Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс » Хуудас 133 Хүний эрхийн Үндэсний Коммис
Уриалга
2011-12-13

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо 2011оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2010-2011оны улсын хэлэлцээрийн 3 дугаар бүлгийн 3.1-дэх хэсэг, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2011 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн шийдвэрийг Засгийн газар биелүүлэхгүй байна гэсэн үндэслэлээр хугацаагүй ажил хаялт зохион байгуулж байна....

Гар зургийн уралдааны дүн гарлаа
2011-12-6

Олон Улсын Хүний Эрхийн Өдрийг угтан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Швейцарийн Хөгжлийн агентлагтай хамтран 8-12 насны хүүхдүүдийн дунд зарласан "Хүүхдийн эрх, миний нүдээр” сэдэвт гар зургийн уралдаанд 1085 хүүхэд оролцож, нийт 1127 бүтээл ирүүллээ....

“Парламентын мэтгэлцээн” тэмцээний шилдгүүд тодорлоо
2011-12-6

Жил бүрийн 12 дугаар сарын 10-нд дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг олон улсын хүний эрхийн өдрийг угтан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын санаачлагаар Нээлттэй Нийгэм Форумтай хамтран парламентын мэтгэлцээнийг нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын дунд зарласан билээ....

Олон Улсын Хүний эрхийн өдрийг Монгол Улсад тэмдэглэнэ
2011-12-6

Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахих нь бүх нийтийн аюулгүй байдал, энх тайвны үндэс болохыг тунхаглаж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал хэмээх баримт бичгийг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан билээ. Үүнээс хойш жил бүрийн эл өдрийг Олон улсын хүний эрхийн өдөр болгон дэлхий нийтээр тэмдэглэх болсоор өдгөө 63 дахь жилтэйгээ золгож байна....

Улсын Бүртгэлийн газартай хамтран ажиллах Санамж бичиг байгуулна
2011-11-22

2011 оны арваннэгдүгээр сарын 22-нд Хүний эрхийн Үндэсний Комиссоос "Иргэний бүртгэл ба Хүний эрх” сэдэвт хэлэлцүүлгийг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар, НҮБХХ-ийн "Эрх зүйн чадавхийг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах нь” төсөлтэй хамтран зохион байгууллаа....

“Иргэний бүртгэл ба хүний эрх” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна
2011-11-18

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос санаачлан Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Эрх зүйн чадавхийг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах нь” төсөлтэй хамтран "Иргэний бүртгэл ба Хүний эрх” сэдэвт хэлэлцүүлгийг 2011 оны арваннэгдүгээр сарын 22-нд зохион байгуулна....

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК