Жендэрийн тэгш байдал ба Эмэгтэйчүүдийн эрх хэлэлцүүлэг боллоо
2015-12-16

Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Либрал эмэгтэйчүүдийн оюуны сан, Монголын эмэгтэйчүүдийн сан хамтран "ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДАЛ БА ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХ"  сэдэвт МАНЛАЙЛАГЧ 45 эмэгтэйчүүдийн уулзалт- хэлэлцүүлэг зохион байгууллаа. ...

Дархан-Уул аймагт Олон улсын Хүний эрхийн өдрийг тохиолдуулан өглөөний уулзалт зохион байгууллаа.
2015-12-10

Төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөлд Олон улсын хүний эрхийн өдрийн уриалгыг танилцуулах, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний талаар мэдээлэл өгөх, 2016 онд Хүний эрх, эрх чөлөөг орон нутагт сурталчлан таниулах, хүний эрхийн зөрчлийг арилгахад хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох зорилгоор "Бидний эрх, эрх чөлөө"өглөөний уулзалтыг зохион байгууллаа....

Олон улсын хүний эрхийн өдрийг угтан Дархан-Уул аймагт "Бидний эрх, эрх чөлөө" 7 хоногийг өрнүүлж байна.
2015-12-7

Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахих нь бүх нийтийн аюулгүй байдал, энх тайвны үндэс болохыг тунхаглаж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал хэмээх баримт бичгийг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан билээ. Үүнээс хойш жил бүрийн эл өдрийг "Олон улсын хүний эрхийн өдөр” болгон дэлхий нийтээр тэмдэглэж, өдгөө 64 дэх жилтэйгээ золгож байна.    Орон орны Хүний эрхийн байгууллагууд олон...

Халамжийн мэргэжилтнүүдэд сургалт явуулж байна
2015-12-3

Хүний эрхийн Үндэсний Комисс Швейцарын Хөгжлийн Агентлагтай хамтран 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нийслэл, аймаг, дүүргүүдийн нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, хүүхэд гэр бүл, хөгжлийн хэлтсийн болон бичил уурхай бүхий сумдын нийгмийн халамжийн мэргэжилтнүүдийн чадавх бэхжүүлэх "Хүний эрхэд суурилсан хандлага” сургалтыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хурлын танхимд зохион байгуулж байна....

Сумдын ИТХ-ын дарга нарт сургалт зохион байгуулж байна
2015-11-30

Хүний эрхийн Үндэсний Комисс Швейцарийн Хөгжлийн Агентлагтай хамтран 2015 оны 11 дүгээр сарын 30-аас 12 дугаар сарын 01-ны хооронд бичил уурхай бүхий сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нарт "Хүний эрхэд суурилсан хандлага” сэдэвт сургалтыг "Энхийн төлөө цогцолбор”-т зохион байгуулж байна....

Монгол бичгийн сургалтад хамрагдав
2015-11-26

2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтнууд монгол бичгийн сургалтад хамрагдлаа. Уг сургалтыг "Бичиг соёл” төвийн багш Д.Ганбаатар явуулав....

Сургалт зохион байгуулав
2015-11-23

 2015 оны 11 дүгээр сарын 20-нд Хүний эрхийн Үндэсний Комиссоос Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газарт "Ажлын байрны дарамт, шахалт” сэдэвт сургалтыг явууллаа. Төрийн албан хаагчдын хүний эрхийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хөдөлмөрлөх эрхийн талаарх мэдлэг ойлголтыг гүнзгийрүүлэх зорилго бүхий уг сургалтад тус байгууллагын 67 ажилтан, албан хаагчид хамрагдав....

“Хүний эрхийн тухай ярилцъя” ээлжит уулзалт боллоо
2015-11-20

2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форумтой хамтран "Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтыг хийлээ. Уулзалтад төрийн болон төрийн бус байгууллагын 27 төлөөлөл оролцлоо. Энэ удаагийн уулзалтын сэдэв нь ”Ураны уурхай-Хүний эрх” байсан бөгөөд "Их Бага Баяншарга” ТББ-ын тэргүүн Л.Бор, Монголын эрдэмтдийн Үндэсний зөвлөлийн тэргүүн эрдэмтэн С.Цэрэнчимэд, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчин Д.Норсүрэн, "Урангүй Монгол” хөдөлгөөний...

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК