Хүний эрхийн боловсрол

Хүүхдийг ЗОДОХГҮЙ байх 10 учир шалтгаан

1. Хүүхдийг бие махбодын хувьд шийтгэх нь хүүхдийн хүчирхийлэл гарах эрсдлийг дагуулдаг. Хүүхдийг цохиж, өвтгөх амархан. Үүнээс болж харин хүүхдийн хөл гар хөхөрч, яс нь хугарч, сорви үлдэж эсвэл мэдрэлийн систем нь гэмтэж болзошгүй байдаг. 

 

АМЕРИКИЙН БАРЫН ХОЛБООНЫ СЭТГҮҮЛЭЭС ГАРГАСАН ШИЛДЭГ ХУУЛИЙН КИНОНЫ ЖАГСААЛТ

АМЕРИКИЙН БАРЫН ХОЛБООНЫ  СЭТГҮҮЛЭЭС ГАРГАСАН ШИЛДЭГ ХУУЛИЙН КИНОНЫ ЖАГСААЛТ

1. Дуучин шувууг алах (To Kill a Mockingbird) (1962)
Грегори Пек (Gregory Peck) эдийн засгийн уналтын үед, арьс өнгөөр ялгаварлах үзэл газар авсан Алабама мужид ганц бие, залуухан, цагаан арьст эмэгтэйг хүчиндсэн гэж хилсээр буруутгагдаж байгаа хар арьст залууг өмгөөлж буй өмгөөлөгч Аттикус Финчийн (Atticus Finch) дүрд тоглодог.

Ардчилсан сургууль болох нь

Ардчилсан боловсрол бол сургуулийн ардчилалд суралцагчид болон сургуулийн ажилтнууд чөлөөтэй, эрх тэгш байдлаар оролцох сургуулийн засаглал, сургалтын онол юм. XIX зууны сүүлээс эдүгээг хүртэл тус боловсролын ойлголт хөгжиж ирсэн бөгөөд хүүхдэд өдөр тутмын сургалтын үйл явцаар амьдралд шууд хэрэглэх туршлагыг олгодог давуу талтай.

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ

      Оршил.
      Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухай Конвенц бол хүүхдийн эрхийн тухай цогц хууль бүхий баримт бичиг юм. Конвенцийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблей 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр баталснаас хойш 193 орон уг конвенцид нэгдэн ороод байна.

Эвхмэл хуудсууд



 

ЦААЗААР АВАХ ЯЛЫГ ХАЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР

Дэлхийн 82 байгууллагуудыг эгнээндээ нэгтгэсэн “Цаазаар авах ялын эсрэг эвсэл”  байгууллага анх 2002 онд байгуулагдсан бөгөөд энэхүү эвсэл нь 2003 оноос 10 сарын 10-ны өдрийг “Цаазаар авах ялыг халах дэлхий өдөр” болгон дэлхий даяар тэмдэглэхийг  зарлан тунхагласан билээ.

Өнөөдөр дэлхийн хүн амын 60% бүрдүүлдэг Ази тивд амьдардаг хүмүүсийн 95% нь цаазаар авах ялтай улс оронд амьдарч байна. Одоогийн байдлаар Ази тивд 27 оронд цаазаар авах ялыг халсан бол хүн амын хувьд хамгийн ихээр суурьшсан Афганистан, Бангладеш, Хятад, Хойд Солонгос, Энэтхэг, Индонези, Япон, Малайзи, Монгол, Пакистан,Сингапур, Тайван, Тайланд болон Вьетнам 14 оронд цаазаар авах ял хэрэглсээр байна.

БИЕ МАХБОДИЙН ШИЙТГЭЛИЙН ТАЛААР

Гэр бүлийн хүрээнд: Монгол Улсад гэр бүлийн хүрээнд хүүхдэд бие мах бодийн шийтгэл оногдуулахыг тусгайлан хориглосон  зохицуулалт байхгүй байна. 1999 оны Гэр бүлийн тухай хууль, 1996 онд батлагдаж, 2003 онд өөрчлөлт оруулсан Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, 1997 оны Гэмт хэрэгтэй тэмцэх тухай хууль болон 2002 онд өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулиар хүүхдийн эрхийг хамгаалах заалтууд байдаг хэдий ч нийгмийн харилцааг бүрэн зохицуулж чадахгүй байна. 

Иймд Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд  хүүхдэд бие махбодийн шийтгэл оногдуулахыг хориглосон  зүйл заалтыг тусган оруулах шаардлагатай.

ДЭЛХИЙГ ХАМАРСАН ҮРЧЛЭЛТ

“Поп дуучин Мадонна, жүжигчин Анжелина Жоли зэрэг алдар цуутай хүмүүс хөгжингүй орноос хүүхэд үрчлэхээр шийдсэн тохиолдол бүрт нэгэн маргаан өрнөдөг гэж болно: Солонгын өнгө мэт олон хүүхдийг үрчлэн гэр бүл бий болгох зөв үү? Хөгжингүй орнуудыг өөрийн улсын хүүхдүүдийг анхаарч чадахгүй хэмээн доромжилж байгаа үйлдэл мөн үү?”

Дэлгэрэнгүйг хавсралт файлаас үзнэ үү

Хүний эрхийн сургалт явуулахад анхаарах зүйлс

        Суралцах зорилго:
        Сургагчийн зорилт сонгогчдын хэрэгцээг хангахад тус дөхөм үзүүлэхэд оршино. Иймээс сургалтын ерөнхий зорилгыг дараахь байдлаар тодорхойлж болно. Үүнд:
               •    Хүний ямар эрхүүд, олон улсын ямар хэм хэмжээ байдаг тухай мэдээлэл олж авч эдгээр нь юу гэсэн утгатай болох талаар өөрсдийн мэдлэгийг дээшлүүлэх.
               •    Холбогдох байгууллагууд, тэдгээрийн ажилтан, алба хаагч нар чиг үүргээ хэрэгжүүлж, үүргээ үр дүнтэй гүйцэтгэхэд хүний эрхийг зохих ёсоор сахин биелүүлэх. Эдгээр хэм хэмжээг мэддэг байх нь хангалтгүй тул чадвар, дадлагатай болохыг анхаарч, мэдлэгийг практикт хэрэглэснээр бататгах.
               •    Ажилтан, албан хаагч нар хүний эрхийг сахин биелүүлэхэд туслах шаардлагатай болохыг хүлээн зөвшөөрч, практикт хэрэгжүүлдэг байхын тулд илүү мэдрэмжтэй буюу ямар нэгэн зүйлд хандах сөрөг хандлагаа өөрчлөх, эерэг хандлагаа улам бататгах. Ийм шинж чанарыг бий болгох нь урт удаан хугацаа шаардсан үйл явц бөгөөд түүнийг нэмэлт сургалт, удирдлагыг хэрэгжүүлэх зохих практик жишээгээр дэмжих хэрэгтэй.

Тогтмол Түгээмэл Хяналт/ Universal Periodic Review

      1946 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн НҮБ-ын Хүний эрхийн комисс 2006 онд татан буугдаж улмаар НҮБ-ын Ерөнхий Ассаблейн дэргэд хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих Хүний эрхийн зөвлөл байгуулагдсан билээ. Энэхүү ХЭЗ нь 47 гишүүнтэй  багаад гишүүд нь  НҮБ-ын гишүүн 192 орноос сонгогддог. ХЭЗ нь Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо жилд тогтмол 3 удаа хуралддаг бөгөөд мөн тусгай болон ажлын хэсгүүдийн хуралдааныг тус тус зохион байгуулагддаг.

Syndicate content