Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгууллагддаг Хүний эрхийн байгууллагуудын чуулган
Одоогоос 60 жилийн тэртээ НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан ба 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг “Хүний эрхийн өдөр” болгон тэмдэглэхийг гишүүн орнууддаа уриалсан билээ.
Монголчууд 1990-ээд оноос ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэнээр жил бүрийн 12 дугаар сарын 10-ны тэмдэглэлт энэ өдрийг илүү сайн мэдэх болсон төдийгүй эдүгээ Монгол Улсын хэмжээнд хүний эрхийн өдрийг уламжлал болгон тэмдэглэж байна.
2005 оноос эхлэн энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Хүний эрхийн байгууллагуудын үндэсний чуулган зохион байгуулдаг уламжлал тогтоод байна.
Чуулганаар Монгол Улс дахь хүний эрхийн анхаарах зарим асуудлыг иргэд болон төр, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хэлэлцэж, хүн бүрийн баталгаат эрхийг хангуулахын төлөө бодит ажлыг санаачлан, түүнийхээ хэрэгжилтийг хангаж ирлээ.
"Хүний эрх ба Хүнд суртал" 2008 он
Îëîí óëñûí Õ¿íèé ýðõèéí ºäºð, Õ¿íèé ýðõèéí Ò¿ãýýìýë Òóíõàãëàë áàòëàãäñàíû 60 æèëèéí îéã òýìäýãëýí ºíãºð¿¿ëýõ àæëûí õ¿ðýýíä “Õ¿íèé ýðõ áà õ¿íä ñóðòàë” ñýäýâò ¯íäýñíèé ÷óóëãàíûã Ìîíãîë Óëñûí Åðºíõèéëºã÷èéí èâýýë äîð Åðºíõèéëºã÷èéí Òàìãûí ãàçàð, Õ¿íèé ýðõèéí ¯íäýñíèé Êîìèññ õàìòðàí 2008 îíû àðâàííýãä¿ãýýð ñàðûí 27-íû ºäºð çîõèîí áàéãóóëàâ. Òóñ ÷óóëãàíä òºâ, îðîí íóòãèéí òºðèéí áîëîí òºðèéí áóñ áàéãóóëëàãóóä, õóâèéí õýâøëèéí áîëîí îëîí óëñûí áàéãóóëëàãóóä, ýðõ ç¿éí áîëîâñðîë îëãîäîã èõ, äýýä ñóðãóóëèóäûí 700 ãàðóé òºëººëºã÷èä îðîëöîâ.
¯íäýñíèé ÷óóëãàíä Ìîíãîë Óëñûí Åðºíõèéëºã÷ Íàìáàðûí Ýíõáàÿð, ͯÁ-ûí Ìîíãîë Óëñ äàõü ñóóðèí çîõèöóóëàã÷, ͯÁÕÕ-èéí ñóóðèí òºëººëºã÷ Äåáîðà Êîìèíè, Õ¿íèé ýðõèéí ¯íäýñíèé Êîìèññûí äàðãà Ä.Ñîëîíãî íàð ¿ã õýëæ, “Òºðèéí áàéãóóëëàãûí ¿éë àæèëëàãààíä èë òîä áàéäëûã õàíãàõ” ,”Õ¿íèé ýðõ áà èðãýíèé á¿ðòãýë”, “Ãààëèéí áàéãóóëëàãûí èë òîä áàéäàë áà õ¿íèé ýðõ”, “Òóñãàé çºâøººðºë îëãîõ ¿éë àæèëëàãààíä õ¿íä ñóðòëûã áèé áîëãîæ áóé çàðèì àñóóäàë”, “ªì㺺ëëèéí ¿éë àæèëëàãààã õýðýãæ¿¿ëýõýä òóëãàð÷ áóé õ¿íä ñóðòàë” çýðýã èëòãýë¿¿äèéã ñîíñîæ õýëýëöýâ.
Ýíý óäààãèéí ¯íäýñíèé ÷óóëãàíûã óãòñàí áýëòãýë àæëûí õ¿ðýýíä òºðèéí çàõèðãààíû áîëîí õóóëü õÿíàëòûí áàéãóóëëàãàä îðøèæ áàéãàà õ¿íä ñóðòàë ò¿¿íèéã ¿¿ñãýæ áàéãàà øàëòãààí íºõöëèéã òîãòîîõ çîðèëãîîð ýðäýìòýä, ñóäëàà÷äûí 2 áàãèéã ñîíãîí øàëãàðóóëàëòààð á¿ðä¿¿ëýí àæèëëóóëñàí áºãººä ýäãýýð áàãóóäûí ñóäàëãààíû òàéëàíã òàíèëöóóëæ, õýëýëö¿¿ëëýý.
×óóëãàíä îðîëöîã÷äîîñ òºðèéí àëáàí äàõü õ¿íä ñóðòëûã àðèëãàõ, õ¿íèé ýðõèéã õ¿íäýòãýí òºðèéí àëáàíû á¿õ øàòàíä øóäàðãà ¿éë÷èëæ, èðãýäèéí ºðãºäºë, ãîìäîë, õ¿ñýëòèéã øóóðõàé áàðàãäóóëàõ, õóóëü ¸ñíû ýðõýý ýäëýõ, èðãýäýä áýðõøýýë, òºâºã ó÷ðóóëàõã¿é àæèë õýðãèéã íü á¿òýýæ áàéõ òàëààð ñàéí òîãòîëöîî, çîõèîí áàéãóóëàëò, ýðõ ç¿éí çîõèöóóëàëòûã öîãöîîð íü á¿ðä¿¿ëýõ øààðäëàãàòàé áàéãààã ¯íäýñíèé ÷óóëãàíä îðîëöîã÷èä ñàíàë íýãòýé õ¿ëýýí çºâøººð÷, óã ÷óóëãàíààñ çºâëºìæ ãàðãàлаа.
"Хүний эрх ба Хүнд суртал" үндэсний чуулганд тавьсан илтгэлүүд болон Чуулагаанаас гаргасан Зөвлөмжийг "Хүний эрх" сэтгүүлийн 2008 оны 4 дугаараас үзнэ үү.
“Хохирогчийн эрхийн баталгаа”
2007 он
2007 оны чуулганыг “Хохирогчийн эрхийн баталгаа” сэдвийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд, эрх зүйн боловсрол олгодог их, дээд сургуулиудын 800 гаруй төлөөлөгчид оролцуулан зохион байгуулав.
Сүүлийн жилүүдэд манай улсад бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд гэм хор учруулах явдал ихсэж байгаагаас иргэд гэмт хэргийн улмаас хохирч, хохирогч болох нь илт өсөж, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн … бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх …эрхтэй” гэж заасан хэдий ч өнөөгийн байдлаар уул эрх бүрэн дүүрэн хэрэгжиж чадахгүй байна.
Ийнхүү хохирсон иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санаа, нэр төр алдар хүндээрээ хохирчихоод эцэст нь хохирсон эрхээ сэргээлгэж чадахгүй давхар хохирох явдал гарах, гэмт хэргийн улмаас иргэнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэлтийн хувь хэмжээ хангалтгүй, ихэнх тохиолдолд хохирогчийн эрх сэргээгдэхгүй үлдэх явдал гарч байгаад анхаарах зайлшгүй нөхцөл байдал үүссэн байна.
Иймээс хохирогч, хамгааллын асуудлыг төрийн бодлогоор дэмжих, хохирогчид үзүүлж буй эрх зүйн үйлчилгээ, туслалцааны чанарыг дээшлүүлэхэд анхаарах, иргэдээ хохирохоос урьдчилан сэргийлэх, нэгэнт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, үүнээс сэтгэл санааны хохирлыг хэрхэн барагдуулах, хөндөгдсөн эрхийг нь сэргээн эдлүүлэх зүй зохистой тогтолцоо, үр нөлөөтэй механизмыг бий болгох шаардлагаар 2007 оны чуулганыг “Хохирогчийн эрхийн баталгаа” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан.
Тус чуулганаар гэмт хэргийн болон захиргааны хууль бус ажиллагаанаас хохирсон иргэдийн эрхийг хангах, хамгаалах, хохирол нөхөн төлүүлэх хууль тогтоомжийг улам боловсронгуй, хохирогчийн эрхийн тухай хууль гаргах, байцаан шийтгэх ажиллагааны явцад хохирогчийн эрхийг хангах, хамгаалах ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх бодит биелэлтийн хувь хэмжээг нэмэгдүүлэхэд Улсын Их Хурал, Засгийн газар, хуулийн байгууллагууд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байгааг хэлэлцсэн нь чухал ач холбогдолтой юм.
Чуулганаас нийт 15 байгууллагад 64 зүйл заалт бүхий зөвлөмжийг гаргаж, зөвлөмжид хэрэгжүүлэгч эдгээр байгууллагуудын саналыг авч тусгасан нь онцлог шинэлэг ажиллагаа болж, улмаар зөвлөмж бодитой хэрэгжих үндэслэл бүрдсэн хэмээн ХЭҮК үзэж байна.
Түүнчлэн, ХЭҮК-ын даргын 2008 оны 04 дүгээр тушаалаар ЕТГ, ХЭҮК, иргэний нийгмийн байгууллагын 9 төлөөлөлтэйгээр Зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг зөвшилцсөний үндсэн дээр байгуулан ажиллаж байна.
2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах 4 дэх удаагийн хүний эрхийн байгууллагуудын үндэсний чуулганыг “Хүний эрх ба хүнд суртал” сэдвээр дарга, гишүүдийн ЕТГ-тай зөвшилцөж тогтсон байна. Чуулганы бэлтгэл ажлын хүрээнд ажлын хэсэг байгуулах, чуулган угтаж зохион байгуулах ажлын төлөвлөгөө, чуулган угтаж хийх судалгааны удирдамжийг “Хууль хяналтын байгууллага дахь хүнд суртал”, “Төрийн захиргааны байгууллага дахь хүнд суртал” гэсэн 2 чиглэлээр боловсруулан тендэр шалгаруулалт болон чуулган зохион байгуулах ажил үүргийн хуваарь батлагдсаны дагуу ажлаа зохион байгуулан ажиллаж байна.
Хүний эрхийн байгууллагуудын үндэсний 2007 оны чуулганаар хэлэлцүүлсэн илтгэл, чуулганаас гаргасан зөвлөмж, түүний хэрэгжилтийн байдлын талаарх мэдээллийг “ХҮНИЙ ЭРХ” сэтгүүлийн 2007/3, 2007/4 дугааруудаас дэлгэрэнгүйгээр үзэж танилцана уу.
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх”
2006 он
2006 оны чуулганыг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх” сэдвийн хүрээнд зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудын 450 гаруй төлөөлөгч оролцсон байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр чуулганд хэлсэн үгэндээ: “. . .Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудлыг энэ чуулганаар хэлэлцэх болсон нь олон шалтгаантай. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн маань эрх зөрчигдөх, эрхээ эдэлж чадахгүй байх явдал түгээмэл байгаа нь ХЭҮК болон бусад байгууллагуудын гаргасан судалгаа, дүгнэлт болон бодит амьдарлаас илэрхий харагдаж байна. Үндсэн хуульд тунхагласан хүмүүнлэг нийгэм байгуулах зорилтын нэг чухал хэсэг нь хувь заяаны эрхээр хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэндээ тусалж, дэмжих явдал яах аргагүй мөн. . .” тэмдэглэсэн юм.
Чуулганд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, нийгмийн хамгааллын талаар авч буй арга хэмжээ, цаашид шийдвэрлэх асуудал”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын стандартын хэрэгжилт”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн төлөв байдал”, “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн эрх” сэдвүүдээр төрийн болон төрийн бус байгууллагуудаас илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүн эрх, эрх чөлөөгөө эдлэх тэгш боломжийг бий болгохын тулд тэдний тусгай хэрэгцээнд нийцсэн хууль эрх зүй, нийгэм, улс төр, эдийн засгийн болон сэтгэл зүйн орчинг бүрдүүлэх асуудал чухал болохыг нь чуулган харуулсан юм.
Чуулганы үр дүнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан УИХ-д 11 хуулийн төсөл өргөн барьснаас Авто замын тухай, Эрүүл мэндийн тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Хөдөлмөрийн тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Авто тээврийн тухай, Биеийн тамир, спортын тухай зэрэг хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулсан байна.
Үүний зэрэгцээ, ХЭҮК нь жил бүр УИХ-д өргөн барьдаг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 2007 оны илтгэлийн нэг бүлгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн хэрэгжилт сэдвийн хүрээнд бичсэн билээ.
2006 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай олон улсын конвенц”-ийг Монгол Улс соёрхон батлах нь хөгжлийн бэрхшээлтэй хүн иргэний, улс төрийн, эдийн засгийн болон соёлын бүхий л эрх, эрх чөлөөгөө бусдын адил эдлэх нөхцөл, эрх зүйн орчин бүрдэхэд чухал ач холбогдолтойг илтгэлд тусгасан юм.
Ийнхүү конвенцид нэгдэж орох асуудал УИХ, ЗГ-аас дэмжигдэж, НХХЯ-д үзэл баримтлал боловсруулагдаж, конвенц монгол хэлнээ орчуулагдаж, одоо конвенцийг соёрхон батлуулах ажлын хэсэг НХХЯ-ны дэргэд байгуулагдан ажиллаж байна.
ХЭҮК нь 2008 оны 3 дугаар сарын 1-ны өдрөөс эхэлсэн “Раул Фолерогийн анд нөхдийн холбоо” (AЙФО) Италийн Засгийн газрын бус байгууллагын дэмжлэгтэй “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг дэмжих нь” жижиг төслийг хэрэгжүүлж байгаа нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, түүний нэмэлт протоколыг Монгол Улс соёрхон батлах явдлыг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Төслийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийг соёрхон батлах тухай захидлыг УИХ-ын дарга, гишүүдэд хүргүүлсэн нь шийдвэр гаргагчдын дэмжлэгийг авахад зохих хувь нэмрээ оруулна хэмээн үзэж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний сонгуульд оролцох боломж бүрдүүлэхийн тулд Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн төсвийг нэмж, тэдгээр иргэдэд сонгуулийн оролцооны талаарх сургалтуудын зохион байгуулж, үүнээс хараагүй иргэдэд зориулсан брайл, тактилан үсгээр сонгуулийн хуудас хэвлүүлэх техникийн боломжийг судлах, саналын хуудас хэвлүүлэх, хүргүүлэх журмыг боловсруулах ажлууд хийгджээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, орчны саадыг арилгах, тэдгээр хүмүүсийн тусгай хэрэгцээнд нийцсэн орчинг бүрдүүлэхэд татварын хөнгөлөлт, урамшуулал бий болгох, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах, нөхөн сэргээх үйлчилгээнд хамрагдах нөхцөл боломжоор хангах, нийгмийн халамж, хамгаалал хүртэх эрхээ аливаа алагчлалгүйгээр хүртэх, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олох ээлтэй орчин бүрдүүлэхэд тухайлан анхаарч, тэдгээр иргэдийн эрх, эрх чөлөөгөө эдлэх адил тэгш боломж бий болоход зөвлөмжийн хэрэгжилт чухал ач холбогдолтой юм.
ХЭҮК нь зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг байгуулан ажилласны хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль, эрх зүйн орчинд зарим нэг нааштай өөрчлөлт гарсныг хэлэх нь зүйтэй байна.
Хүний эрхийн байгууллагуудын үндэсний 2006 оны чуулганаар хэлэлцүүлсэн илтгэл, чуулганаас гаргасан зөвлөмж, түүний хэрэгжилтийн байдлын талаарх мэдээллийг “ХҮНИЙ ЭРХ” сэтгүүлийн 2006/4 дугаараас дэлгэрэнгүйгээр үзэж танилцана уу.
“Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх”
2005 он
Анхны чуулган нь “Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх” сэдвээр зохион байгуулагдаж, энэхүү сэдвийн хүрээнд Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, Аюулгүйн стандартын хэрэгжилт, Хот суурин газарт иргэдийг гэмт халдлагаас хамгаалах нь гэсэн сэдвүүдээр төрийн болон төрийн бус байгууллагууд илтгэл тавьж, хэлэлцүүлсэн байна.
Хэлэлцүүлгийн үеэр хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах, аж төрөх эрхээ эдлэхэд учирч буй хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудлууд, цаашид хийх ажил, зохион байгуулах үйл ажиллагааны талаар тодорхой саналууд дэвшүүлж, тэдгээрийг үндэслэн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагууд дээрх асуудлуудыг хэрэгжүүлэхэд хэрхэн оролцох тухай зөвлөмжийг чуулганаас батлан гаргасан.
Зөвлөмжийн хүрээнд:
- Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хорооны ажлыг эхлүүлэх;
- Хүнсний тухай хуулийг өөрчлөн шинэчлэх, Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг өнөөгийн шаардлагад нийцүүлэх;
- Засаг захиргааны байгууллагууд аюулгүйн стандартыг хэрэгжүүлэх арга хэмжээ авах;
- Дээрх үйл ажиллагаанд иргэний нийгэм, ТББ, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдгээртэй хамтарч ажиллах шаардлагатайг тус тус тусгасан юм.
Зөвлөмжийн дагуу:
- Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хорооны бүрэлдэхүүн, дүрмийг ЗГ-ын 2005 оны 167 дугаар тогтоолоор баталж, Хорооны ажлын албыг 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2006 оны 3 сард ХЗДХЯ-ны бүтцэд байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн байна. Төв, орон нутгийн төрийн захиргааны байгууллагад салбар хороод байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.
- Аюулгүйн стандартыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Химийн хорт ба аюултай бодисын тухай хуулийг шинэчлэн найруулан баталж, Эрүүл мэндийн тухай, Эмийн тухай, Байгаль орчны тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Одоо Хүнсний тухай, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тухай хуулийн төслүүд тус тус боловсруулагдаж байна.
- Хүнсний аюулгүй байдлыг хангах, Эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, Иргэдийг гэмт халдлагаас хамгаалах, нийгмийн хэв журам зөрчигдөх, гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр тодорхой ажлуудыг хийж, тодорхой үр дүнд хүрсэн хэдий ч хүссэн хэмжээнд хийгдэж чадаагүй. Үүнийг ч холбогдох хүмүүс хүлээн зөвшөөрч байгаа юм.
Түүнчлэн, 2008 оныг Монгол Улсын Засгийн газраас “Хүнсний аюулгүй байдлыг хангах жил” болгон зарлаж, тодорхой ажлуудыг хийхээр шат дараатай эхлүүлсэн байна.
- Хэвлэх хувилбар
- 2538 удаа уншсан
- English
- Танилдаа илгээх
- PDF хувилбар