Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газартай хамтран ажиллах Санамж бичгийн хугацааг сунгалаа
2017-12-11

15 жилийн хамтын ажиллагааны үр дүнд талууд багагүй үр бүтээлтэй ажиллаж, бодит үр дүнд хүрсэн тул Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх ерөнхий газар хамтран ажиллах Санамж бичгийн хугацааг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дахин сунгалаа. Санамж бичиг байгуулах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг, ХЭҮК-ын гишүүн Н.Ганбаяр, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын...

Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалд баталгаажуулсан үнэт зүйлсээ хамгаалах ёстой
2017-12-10

Өнөөдөр Хүний Эрхийн Олон Улсын Өдөр - 2017 ОНЫ 12 ДУГААР САРЫН 10 Зейд Рад Ал Хуссейн - НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссар "Жил бүрийн 12 дугаар сарын 10-нд Хүний эрхийн олон улсын өдрийг тэмдэглэдэг. Тэртээх 1948 оны энэ өдөр байгуулагдаад гуравхан жил болж байсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас дэлхий дээр хамгийн олон хэлээр орчуулагдсан, магадгүй хамгийн нөлөө бүхий баримт бичиг болох Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг зарлан тунхагласан байдаг.” "Хүний...

“Байгаль орчны засаглал ба эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх” шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны шилдгүүд тодорлоо
2017-12-8

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Байгалийн нөөцийн тогтвортой удирдлагыг хангах, байгаль орчны засаглал” төслийн дэмжлэгтэйгээр "Байгаль орчны засаглал ба эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх” шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн дунд зарлан зохион байгууллаа. Уралдаанд сонин, сайтын нийтлэлийн төрөлд нийт 49 бүтээл, нэвтрүүлгийн төрөлд...

НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссар Зейд Раад Аль Хуссейны илгээлт
2017-12-8

Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг улс орнууд баталснаас хойш 70 жил өнгөрсөн ч батлагдсан эхний өдрийнх шигээ ихээхэн ач холбогдолтой хэвээр байсаар байна. Хүний амьд явах эрх, эрх чөлөө, аюулгүй байх эрх. Сурч боловсрох эрх, эрүүл мэндээ хамгаалуулах эрх, орон байртай байх эрх, ажлын таатай нөхцлөөр хангагдах эрх. Ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх. Дуу хоолойгоо хүргэж, шийдвэрт оролцох эрх. Дур зоргоор баривчлах болон эрүүдэн шүүхээс ангид байх эрх болон шударга шүүхээр шүүлгэх эрх....

Хүний эрхийн Олон улсын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга мэндчилгээ дэвшүүллээ
2017-12-8

Монгол орны өнцөг булан бүрт аж төрж буй хүн бүрт хүний эрхийн олон улсын өдрийн мэнд дэвшүүлье. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас "Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг баталсан 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг "Хүний эрхийн олон улсын өдөр” хэмээн 69 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жилийн хүний эрхийн өдрөөс эхлэн ирэх оны хүний эрхийн өдрийг хүртэлх бүтэн жилийн хугацаанд Хүний эрхийн...

“Монгол Улс дахь Хүний эрхийн боловсролын өнгөрсөн, одоо, ирээдүй: Хүний эрхийн боловсрол-2017” сэдэвт онол практикийн бага хурлыг зохион байгууллаа
2017-12-7

Хүний эрхийн олон улсын өдрийн үйл ажиллагааны хүрээнд 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Монголын Эмнести интернэшнл, Монголын Хуульчдын холбоо, МУИС-ын Хууль зүйн сургуультай хамтран "Монгол Улс дахь Хүний эрхийн боловсролын өнгөрсөн, одоо, ирээдүй: Хүний эрхийн боловсрол-2017” сэдэвт онол практикийн бага хурлыг зохион байгуулав. Хурлын нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ц.Цогзолмаа, Монгол Улсын Хүний эрхийн...

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК