"Нарт хангай" төвийн үйл ажиллагаатай танилцлаа
2018-12-14

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөл 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харъяа "Нарт хангай" хүүхдийн хөгжил, сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.  Тус төв нь Багахангай дүүрэгт байрладаг бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 04-нөөс эхлэн ажиллаж эхэлжээ. ...

"Ахмад настны эрх ба Төрийн үйлчилгээ" сэдэвт хүний эрхийн өглөөний уулзалтад урьж байна
2018-12-14

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран зохион байгуулдаг "Хүний эрхийн тухай ярилцъя” Өглөөний уулзалтад Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Уулзалт 2018 оны 12 дугаар сарын 20-ны өглөө 08:00–10:00 цагт "Ахмад настны эрх ба Төрийн үйлчилгээ” сэдвээр "Нээлттэй нийгэм форум”-ын Хурлын танхимд болно. Уулзалтын зочноор Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар оролцоно....

Хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудад ХЭҮК-оос Зөвлөмж хүргүүллээ
2018-12-12

Жендэрээс үүдэлтэй хүчирхийллийн гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагааг шинэ шатанд гаргах, арга барилаа шинэчлэх, хандлагаа өөрчлөн ажиллах нь зүйтэй хэмээн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ЦЕГ, УЕПГ, ШЕЗ, ШШГЕГ, Монголын Хуульчдын холбоо зэрэг байгууллагуудын удирдлагуудад Зөвлөмжийг хүргүүллээ. Тус Зөвлөмжийг бүрэн эхээр нь толилуулж байна. ...

ХЭҮК болон АНУ-ын ЭСЯ хүний эрхийн асуудлаар харилцан мэдээлэл солилцлоо
2018-12-11

Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны хэргийг түр хамаарагч Мануэл Микаллер, улс төрийн ажилтан Хайди Хөршиди болон албаны бусад хүмүүс Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, хэлтсийн дарга Т.Ихтамир нарыг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ЭСЯ дээр хүлээн авч цаг үеийн тулгамдаж буй хүний эрхийн асуудлаар ялангуяа хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр, өсвөр насны охидын нөхөн үржихүйн асуудал болон хүний наймааны...

Нийслэлийн алслагдсан дүүрэг, хороодын иргэдэд хүний эрхийн сургалт, хууль зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна
2018-12-11

Хүний эрхийн Олон Улсын Өдөр, Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээ үргэлжилж байна. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрхийн боловсрол судалгаа, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн референтүүд Сонгинохайрхан дүүргийн алслагдмал 32 хороодод ажиллаж, иргэдэд хүний эрхийн сургалт явуулж, хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч үйлчилж байна. Тус хүний эрхийн өдөрлөгийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар дэмжиж...

Хүний эрхийг дэмжигч орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг шагнаж урамшууллаа
2018-12-11

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүний эрхийн Олон Улсын өдрийг тохиолдуулан хүний эрх, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх, хөхиүлэн дэмжих чиглэлээр хамтран ажилладаг, дэмжигч орон нутгийн зарим хэвлэл мэдээллийн байгууллагад талархал, дурсгалын зүйл гардуулахаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос шийдвэрлэсэн юм. ХЭҮК-ын талархал, шагналыг Дорноговь аймгийн "D" телевиз, Баян-Өлгий аймгийн "Саян” телевизэд 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гардуулан өглөө. ...

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК