Охид, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах аян эхэллээ

2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, "Хариуцлагатай залуу манлайлагчклуб, Дэлхийн Зөн Олон улсын байгууллагатай хамтран "Охид, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах аян”-ы хүрээнд олон нийтэд нөлөөллийн ажил явуулах ажлыг санаачлан Чингүнжавын талбайд флашмоб арга хэмжээг зохион байгуулахад Комиссын орон нутаг дахь ажилтан оролцов.

Дархан-Уул аймгийн ЗДТГазраас зохион байгуулж буй "Хуулийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг" арга хэмжээнд оролцоно

 Дархан-Уул аймгийн ЗДТГазраас зохион байгуулж буй "Хуулийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг" арга хэмжээнд оролцоно
Дархан-Уул аймгийн ЗДТГазраас "Хуулийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг" арга хэмжээг 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 12:00-16:00 цагт Олон улсын худалдааны төвийн задгай талбайд зохион байгуулна. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс нь хүний эрхийг сахин хамгаалах, хөхиүлэн дэмжих чиг үүргийнхээ хүрээнд уг арга хэмжээнд оролцож иргэдээс Хүний эрх зөрчигдсөн талаарх гомдол хүсэлтийг хүлээн авч, хууль зүйн зөвлөгөө өгөх, хүний эрхийн олон улсын гэрээний талаарх мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллах тул та өөрт шаардлагатай зөвлөгөө мэдээллээ тус өдөрлөгт ирж авах боломжтой юм.
Энэхүү өдөрлөг нь Хууль зүйн дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болон хууль, хяналтын байгууллагуудын зүгээс үзүүлж байгаа ажил, үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг таниулах, төрийн үйлчилгээг шууд үзүүлэх, иргэдэд хууль эрх зүйн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой ажээ.

Дэд хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллана

Дэд хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажилланаХэнтий аймагт "Бүх нийтийн эрх зүйн боловсрол" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд төрийн байгууллагын төлөөллөөр бүрдсэн ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Ажлын хэсэг 6-р сарын 5-ний өдрөөс 2 хэсэгт хуваагдан Батноров, Норовлин, Баян-Адарга, Бор-Өндөр, Цэнхэрмандал, Дархан, Галшар сумдад ажиллана.

Онол практикийн бага хурал зохион байгууллаа

Онол практикийн бага хурал зохион байгууллаа2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр "Хот дахин төлөвлөлт-Газар чөлөөлөлт-Хүний эрх” сэдэвт онол практикийн бага хурлыг төр болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, хувийн хэвшил, эрдэмтэн, багш, судлаачид, дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдийг оролцуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Эмнести Интернэшнл, Монголын Хуульчдын Холбоо, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуультай хамтран Гадаад Харилцааны Яамны "Зөвшилцөл” танхимд зохион байгууллаа.

Фридрих Эбертийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Фридрих Эбертийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр шинээр томилогдон ирж буй Нилс Хегевишийг хүлээн авч уулзлаа.

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ САЙЖРУУЛАХ 45 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ САЙЖРУУЛАХ 45 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД Цагдаагийн ерөнхий газар, Хүний эрхийн Үндэсний Комиссын хамтарсан санамж бичгийн хүрээнд Аймгийн хэмжээнд зохион байгуулж байгаа "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах 45 хоногийн аян”-хугацаанд хорихоос хугацааны өмнө тэнсэн суллагдсан, шүүхээс хорих ял тэнсэгдсэн, ял хойшлогдсон ялтнууд, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд шалгагдаж байгаа хүмүүст зориулсан сургалтад аймгийн Цагдаагийн газрын хүсэлтээр "Хүний эрхийн Үндэсний Комиссын танилцуулга", "Жендерийн тэгш байдал ба Хүний эрх" сэдвээр сургалт зохион байгуулав. Сургалт аймгийн Цагдаагийн газрын сургалтын танхимд болж 30 иргэн хамрагдав. 

“Өсвөр үе ба фейсбүүк хэрэглээ” аяныг хамтран зохион байгууллаа

“Өсвөр үе ба фейсбүүк хэрэглээ” аяныг хамтран зохион байгууллаа
“Өсвөр үе ба фейсбүүк хэрэглээ” аяныг хамтран зохион байгууллаа
“Өсвөр үе ба фейсбүүк хэрэглээ” аяныг хамтран зохион байгууллаа"Дорнын манлайлагч залуус” ТББ-аас санаачлан "Өсвөр үе ба фейсбүүк хэрэглээ” аяныг өрнүүлсэн ба ХЭҮК-ын Дорноговь аймаг дахь ахлах мэргэжилтэн Ч.Нандин-Эрдэнэ тус аяны үндсэн сургагч багшаар ажиллаж 1000  гаруй сурагчдад сургалт зохион байгууллаа.

Олон улсын хүний эрхийн механизмын талаарх ХЭҮБ-уудын олон улсын сургалтад хамрагдав

Олон улсын хүний эрхийн механизмын талаарх ХЭҮБ-уудын олон улсын сургалтад хамрагдавШвейцарийн Холбооны Улсын Женев хотноо 2017 оны 5 дугаар сарын 1-ээс 5-ны өдрүүдэд болсон "Олон Улсын хүний эрхийн байгууллагын тогтолцоо, Хүний эрхийн үндэсний байгууллагуудын оролцоо” сэдэвт сургалтад Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөл оролцлоо.

“Хууль зүйн мэргэжлийн сэтгүүл эрхлэгчдийн клуб” байгуулагдлаа

“Хууль зүйн мэргэжлийн сэтгүүл эрхлэгчдийн клуб” байгуулагдлааХууль зүйн эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүл эрхлэн гаргагчдын зүгээс эрх зүйн шинжлэх ухааны хөгжлийг дэмжих, хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс хууль зүйн салбарын мэргэжлийн сэтгүүлүүдийн сайн дурын нэгдлийг бий болгох талаар гарсан саналыг Хууль зүйн үндэсний хүрээлэн дэмжиж "Хууль зүйн мэргэжлийн сэтгүүл эрхлэгчдийн клуб”-ыг байгуулах эхний хурлыг 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Уг хуралд  тогтмол үйл ажиллагаа явуулдаг хууль зүйн мэргэжлийн 11 сэтгүүлийн төлөөлөл оролцов.

Ази, Номхон далайн бүсийн сургалтад оролцов

Ази, Номхон далайн бүсийн сургалтад оролцовМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг, ахлах референт Л.Дүгэрсүрэн нар 2017 оны 04 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд Какахстан улсын нийслэл Астана хотод болсон "Хүний эрхийн үндэсний байгууллагуудыг байгуулах нь” бүсийн сургалтад оролцов.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК