлөвлөгөөт сургалт |
Нийт цаг |
94 |
Нийт оролцогч |
1637 |
|
Төлөвлөгөөт бус сургалт |
Нийт цаг |
34 |
Нийт оролцогч |
220 |
Хууль тогтоох, хууль хэрэгжүүлэгч байгууллагуудад чиглэсэн хүний эрхийн сургалтын хүрээнд:
Яам, агентлагийн ХЭХҮХ-ийн орон нутгийн албан хаагч, нарийн бичгийн дарга нар, аймгийн шүүх, прокурор, цагдаа, дүүргийн хороодын Засаг дарга, нийгмийн ажилтан, цагдаа, хэв журмын байцаагчдад “Хүний эрхийн ерөнхий ойлголт”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх”, “Төрийн албан хаагч хүний эрхийг хангах нь”, “ХДХВ/ДОХ ба хүний эрх”, “Хүний эрх ба эрүү шүүлт”, “Олон нийтийн эмх замбараагүй байдлын үед хүний эрхийг хангах нь” сэдэвт 12 удаагийн 35,5 цагийн 266 оролцогчтой сургалтыг зохион байгуулсан.
Гэр бүлийн хүчирхийлэл, охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, түүнээс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг хамгаалах зорилгоор Монголын өмгөөлөгчдийн холбооны нийт 17 гишүүн өмгөөлөгчдөд “гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийн эрхийг хамгаалах нь” сэдэвт сургалтыг 2010 оны 7 дугаар сарын 5 ны өдөр зохион явуулав. Тус сургалтын хүрээнд өмгөөлөгчдийн хүний эрхийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх замаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийн онцлог, тэдэнд хууль зүйн туслалцаа, өмгөөлөл үзүүлэхэд анхаарах асуудлууд болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн агуулга, ач холбогдлын талаар харилцан санал бодлоо солилцсон.
Түүнчлэн Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нарт “Авлига ба хүний эрх” сургалтыг Авлигатай Тэмцэх Газартай хамтран 09 дүгээр сарын 23 ны өдөр зохион явуулав. Сургалтаар “Хүний эрхийн ерөнхий ойлголт”, “Хүний эрхэд суурилсан хөгжил”, “Авлига ба хүний эрх”, “Төрийн байгууллагын ил тод байдал”, “Ашиг сонирхлын зөрчлийг удирдах нь” зэрэг сэдвийн хүрээнд харилцан ярилцаж, оролцогчдын асуултад хариулан, өдөр тутмын үйл ажиллагаанд тулгардаг хүндрэл бэрхшээлийн талаар санал бодлыг солилцсон.
Албан боловсролын хүрээнд:
Их дээд сургуулиудын оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагч, нийгмийн ажилтан, багш нарт “Хүний эрхийн үндсэн ойлголт, зарчим”, “Хүний эрхийг хангах механизм”, “Эрхэд суурилсан боловсрол”, “Ялгааг хүлээн зөвшөөрч, ялгаварлан гадуурхалтыг зогсооё”, “Хүний эрх ба эрүү шүүлт”, “Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хангах нь”, “Хүний эрхийн харилцаа” сэдэвт 13 удаагийн 41 цагийн 742 оролцогчтой сургалтыг зохион байгуулсан.
Бусад хүний эрхийн сургалтын хүрээнд:
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, тэдгээрийн гэр бүлийн гишүүд, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагчдад “Хүний эрхийн үндсэн ойлголт, зарчим”, “Хүний эрхийг хангах механизм”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх”, “ХДХВ/ДОХ ба хүний эрх”, “Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хангах нь”, “Хууль эрх зүй” сэдэвт 18 удаагийн 35 цагийн 691 оролцогчтой сургалтыг зохион байгуулсан.
“Ялгааг хүлээн зөвшөөрч ялгаварлан гадуурхалтыг зогсооё” сэдэвт ажлын хүрээнд 9 дүгээр сарын 08 ны өдөр Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн 106 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад хүний эрх, хүүхдийн эрх, үүрэг, сургуулийн орчинд биеэ биеэ хүндэтгэн харилцах, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтгүй байх талаар хүүхдүүдтэй харилцан ярилцаж, тухайн сэдвийн хүрээнд хүүхэлдэйн кино үзэж санал бодлоо хуваалцав.
ГАХИТ ын бэлтгэл сурагчдад 2010 оны 3 улиралд нийт 10 удаагийн сургалтыг Цагаач ажилчдын эрхийн асуудал ба хүний эрх сэдвийн хүрээнд зохион байгуулсан байна.
Түүнчлэн 2010 оны 8 дугаар сарын 19-20 –ны өдрүүдэд Нийгмийн ажлын багш сурагчдын холбоотой хамтран Монголын нийгмийн ажлын их дээд сургуулийн багш нарт болон нийгмийн үйлчилгээний байгууллагын практик нийт 35 ажилтнуудад “Хүний эрхэд суурилсан нийгмийн ажил” сургалтыг, нийгмийн ажилтан, багш, хэсгийн байцаагч нарт зориулсан сургалтын эхний өдөр буюу 10 дугаар сарын 25-ны өдөр “Хүний эрх” хичээлийг нийт 19 оролцогч бүхий сургалтыг зохион явуулав
Мөн иргэдийн хүний эрхийн мэдлэг ойлголтын нэмэгдүүлэх хүрээнд “Ядуурал ба хүний эрх” сэдэвт сургалтыг бизнес, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нарт Монголын Эмнести интернэшнл байгууллагатай хамтран 10 дугаар сарын 1 өдөр зохион байгуулсан.
- Хэвлэх хувилбар
- 5987 удаа уншсан
- English
- Танилдаа илгээх
- PDF хувилбар