“Уул уурхайн шинэ үеийн бодлого” сэдэвт тус уулзалтад оролцлоо
2018-10-22

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг Швейцарийн Женев хотноо болж буй Уул уурхайн салбарын Засгийн газар хоорондын 14 дэх удаагийн уулзалтад оролцлоо. "Уул уурхайн шинэ үеийн бодлого” сэдэвт тус уулзалтад 75 орны 500 төлөөлөгч оролцож буй бөгөөд салбарт тулгарч буй бэрхшээл, түүнээс гарах арга замыг хөндөн ярилцаж, дэлхийн дэвшилтэт технологи, шилдэг туршлагыг танилцууллаа....

"Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх Үндэсний механизмыг ХЭҮК-ын дэргэд байгуулах нь зүйтэй" гэдэгт санал нэгджээ
2018-10-22

Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Дээд Комиссарын газартай хамтран "Монгол Улсад Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх Үндэсний механизм байгуулах тухай” зөвлөлдөх уулзалтыг 2018 оны 10 дугаар сарын 17-18-ны өдөр ГХЯ-нд зохион байгуулжээ. Зөвлөлдөх уулзалтад НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг дэд хороо, НҮБ-ын Хүний эрхийн дээд Комиссарын газар, ГХЯ, ХЗДХЯ, Улсын Ерөнхий Прокурорын Газар, ХЭҮК, ЦЕГ, ШШГЕГ, ЗХЖШ зэрэг төрийн...

“Эрх зүйт төр ба захиргааны шүүх” сэдэвт олон нийтийн лекцэд урьж байна
2018-10-22

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран зохион байгуулдаг "Хүний эрхийн цуврал лекц" арга хэмжээний 40 дэх дугаарыг Та бүхэнд хүргэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн лекц 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 15:00 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны 2 давхрын хурлын дугуй танхимд болно. ...

“Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ”-г хэлэлцүүллээ
2018-10-22

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швед Улсын Байгаль орчны агентлагийн дэмжлэгтэйгээр "Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ”-г Бодлогын Инновацийн Хүрээлэнгээр хийлгүүлсэн юм. Хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээний үр дүнг танилцуулах олон талт хэлэлцүүлгийг 2018 оны 10 дугаар сарын 18-нд Өмнөговь аймгийн төвд, 19-нд Цогтцэций суманд танилцуулга, сургалтыг тус тус зохион байгууллаа....

“Байгаль орчны засаглалын хөтөлбөр: Уул уурхайн засаглалд хүний эрх ба байгаль орчныг нэгтгэх нь” сэдэвт уулзалтад оролцож байна
2018-10-16

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо 2018 оны 10 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд болох "Байгаль орчны засаглалын хөтөлбөр: Уул уурхайн засаглалд хүний эрх ба байгаль орчныг нэгтгэх нь” сэдэвт уулзалтад оролцож байна....

“Хүний эрхийн хамгаалагч-Сэтгүүлч” сэдэвт хүний эрхийн өглөөний уулзалтад урьж байна
2018-10-15

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум хамтран зохион байгуулдаг "Хүний эрхийн тухай ярилцъя” Өглөөний уулзалтад Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Уулзалт 2018 оны 10-р сарын 18-ны өдрийн 08:00–10:00 цагт "Хүний эрхийн хамгаалагч-Сэтгүүлч” сэдвийн хүрээнд "Нээлттэй нийгэм форум”-ын Хурлын танхимд болно. Уулзалтын зочноор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх "Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клубын гишүүд оролцоно. ...

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК