Хүний эрхээр мэргэшсэн хуулийн профессоруудыг хүлээн авч уулзлаа

Хүний эрхээр мэргэшсэн хуулийн профессоруудыг хүлээн авч уулзлааХүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н.Ганбаяр Олон Улсын хуульчдын комиссын комиссар, Сөүлийн их сургуулийн профессор ноён Кионг Уан Ан, Санта Клара Их сургуулийн хуулийн профессор ноён Финен Хименез нарыг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын төлөөлөгчидтэй уулзалт зохион байгууллаа

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын төлөөлөгчидтэй уулзалт зохион байгууллаа 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, гишүүн П.Оюунчимэг нар Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Ази, Номхон далайн бүсийн товчооны хөдөлмөрийн стандарт, хөдөлмөрийн хуулийн шинжээч Алайн Пелс, тус товчооны хөдөлмөрийн удирдлага, хяналтын мэргэжилтэн Рене Роберт, ОУХБ-ын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны хөдөлмөрийн шинжээч Льюкит Париссара, ХНХЯ-ны мэргэжилтэн В.Батчимэг, ШШГЕГ-ын хурандаа Я.Сайнжаргал, дэд хурандаа Д.Амгалан, Тогтвортой хөгжил түншлэлийн тэргүүн С.Ундраа, Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлагийн мэргэжилтэн З.Бибигүль нартай уулзалт зохион байгууллаа.

АНУ-ын төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

АНУ-ын төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н.Ганбаяр 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр АНУ-ын Төрийн Департментын хүний эрх, хүмүүнлэгийн асуудлын албаны ажилтан хатагтай Шеела Алувалиа, АНУ-ын элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн ажилтан Жеймс Моффитт, Улс төрийн мэргэжилтэн М.Хоролсүрэн нарыг хүлээн авч уулзлаа.

Гадаадын ажиглагч нартай санал солилцож, мэдээлэл өгөв

Гадаадын ажиглагч нартай санал солилцож, мэдээлэл өгөв 2016 оны Парламентын Сонгуулийн явцыг ажиглах хорооны урт хугацааны ажиглагч Сергей Ермаков, Петра Нетукова нарт 2016 оны 06-р сарын 3-ны өдөр уулзаж саналсолилцож ХЭҮКомисс орон нутагт хэрхэн үйл ажиллагаа явуулдаг талаар мэдээлэл өгөв.

Комиссын дарга хүний эрхийн байгууллагын үүрэг роль хуралд оролцож байна

Комиссын дарга хүний эрхийн байгууллагын үүрэг роль хуралд оролцож байна Монгол Улсын ХЭҮК- ын дарга Ж.Бямбадорж Хүний эрхийн Үндэсний байгууллагын Дэлхийн Холбооны товчооны гишүүн, Ази Номхон далайн бүсийн орнуудын Хүний эрхиийн Үндэсний Байгууллагуудын чуулганы даргын хувьд Казахстан улсын нийслэл Астана хотод болж байгаа "Нийгмийн өөрчлөн байгуулалтын нөхцөл дэх Хүний эрхийн байгууллагын үүрэг роль" олон улсын бага хуралд оролцож байна.

Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөл Цаазаар авах ялын эсрэг дэлхийн 6 дугаар чуулганд оролцож байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөл Цаазаар авах ялын эсрэг дэлхийн 6 дугаар чуулганд оролцож байна Норвегийн вант улсын Осло хотод 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Цаазаар авах ялын эсрэг дэлхийн 6 дугаар чуулган нээлтээ хийлээ. Франц улсад төвтэй олон улсын байгууллага болох ECPM Холбооноос цаазаар авах ялыг халсан, хориг тавьсан, халахыг эсэргүүцдэг зэрэг улс орнуудын төр засаг, иргэний нийгэм, хуульч, хүний эрхийн идэвхтэн, судлаач, бүхий л олон талт төлөөллийг оролцуулан гурван жил тутам зохион байгуулдаг энэхүү олон улсын их хуралд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Эрүү шүүлтийн эсрэг элчин сайдууд хуралдаж байна

Эрүү шүүлтийн эсрэг элчин сайдууд хуралдаж байнаАзи Номхон далайн бүсийн хүний эрхийн үндэсний байгууллагуудаас сонгогдсон Эрүү шүүлтийн эсрэг элчин сайдууд 2014-2016 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа дүгнэж, Швейцарийн Женев хотноо 2016 оны 6 сарын 20-22-ны өдрүүдэд хуралдаж байна.

ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг Азийн бүсийн хуралдаанд мэдээлэл хийлээ

ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг Азийн бүсийн хуралдаанд мэдээлэл хийлээ НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас Катар Улсын Доха хотноо энэ сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулж буй "Азийн бүс нутаг дахь бизнес ба хүний эрх” форумд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг оролцож байна.

“Азийн бүс нутаг дахь бизнес ба хүний эрх” Форумд ХЭҮК-оос оролцоно

“Азийн бүс нутаг дахь бизнес ба хүний эрх” Форумд ХЭҮК-оос оролцоно НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас Катар Улсын Доха хотноо энэ сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулж буй "Азийн бүс нутаг дахь бизнес ба хүний эрх” Форумд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг оролцоно.

Чехийн Консулыг хүлээн авч уулзлаа

Чехийн Консулыг хүлээн авч уулзлаа 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж Бүгд Найрамдах Чех Улсын элчин сайдын яамны зөвлөх бөгөөд Консул ноён Вацлав Добешыг хүлээн авч уулзлаа.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК