“Улс төрийн эрх, эрх чөлөө-Сонгох, сонгогдох эрх” сэдэвт илтгэл хэлэлцүүлэгт урьж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум хамтран Монгол улсад хүний эрхийн онолын судалгааг хөгжүүлж буй хүний эрхийн зүтгэлтнүүдийн эрдэм судлалын болон практик ажлын үр дүнг нь олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор хүний эрхийн цуврал лекцийг зохион байгуулдаг билээ.
 

2006 онд зохион байгуулсан хүний эрхийн сургалт, боловсролын үйл ажиллагаа

Хууль хяналтын байгууллагын ажилтнуудыг чадавхжуулах чиглэлээр

Цагдаагийн байгууллагын ажилтнууд, Цагдаагийн академийн сонсогч, нийслэл, хөдөө орон нутгийн эрүүлжүүлэх байрны эмч нарт хүний эрхийн сургалтуудыг зохион байгуулав. "Монгол Улс дахь эрүү шүүлтийн нөхцөл байдал" сэдэвт хуулийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнийг нийт 70 гаруй төлөөлөгчдийг оролцуулан хийлээ.


ШШГЕГ-тай хамтран ШШГЕГ-ын харъяа төвлөрсөн хорих ангийн дарга, нийгмийн ажилтнуудад зориулсан "Хүний эрх ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа" сэдэвт сургалтыг, Ази, Номхон далайн хүний эрхийн байгууллагуудын чуулганы Нарийн бичгийн дарга нарын газартай хамтран "Хүний эрхийн зөрчлийг мөрдөн шалгах нь" сэдэвт сургалтыг яамд, нийслэл, дүүргүүдийн өргөдөл гомдол хариуцсан ажилтнууд, төрийн бус байгууллагын хуулийн зөвлөхүүдийг хамруулан зохион байгуулсан болно. Мөн тус газрын хөдөө орон нутгийн албадын дарга нарын цугларалтын үеэр хүний эрхийн хичээл зааж, ШШГЕГ-ын харъяа төвлөрсөн 8 хорих ангийн албан хаагч нарт хүний эрхийн талаарх сургалтыг зохион байгуулсан болно.


Баянгол дүүргийн ИТХ-тай хамтарч олон нийтийн лекцийг "Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын оролцоо" сэдвээр зохион байгуулсан. Шведын Олон улсын хөгжлийн агентлагтай хамтран "Хуулийн байгууллагууд дахь хүний эрх ба иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт", "Олон нийтийн нээлттэй хяналт шалгалтыг хэрхэн зохион байгуулах вэ?"сэдэвт сургалтыг хуулийн байгууллагууд болон төрийн бус байгууллагын төлөөлөгчдийг хамруулан зохион байгуулсан байна.

 

Хууль зүйн үндэсний төвтэй хамтран дараах сургалтуудыг зохион байгууллаа. Үүнд:
  • "Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц" болон "НХХ-ийн үйлдсэн гэмт хэргийн талаархи олон улсын баримт бичгүүд" сэдвээр нийслэл, хөдөө орон нутгийн прокурор нарт;
  • Нийслэлийн шүүх, Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Налайх, Багануур, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн эрүүгийн хэргийн шүүгч нарт сургалт зохион байгуулсан байна.

 

"Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээний хүрээнд:

Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгууд болон тус аймгуудын нийт 13 сумдад "Хүний эрхийн нээлттэй өдөрлөг"-ийг зохион байгуулсан бөгөөд тус арга хэмжээний хүрээнд хуулийн байгууллагуудын 112 ажилтнуудыг хамарсан 14 цагийн хичээлийг "Хүний эрхийн талаарх олон улсын баримт бичгүүд" сэдвээр заасан.

Үйлдвэрлэлийн осолд орогсдын эрхийг хамгаалах өдөр буюу 4 дүгээр сарын 27-ны өдрийг тохиолдуулан "Үйлдвэрчний эвлэл - Аюулгүй ажлын байр" сэдэвт уулзалт ярилцлагыг МҮЭХолбоотой хамтран зохион байгуулсан. Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран "Бизнес ба Хүний эрх" сэдэвт 1 өдрийн сургалтыг 65 хүнийг хамруулан зохион байгуулав.

 

Тоон хэлээр

Комисс 2006 онд нийт 609 цагийн (үүнээс хуулийн байгууллага 237 цаг, бусад сургалт 164 цаг, төлөвлөгөөнд тусгагдаагүй үйл ажиллагаа 194 цаг, дотоодын сургалт 2052 сургалт, уулзалт, ярилцлага зохион байгуулж, нийт 6647 хүн (үүнээс хуулийн байгууллагын 3610, бусад сургалтад 861, төлөвлөгөөнд тусгагдаагүй үйл ажиллагаанд 2792, дотоодын сургалтад 12 хүн хамрагджээ.

2005 онд зохион байгуулсан хүний эрхийн сургалт, сурталчилгаа

Хуулийн байгууллагын ажилтнуудад зориулсан сургалтын тухайд:

  • Нийслэл, дүүрэг, аймгуудын орлогч прокурор нарт зориулан "Хүний эрх прокурорын хяналт" сэдвээр,
  • Нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн болон Төмөр замын цагдаагийн хэлтэс, Багануур, Налайх, Багахангай дүүргийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шинжээчдэд зориулан "Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь хүний эрх" сэдвээр,
  • Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн талаарх сургалтыг Цагдаагийн Академитай хамтран цагдаагийн ажилтнуудын давтан болон эчнээ сургалтын үеэр,
  • Хууль зүйн үндэсний төвтэй хамтран хуульчдад хүний эрхийн сургалтуудыг зохион байгуулах талаар ажлын хүрээнд нийслэл, дүүргийн шүүгч, прокуроруудад "Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн талаарх ойлголт" сэдэвт сургалтыг,
  • Швед Улсын "АРТ" олон улсын байгууллагын ажилтныг урьж, Комиссын гишүүд, ажилтнуудад зориулан "Урьдчилан хорих төвд хийх хяналт, шалгалт" сэдвээр,
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран төвлөрсөн хорих ангиудын удирдлага, нийгмийн ажилтнуудад "Хүний эрх – Хорих байгууллагын ажиллагаа" сэдвээр,
  • Нийслэл, орон нутгийн өмгөөлөгч нарт зориулан Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран "Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хүний эрхийг хангах нь" сэдвээр тус тус сургалт явуулж,
  • "Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хүний эрхийг хангах нь" сэдвээр зохион байгуулах ярилцлагын хэлбэрийг өөрчилж, "Жаргалан" студитэй хамтран холбогдох байгууллага, хүмүүс болон НҮБ-ын Эрүүдэн шүүх асуудал хариуцсан Тусгай илтгэгчийг оролцуулан телевизийн нэвтрүүлгийг бэлтгэн "Хэнд ч байхгүй эрх" сэдэвтэйгээр МN 25, Монголын үндэсний телевизээр цацсан.
  • Цагдаагийн Академи, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төсөлтэй хамтран Цагдаагийн Академи дээр "Хүний эрхийн сургалтын төв" байгуулсан.

Олон нийтийн хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр:

Олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар Засгийн газрын тайлан бичих ажлыг эрчимжүүлэх зорилгоор тусгай танилцуулгыг Гадаад хэргийн яаманд хүргүүлэн, "Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын Пакт" болон "Эрүүдэн шүүхийн эсрэг Конвенц"-ийн хэрэгжилтийн талаар Засгийн газрын илтгэл бичих багийнханд зориулсан хагас өдрийн сургалтыг 5 дугаар сард олон улсын зөвлөхтэй хамтран зохион байгуулсан байна. Хүний эрхийн тулгамдсан асуудлаар олон нийтэд зориулсан лекцийг "Эмэгтэйчүүдийн эрх" "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудал" сэдвээр хийсэн болно.


Орон нутгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөд "Төсөл хэрхэн бичих вэ" сэдэвт 2 өдрийн сургалтыг 4 дүгээр сард орон нутгийн хүний эрхийн байгууллага, ажилтнуудыг чадваржуулах ажлын хүрээнд зохион байгуулсан байна. "Хүний эрх" сэдэвт сургалтыг орон тооны бус зөвлөлийн гишүүдэд зориулан 3 дугаар сард хийсэн болно.

 

Их дээд сургуулиудын оюутнуудад зориулсан уламжлалт зуны сургалтыг "Хүний эрх ба Сайн засаглал" сэдвээр 22 оюутнууд оролцуулсан 2005 оны 7 дугаар сарын 4-8 хооронд "Хүрэлт Тогоот" амралтын баазад зохион байгуулсан байна.

"Хүний эрхийн боловсрол – Ерөнхий боловсролын сургуулиудад" судалгааны тайланг танилцуулах дугуй ширээний ярилцлагуудыг зохион байгуулан, уулзалтаар зөвлөмж, багшид тавигдах шаардлага дээр санал авах зорилгоор холбогдох байгууллагуудыг оролцуулсан болно.

 

Мөн багш бэлтгэдэг их дээд сургуулиудийн багш, арга зүйч нарт 2 өдрийн "Хүний эрхийн боловсрол" сэдэвт сургалтыг, нийслэлийн гурван дүүргийн гэр хороололд "Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх төв" ажиллуулах ажлын хүрээнд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургууль, "Шихихутуг" дээд сургууль, "Билиг" дээд сургуулиудаас дахин сонгон шалгаруулалт хийж нийт 23 оюутнуудыг сонгон шалгаруулж, чадавхижуулах, хүний эрхийн мэдрэмжтэй болгох үүднээс тусгай сургалтыг зохион байгуулсан байна.

"Хүний эрхийн нээлттэй өдрүүд" арга хэмжээний хүрээнд орон нутгийн төр захиргаа, хуулийн байгууллагуудын үйл ажиллагаанд хүний эрхийг дээдлэх, Үндсэн хууль, бусад хууль, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлж ажиллах соёлыг төлөвшүүлэх, хувийн хэвшилд хүний эрхийн зарчмууд зөрчигдөхгүй байх явдлыг хөхиүлэн дэмжих зорилгоор нийт 7 аймгийн хууль хяналтын байгууллага, захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, иргэдэд зориулан сургалт, семинар зохион байгуулав.

 

Тоон хэлээр

Комисс 2005 онд нийт 435 цагийн 67 сургалт, уулзалт, ярилцлага зохион байгуулж, нийт 2952 хүн хамрагджээ. Нийт 10 аймагт хүний эрхийн сургалт зохион байгуулсан байна.

Хуулийн байгууллага, төрийн бус байгууллага, үндэстний цөөнх, олон нийтэд зориулсан гарын авлага, "Хууль зүйн зөвлөгөө үнэгүй өгөх" төслийн хүрээнд иргэдэд зориулсан 5 гарын авлага, "Цаатан 21” төслийн хүрээнд 4 гарын авлага, 1 эвхмэл хуудас боловсруулан түгээсэн байна.

Олон нийтэд чиглэсэн сурталчилгаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь хүний эрхийг түгээн дэлгэрүүлэх, олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулах, мэдээ мэдээллээр хангах зорилгоор:

  • Хэвлэл мэдээллийн хэрэгслээр холбогдох мэдээллийг тогтмол хүргэх
  • Комиссын цахим хуудсын мэдээллийг тогтмол шинэчлэх (www.mn-nhrc.org)
  • Мэдээллийн хуудсыг [1.95 Mb] улирал тутам боловсруулан гаргах
  • "Хүний эрх" сэтгүүлийг эрхлэн гаргах
  • Хүний эрхийн тодорхой асуудлаар эвхмэл хуудас, ном, товхимол гаргах
  • Олон нийтийн идэвх, тодорхой оролцоонд тулгуурласан арга хэмжээг зохион явуулах (гэрэл зургийн үзэсгэлэн, олон нийтийн лекц, нээлттэй өдөрлөг г.м.)
  • Цахим сургалтын талбар (www.nhrcm.org) болон сургалтын төвийг нээлттэй ажиллуулах зэрэг үйл ажиллагаагаар сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна.

 

Иргэний нийгмийн төлөөлөл “Хүний эрх”-ээр номын дуу сонсов

   Хүний эрхийн Үндэсний Комиссын сургалт, сурталчилгааны хэлтэс энэ сарын 2-нд "Мөнхтэнгэрийн Чингис эзэнт Монгол” ТББ-ын үйл ажиллагааг дэмжигч гишүүдэд "Хүний эрх” сэдэвт олон нийтийн лекц зохион байгууллаа.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК