“Хүүхдийн эрхийн цахим сургалт” төслийн тайланг хэлэлцэж, хаалтын ажиллагаа хийв
2017-11-21

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Гүүд Нэйборс олон улсын байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газартай 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр "Хамтын ажиллагааны гэрээ” байгуулан "Хүүхдийн эрхийн цахим сургалт” төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Тус төслийн хүрээнд хүүхдийн эрх-хамгааллын асуудлаар үндэсний хэмжээний судалгаа хийх, хүүхдийн эрхийн талаарх төрийн албан хаагчдын мэдлэгийг нэмэгдүүлэх, чадавхжуулах цахим сургалтын модуль бэлтгэх, иргэд, олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх...

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагатай хамтран ажиллаж байна
2017-11-15

Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын суурь найман конвенцод нэгдэн орж, соёрхон баталсан бөгөөд түүнийг дагаж мөрдөх үүргийг олон улсын өмнө хүлээж байгаа билээ.   1999 онд баталсан Хөдөлмөрийн тухай хууль нь нийгэм хөгжихийн хэрээр шинээр бий болж буй хөдөлмөрийн бүхий л харилцааг бүрэн зохицуулж чадахгүй байна. Улсын Их Хурлын хэд хэдэн бүрэн эрхийн хугацаанд уг хуулийн шинэчилсэн найруулгыг батлан гаргахгүй байгаа нь хуулиар баталгаажуулсан иргэдийн хөдөлмөрлөх, хувийн аж...

"Хүний эрхийн төлөө сэтгүүлчид" клубын үйл ажиллагаа
2017-10-26

Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг хүний эрхийн чиглэлээр мэргэшүүлэх, хүний эрхийн мэдлэг, мэдээллээр хангах зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2012 оноос дэргэдээ "Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клубыг байгуулан ажиллуулж эхэлсэн билээ. Тус клубын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд Швейцарийн Хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл 2017 онд хамтран ажиллаж байна. ...

“Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” Баянхонгор аймаг дахь бичил уурхайчдын аж амьдралтай танилцлаа
2017-09-19

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Швейцарийн Хөгжлийн Агентлагийн хамтын ажиллагааны хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх "Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клубын сэтгүүлчдийг бичил уурхай дахь сайн туршлагатай танилцах аялал-сурвалжлага арга хэмжээг 2017 оны 9 дүгээр сарын 15,16,17,18-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Баянхонгор, Баян-Овоо, Галуут сумдад зохион байгууллаа. ...

Бичил уурхай эрхлэгчдэд сургалт хийлээ
2017-05-29

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Швейцарийн Хөгжлийн Агентлагийн "Тогтвортой бичил уурхай” төслийн дэмжлэгтэйгээр бичил уурхай эрхлэгч болон ХАМО иргэд, нөхөрлөлийн гишүүдийн хүний эрхийн мэдлэг, ойлголт, эрхээ шаардах чадавхыг нэмэгдүүлэх, түүнчлэн орон нутгийн өөрөө удирдах ёсны болон төрийн захиргаа, үйлчилгээний албан хаагчдын хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, төрийн үйл ажиллагааг хүний эрхэд суурилсан арга зүйгээр явуулах чадварыг сайжруулах чиглэлээр сургалт,...

Хүний эрхийн төлөө-сэтгүүлчид клубын гишүүдийн бүтээлүүд
2017-04-18

Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Хүний эрхийн төлөө-сэтгүүлчид клубын үйл ажиллагааг 2017 онд Швейцарийн хөгжлийн агентлагаас дэмжин ажиллаж байгаа бөгөөд сэтгүүлчдийн клубын ээлжит 2 уулзалтыг зохион байгуулаад байна. Уулзалтаар хэлэлцэгдсэн сэдвийн хүрээнд клубын гишүүдийн бичсэн мэдээ, нийтлэл, нэвтрүүлгийн жагсаалтыг та бүхэндээ толилуулж байна....

“Гэрэл татуулсан зөв зам” комик ном хэвлүүллээ
2016-12-16

Хүний эрхийн Үндэсний Комисс бичил уурхай эрхлэгч иргэдийн хууль тогтоомжоор баталгаажсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, оролцох, хөдөлмөрлөхийн хэрэгжилтийг хангах, хүний эрхийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, бичил уурхайн үйл ажиллагаанаас шалтгаалсан хүний эрхийн зөрчлийг бууруулах, таслан зогсоох, шийдвэрлэх болон хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг дэмжих зорилгоор сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажлуудыг Швейцарийн хөгжлийн...

Бичил уурхайн нөхөрлөлийн үйл ажиллагаатай танилцаж, хүний эрхийн үнэлгээ хийлээ
2016-10-28

Хүний эрхийн Үндэсний Комисс, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн хамтын ажиллагааны хүрээнд хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр 2016 онд орон нутгийн төрийн албан хаагчид, бичил уурхайн нөхөрлөлийн гишүүд болон хувиараа ашигтмал малтмал олборлогч иргэдэд "Хүний эрхэд суурилсан хандлага ба, жендэрийн тэгш байдал" сэдвээр бүсчилсэн сургалт зохион байгуулах, бичил уурхайн нөхөрлөлийн үйл ажиллагаатай танилцан хүний эрхийн үүднээс...

Уулзалт зохион байгуулав
2016-09-28

 Швейцарийн Хөгжлийн Агентлагтай хамтран хэрэгжүүлж буй "Тогтвортой бичил уурхай” төслийн дунд хугацааны хөндлөнгийн үнэлгээний багийн гишүүдийг Комиссын Ажлын албаны дарга болон холбогдох ажилтнууд хүлээн авч уулзав. Уулзалтаар төслийн хэрэгжилтийн явц, ололт амжилт, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон төслийн тогтвортой байдлын талаар харилцан ярилцлаа....

Комиссын гишүүн баруун аймгуудад ажиллаж байна
2016-09-28

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг 2016 оны 9 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Увс аймагт ажиллалаа....

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК