Хүний Эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Орон тооны бус зөвлөл
Орон тооны бус зөвлөл нь Хүний эрхийн Үндэсний Комиссоос хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд туслах үүрэг бүхий орон тооны бус бүтэц юм.
“Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын тухай хууль”-ийн 24.3-т заасны дагуу Комиссын дэргэд түүний үйл ажиллагаанд туслах үүрэг бүхий иргэний нийгмийн төлөөллийг оролцуулсан орон тооны бус зөвлөлийг 2002 онд байгуулсан. Тус зөвлөл нь ХЭҮК-ын үйл ажиллагааны чиглэл, стратегийг тодорхойлоход санал өгөх, тухайлбал хүний эрхийн тодорхой асуудлаар судалгаа явуулах талаар санал гаргах, судалгаанд оролцох, ХЭҮК болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааны талаар санал гаргах, ХЭҮК-оос жил бүр бэлтгэн гаргадаг “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний тухай илтгэл”-ийн төслийн талаар санал өгөх, ХЭҮК-оос зохион байгуулж байгаа хүний эрхийн боловсролыг дэмжих үйл ажиллагаанд оролцох зэрэг чиг үүрэгтэй.
Зөвлөл нь Комиссын дарга, ажлын албаны нэг референтийг оролцуулан 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг. Одоо энэхүү зөвлөлийн гишүүнээр дараахь байгууллагууд ажиллаж байна. Үүнд:
1. Хүний эрх ардчиллын судалгааны төв
2. Хүний эрх, хөгжил төв
3. “Глоб Интернэшнл” ТББ
4. Хүчирхийллийн эсрэг үндэсний төв
5. Эмнести интернэйшнл байгууллага
6. Хүний аюулгүй байдлын судалгааны төв
7. Экпат Монгол сүлжээний
8. Иргэдийн альяанс төв
9. Монголын эмэгтэйчүүдийн холбоо
10. Казак эмэгтэйчүүдийн Арулар холбоо
11. Монголын эмэгтэйчүүдийн сан
12. Сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэг
13. Нээлттэй нийгэм хүрээлэн
14. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо
15. ЛГБТ төв
16. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо
17. Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо
18. “Галсан” сан
19. “Үндсэн уртраг” ТББ
- Хэвлэх хувилбар
- 1802 удаа уншсан
- English
- Танилдаа илгээх
- PDF хувилбар