Комиссоос зохион байгуулсан хүний эрхийн нээлттэй өдрүүд

Парисын зарчмын дагуу Комиссын үйл ажиллагаа олон нийтэд хүртээмжтэй, өргөн хүрээнд мандатаа хэрэгжүүлэх ёстой. Монгол Улсын хувьд өргөн уудам газар нутагтай, Комисс хөдөө орон нутагт салбар нэгжгүй, санхүүгийн хязгаарлагдмал нөөц бололцоотойн улмаас Комиссын үйл ажиллагаа хөдөө орон нутагт төдийлэн хүрч чаддаггүй. Энэ байдлыг даван туулах, Комиссын үйл ажиллагааг олон нийтэд хүртээлтэй болгох үүднээс Комиссоос санаачилсан нэг ажил нь "Хүний эрхийн нээлттэй өдөр арга хэмжээ юм. Энэ нь орон нутагт хүрч ажиллах дэвшилтэд арга болсон.

Уг арга хэмжээний хүрээнд жилд нэг удаа сонгосон аймгуудад Комиссын дарга, гишүүнээр ахлуулсан баг тодорхой хугацаагаар ажиллаж, тухайн орон нутаг дахь хүний эрхийн нөхцөл байдалтай газар дээр очиж танилцах, өргөдөл гомдол иргэдээс хүлээн авч шийдвэрлэх, хяналт шалгалт явуулах, сургалт сурталчилгаа зэрэг Комиссын бүхий л чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Комисс 2002 оноос эхлэн "Хүний эрхийн нээлттэй өдрүүд” арга хэмжээг орон нутагт зохион байгуулж бүх аймгуудад 2-3 удаа буюу нийтдээ 45 удаа энэ арга хэмжээг зохион байгуулж ирсэн байна. Тус арга хэмжээний хүрээнд хүний эрхийн олон тооны сургалт, семинар, зөвлөгөөн зохион байгуулагдаж, хүний эрхийг хамгаалах, сурталчлах, хөхиүлэн дэмжих янз бүрийн арга хэмжээг далайцтай, хүртээмжтэйгээр явуулж ирсэн. Бүх аймагт нэгээс хоёр удаа 80 гаруй сум, 664 байгууллага газрын 4500 гаруй хүнийг хамруулан хүний эрхийн тодорхой сэдвээр 700 гаруй цагийн хичээл сургалт явуулсан нь орон нутагт хүний эрхийн мэдлэгийг түгээх, идэвхтнүүдийн чадавхийг нэмэгдүүлэх, хүний эрхийг бүх талаар хөхиүлэн дэмжихэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон.

 

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос зохион байгуулсан "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээ /он, оноор/

2012 [165.94 Kb] 2011 [170.96 Kb] 2008 [168.61 Kb] 2007 [166.88 Kb] 2006 [165.74 Kb] 2005 [171.27 Kb] 2004 [171.03 Kb] 2003 [172.8 Kb] 2002 [146.18 Kb]

Гадаад хамтын ажиллагаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн дөрөвдүгээр бүлгийн Комиссын бүрэн эрх хэсгийн 13.2.2-зүйлд "Олон улсын, бүсийн, хүний эрхийн бусад үндэсний байгууллагатай хамтран ажиллах” гэж заасны дагуу Комисс нь дараах хамтын ажиллагааны чиглэлийн хүрээнд олон улсын, үндэсний байгууллагуудтай олон талаар хамтран ажиллаж байна.

Хамтын ажиллагааны чиглэл:

  • Олон улсын Зохицуулах Хорооны "А” статус бүхий бүрэн эрхтэй гишүүн;
  • Ази Номхон Далайн орнуудын Чуулганы бүрэн эрхт гишүүн байгууллагын хувьд үйл ажиллагаанд нь идэвхитэй оролцох, мэргэжил арга зүйн дэмжлэг авах, ХЭҮК-ын байр суурийг илэрхийлэх, тодорхой санал дэвшүүлэх;
  • Хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх;
  • Олон улсын гэрээ, конвенцийг соёрхон батлах, нэгдэн ороход нөлөөллийн үйл ажиллагаа явуулах;
  • Хүний эрхийн боловсролыг хөхиүлэн дэмжих, үндэсний чадавхийг бэхжүүлэх;
  • Судалгаа, үнэлгээ, хяналт шалгалт хийж, дүгнэлт, санал зөвлөмж гаргах;
  • ХЭҮК-ын ажилтнуудын чадавхийг дээшлүүлэх, сургаж дадлагажуулах;
  • НҮБ-ын тогтолцоонд оролцоогоо нэмэгдүүлэх;
  • Хамтын ажиллагааны Ойлголцлын санамж бичиг байгуулах, хамтран ажиллах;
  • Олон улсын ээлжит хурал, чуулган, арга хэмжээнд оролцох, зохион байгуулах;
  • Тайлан, мэдээлэл солилцох, туршлага судлах;
  • Үндэсний болон олон улсын хэмжээнд сургалт, семинар, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, оролцох;
  • Гэрээ, конвенцийн эмхэтгэл, гарын авлага, илтгэл, сургалт сурталчилгааны материал, ном боловсруулан хэвлүүлэх, сурталчлах;
  • Төсөл хэрэгжүүлэх 

Хүүхдийн төлөө газартай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа

Хүний эрхийн Үндэсний Комисс 2012 оны 1 дүгээр сарын 18-нд Хүүхдийн төлөө газартай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Санамж бичигт ХЭҮК-ыг төлөөлж Комиссын гишүүн Ж.Дашдорж, ХТГ-ыг төлөөлж тус газрын дарга Д.Алтай нар гарын үсэг зурж баталгаажуулав.

ХЭҮК УБЕГ-тай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа

Хүний эрхийн Үндэсний Комисс Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар харилцан тохиролцож Монгол Улсын Үндсэн хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ, конвенц болон бусад хууль тогтоомжийг удирдлага болгон Санамж бичиг байгуулж байна.Санамж бичигт Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын дарга Л.Мөнхбаатар нар 2011 оны 12 дугаар сарын 26-нд гарын үсэг зурж, баталгаажууллаа.

Улсын Бүртгэлийн газартай хамтран ажиллах Санамж бичиг байгуулна

2011 оны арваннэгдүгээр сарын 22-нд Хүний эрхийн Үндэсний Комиссоос "Иргэний бүртгэл ба Хүний эрх” сэдэвт хэлэлцүүлгийг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар, НҮБХХ-ийн "Эрх зүйн чадавхийг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах нь” төсөлтэй хамтран зохион байгууллаа.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК