Хүний эрхийн сургалтын мэдээ
2016-10-14

2016 онд ХЭҮК-ын Төв аймаг дахь ахлах мэргэжилтэн дангаараа болон бусад байгууллагуудтай хамтарч 8 удаагийн сургалтаар нийт 323 иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн албан хаагч нарт 13 цаг 48 минутын хүний эрхийн сургалтыг зохион байгуулсан байна. ...

Баруун 5 аймгийн Төрийн бус байгууллагыг чадавхжуулах сургалт Ховд аймагт боллоо
2016-10-7

Хүний эрхийн Үндэсний Комисс нь Нээлттэй Нийгэм Форумтай хамтран Ховд аймагт 2016 оны 09 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн орон нутгийн ТББ-уудын хууль сахиулах салбарын шинэчлэлийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, энэ чиглэлээр мониторинг хийх чадавхийг хөгжүүлэх сургалтыг зохион байгууллаа....

Шүүхийн Тамгын хэлтсийн ажилтнуудад сургалт өглөө
2016-10-3

Хөвсгөл аймгийн Шүүхийн Тамгын хэлтсийн хүсэлтээр Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутаг дахь ахлах мэргэжилтэн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Тамгын хэлтсийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга болон шүүгчийн туслах зэрэг 13 хүнд Комиссын үйл ажиллагааг танилцуулан сурталчилж, хүний эрхийн боловсрол олгох ажлын хүрээнд Хүний эрхийн үндсэн ойлголт сэдвээр 1 цагийн сургалт хийв....

Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө сэдвээр лекц уншлаа
2016-10-3

Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форумтой хамтран 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүний эрхийн цуврал лекц зохион байгууллаа. Цуврал лекцийн энэ удаагийн зочноор МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Үндсэн хуулийн эрхзүйн багш, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Д.Гангабаатар уригдан оролцож "Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө" сэдвээр лекц уншлаа....

Асрамжийн газарт байгаа ахмадуудтай уулзаж сургалт зохион байгууллаа
2016-09-28

Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Говийн бүсийн Ахмад настны асрамжийн газрын хүсэлтээр 2016 оны 09 сарын 28-ны өдөр Залуучууд хөгжлийн төвийн амьдрах ухааны сургагч багш Б.Орхонтой хамтран орон нутаг дахь ахлах мэргэжилтэн Ч.Нандин-Эрдэнэ Хүний эрх, харилцаа, стресс тайлах арга зам сэдвээр сургалт зохион байгууллаа....

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК