Ялгаварлан гадуурхалтын эсрэг дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж жагсав
2011-06-23

Манай улс НҮБ-ын "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай Конвенц”-д  2009 оны тавдугаар сарын 15-нд нэгдэн орсон билээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бие даан амьдрах, тухайн оршин суугаа орчиндоо байх эрхийг нь бусадтай ижил түвшинд байлгаж, нийгмээс тусгаарлахаас хамгаалсан агуулга бүхий уг конвенци нь Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүн ёсны эрхээ жинхэнэ утгаар нь эдлэх эрх зүйн дэвшлийг авчирсан юм.   ...

НҮБ-ын Эрүүдэн шүүхийн хорооны зөвлөмжийг авч хэлэлцэв
2011-06-23

   Манай улс дахь "Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг Конвенц”-ийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын анхдугаар илтгэлийг 2010 оны арваннэгдүгээр сарын 5,8-ны  өдрүүдэд НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны 45 дугаар хуралдаанаар  хэлэлцээд зөвлөмж гаргасан байдаг....

Хүний эрхийн Үндэсний Комисс баруун бүс нутагт ажиллана
2011-06-23

  Хүний эрхийн Үндэсний Комисс ойрын өдрүүдэд баруун дөрвөн аймагт ажиллана. Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан баг Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн иргэдэд хүний эрхийн чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулж, өргөдөл гомдлыг нь хүлээн авч, хууль зүйн зөвлөгөө өгөх, хүний эрхийн зөрчлийг арилгуулах, эрхээ хамгаалахад туслах, тухайн орон нутгийн удирдлагын зүгээс олон нийтэд хандаж гаргасан тогтоол, захирамж нь хүний эрхийн зарчимд нийцэж буй эсэхийг...

Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 10 дахь илтгэлийг өнөөдөр хэлэлцэнэ
2011-06-23

  Хүний эрхийн Үндэсний Комисс "Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 10 дахь илтгэл”-ийг УИХ-д энэ оны дөрөвдүгээр сард өргөн барьсан билээ. Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Комисс нь манай улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлыг жил бүр парламентад илтгэж, холбогдох байгууллагуудад хандан санал, зөвлөмжийг гаргадаг бөгөөд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа манай илтгэлийг авч хэлэлцэнэ.   ...

“Хүний эрхийн нээлттэй өдөр”-ийг Говь-Алтай аймагт зохион байгууллаа
2011-06-23

Хүний эрхийн Үндэсний Комисс Говь-Алтай аймагт ажиллаж байна. ХЭҮК НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн "Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба хүний эрх” төсөл, Говь-Алтай аймгийн ЗДТГ-тай хамтран энэ сарын 26, 27-ны өдрүүдэд тус аймгийн төвд "Хүний эрхийн нээлттэй өдөр”-ийг зохион байгууллаа....

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын чадавхийг үнэлнэ
2011-06-23

  ХЭҮБ-уудын Ази, Номхон далайн Чуулган, Хүний эрхийн Дээд Комиссарын Газрын Үндэсний байгууллагууд болон Бүс нутгийн тогтлолцооны хэлтэс, Бангкок дахь НҮБХХ-ийн Ази, Номхон далайн бүсийн төв хамтран хэрэгжүүлж байгаа "Ази, Номхон далайн бүс нутаг дахь Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын чадавхийг дэмжих нь” төслийн хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс-т чадавхийн үнэлгээ хийхээр боллоо....

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК