"Урлагаар дамжуулж хүний эрхийн боловсрол олгох нь" сэдэвт хүний эрхийн лекцэд урьж байна
2018-09-17

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Нээлттэй Нийгэм Форумтай хамтран зохион байгуулдаг "Хүний эрхийн лекц" цуврал арга хэмжээ 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 15 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны II давхрын Хурлын танхимд болно. Энэ удаагийн лекцийн зочин илтгэгчээр Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, УДЭТ-ын уран сайхны удирдаач Намсрайн Сувд оролцож, "Урлагаар дамжуулж хүний эрхийн боловсрол олгох нь" сэдвээр...

Хүний эрхийн өглөөний уулзалтыг "Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрх" сэдвээр хийлээ
2018-09-13

Охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, хүмүүсийн эрүүл мэндээ хамгаалуулах эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн боловсролын асуудалд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс анхаарал хандуулж 2017-2018 онд иргэний нийгмийн байгууллагуудаар "Өсвөр насны охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл, эрхийн судалгаа", "Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийн нөхцөл байдлын...

Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд аймагт жендэр, хүний эрхийн сургагч багш нарыг бэлтгэлээ
2018-09-12

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр 2018-2021 онд хэрэгжиж буй "Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь" төслийн хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг 2018 оны 09 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Ховд аймгийн төвд "Жендэр ба хүний эрх" сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтад Баянхонгор, Завхан, Говь-Алтай, Ховд зэрэг 4 аймгийн төрийн захиргааны...

“Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийн нөхцөл байдлын үнэлгээ" сэдэвт өглөөний уулзалтад урьж байна
2018-09-10

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум уламжлал болгон хамтран зохион байгуулдаг "Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна.  Уулзалт 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 08:00–10:00 цагт "Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийн нөхцөл байдлын үнэлгээ" сэдвийн хүрээнд Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно. ...

Аймаг бүрт жендэр, хүний эрхийн 20-оос доошгүй тооны сургагч багш бэлтгэнэ
2018-09-10

Монгол Улсад мэргэшсэн төрийн албыг бий болгоход дэмжлэг үзүүлэх, төрийн байгууллага дотор жендэрийн тэгш байдлыг бүрдүүлэхэд төрийн албан хаагчдын хүлээх үүрэг, хариуцлагыг тайлбарлан таниулах, хүний нөөц, жендэрийн асуудал эрхэлсэн ажилтнуудын жендэр ба хүний эрхийн мэдлэг, чадавхийг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 21 аймгийг хамруулан бүсчилсэн байдлаар жендэр, хүний эрхийн мэргэшсэн сургагч багш бэлтгэх сургалтыг...

“Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг Ховд, Баян-Өлгий аймагт зохион байгуулна
2018-09-10

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан баг 2018 оны 09 дүгээр сарын 10-12-нд Ховд, 13-14-нд Баян-Өлгий аймагт тус тус ажиллаж "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулна....

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК