“Хүний эрх” сэтгүүлд өгүүлэл, нийтлэл, эссэ, орчуулгын материал шалгаруулан авч байна
2018-03-19

Хүний эрхийн онолын судалгааг Монгол Улсад хөгжүүлэх зорилготойгоор "Хүний эрх" сэтгүүлийг Хүний эрхийн Үндэсний Комисс 17 дахь жилдээ эрхлэн гаргаж байна. Тус сэтгүүлийн 2018 оны эхний дугаарт нийтлэх хүний эрхийн судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл, нийтлэлийг хүлээн авч байна. Хүний эрхийн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийдэг төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд, эрдэмтэн, судлаачид, багш, оюутнууд, хүний эрхийн асуудлыг сонирхдог хүн бүрийг "Хүний эрх” сэтгүүлд...

Гүйцэтгэгч сонгон шалгаруулах тухай зар
2018-03-19

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын цахим хуудас, хүний эрхийн сургалтын цахим кампус, гар утасны аппликэйшнийг шинэчлэх ажилд гүйцэтгэгч сонгон шалгаруулах тул дор дурдсан шаардлагыг хангасан аж ахуйн нэгж, байгууллага бидэнд материалаа ирүүлнэ үү. Тавигдах шаардлага: Мэдээллийн технологи, программ хангамжийн чиглэлээр 3-аас дээш жил үйл ажиллагаа явуулж байгаа, тухайн салбартаа туршлагатай, гэрээний үүргээ биелүүлэх эрх зүйн чадамж, боловсон хүчний нөөц, боломжтой байх,...

“Эрдэс баялгийн салбараас ашиг хүртэгсдийг ил болгох нь” сэдвээр өглөөний уулзалт зохион байгууллаа
2018-03-15

"Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтыг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр "Эрдэс баялгийн салбараас ашиг хүртэгсдийг ил болгох нь” сэдвээр зохион байгууллаа. Энэ удаагийн уулзалтын зочноор Нээлттэй Нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг оролцож, иргэдийн мэдээлэлтэй байх, мэдэх эрхийн асуудлыг хөндөн сонирхолтой судалгаа,, тоо баримтыг дэлгэн хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Дэлхийн улс орнуудад эрдэс баялгийн салбараас ашиг хүртэгч "жинхэнэ" эздийг ил тод байлгахыг...

Жендэрийн тэгш байдлын асуудлаар санал гаргав
2018-03-15

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг Жендэрийн Үндэсний хорооны гишүүнээр ажилладаг билээ. Тэрбээр тус хорооны 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хуралдсан ээлжит хуралдаанд оролцож, Хүний эрхийн Үндэсний Комиссоос гаргасан "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл"-д тусгасан жендэрийн тэгш байдлын талаарх Санал, Зөвлөмжийг дахин сануулж, Эрүүгийн болон Зөрчлийн тухай зэрэг хуулиудад зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулах, Ажлын байрны бэлгийн...

“Хүний Эрх ба Насан Туршийн Боловсрол” сэдвээр Монгол залуус дэлхийн 100 орны иргэдтэй нэгэн зэрэг илтгэж, мэдээлэл солилцов
2018-03-15

Өнөөдөр дэлхийн илтгэлийн өдөр. Английн зохиолч, нэрт уран илтгэгч Саймон Гибсон өдгөөгөөс 4 жилийн өмнө "Дэлхийн илтгэлийн өдөр”-ийг жил бүрийн 3 дугаар сарын 15-нд тэмдэглэн өнгөрүүлэхээр санаачилсан бөгөөд монголчууд дэлхийн 100 гаруй орны иргэдтэй дуу хоолойгоо нэгтгэн үзэл бодлоо олон улсад түгээх болсон байна....

“Хүний Эрх ба Насан Туршийн Боловсрол” сэдвээр илтгэлийн өдөрлөг зохион байгуулна
2018-03-12

Жил бүрийн 03 дугаар сарын 15-ны өдөр "Дэлхийн илтгэлийн өдөр”-ийг тэмдэглэдэг бөгөөд монголчууд дэлхийн 100 гаруй орны иргэдтэй нэгэн зэрэг үзэл бодлоо олон улсад түгээх арга хэмжээг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр "For a Better World ” #unexpectedvoices уриан дор "Human Rights for Lifelong Education” буюу "Хүний Эрх ба Насан Туршийн Боловсрол” сэдвээр хийхээр төлөвлөөд байна. "Тоастмастерс Монгол” ТББ нь уг арга хэмжээг эх орондоо гурав дахь жилдээ...

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК