Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс » Хуудас 7 Хүний эрхийн Үндэсний Коммис
Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллаж байна
2018-04-30

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг 2018 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллаж, тус аймгуудын бичил уурхай бүхий сумдын иргэд болон бичил уурхай эрхлэгчдийн хүний эрхийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж ажиллаж байна. Ажлын хэсэг томилолтын хугацаанд 2-3 томоохон ажлыг хийх юм. Тухайлбал, Улсын...

Архангай аймагт 74 байгууллагад орчны үнэлгээ хийнэ
2018-04-26

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссоос 2018 оны 04 дүгээр сарын 09-10-нд Архангай аймагт "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг зохион байгуулсан билээ. Уг арга хэмжээний хүрээнд ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж тус аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хязгаарлагдмал боломжид тохирсон дэд бүтэц, ээлтэй орчинг бий болгосон эсэх талаар 4 дүгээр сард багтаан үнэлгээ хийж, дүнг ХЭҮК-т яаралтай хүргүүлэх үүрэг...

“Хүний эрхийн төлөв байдал” сэдэвт хэлэлцүүлгийг орон нутагт бүсчилсэн хэлбэрээр зохион байгууллаа
2018-04-26

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгээс Монгол Улсад өгсөн зөвлөмжийн дунд хугацааны хэрэгжилтийн тайланг ирэх 5 дугаар сард хүргүүлэх ёстой билээ. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форум, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам хамтран "Хүний эрхийн төлөв байдал” сэдэвт хэлэлцүүлгийг орон нутагт бүсчилсэн хэлбэрээр зохион байгууллаа....

72 гомдол хүлээн авч шийдвэрлэлээ
2018-04-26

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас нийт 72 гомдол хүлээн авч шийдвэрлэлээ. Мөн орон нутгийн иргэдээс нийт  28 гомдол ирүүлснээс 9 гомдлыг шийдвэрлэж, одоогоор ажиллагаанд 6 гомдол байна....

177 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хууль зөвлөгөө өгч ажиллалаа
2018-04-26

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2018 оны 2 болон 3 дугаар сард нийт 177 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад утсаар 17, цахимаар 3, биечлэн 157 хүнд 69 цаг 30 минутын хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан байна. Үүнээс Улаанбаатар хотод 34 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад  10 цаг 20 минут, орон нутагт 123  иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 59 цаг 10 минутын хууль зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.  ...

“Цагдаагийн алба ба Хүний эрх” сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ
2018-04-25

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос ЦЕГ-ын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвтэй хамтран 2018 оны 04 дүгээр сарын 25-нд цагдаагийн байгууллагын алба хаагчдад зориулсан хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалтыг эхлүүллээ. Сургалтад Цагдаагийн ерөнхий газрын харъяа алба, байгууллагуудын сургалт хариуцсан орон нутгийн 16, нийслэлийн 10 ажилтан, нийт 26 алба хаагч оролцож байна. Тэд энэхүү сургалтад хамрагдан хүний эрхийн сургагч багшаар бэлтгэгдэх бөгөөд хүний эрхийн...

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК