Комиссоос зохион байгуулсан хүний эрхийн нээлттэй өдрүүд
2013-02-26

Парисын зарчмын дагуу Комиссын үйл ажиллагаа олон нийтэд хүртээмжтэй, өргөн хүрээнд мандатаа хэрэгжүүлэх ёстой. Монгол Улсын хувьд өргөн уудам газар нутагтай, Комисс хөдөө орон нутагт салбар нэгжгүй, санхүүгийн хязгаарлагдмал нөөц бололцоотойн улмаас Комиссын үйл ажиллагаа хөдөө орон нутагт төдийлэн хүрч чаддаггүй. Энэ байдлыг даван туулах, Комиссын үйл ажиллагааг олон нийтэд хүртээлтэй болгох үүднээс Комиссоос санаачилсан нэг ажил нь "Хүний эрхийн нээлттэй өдөр арга хэмжээ юм. Энэ нь орон...

Сургалт
2013-02-20

Хүний эрхийн сургалт, боловсролын үйл ажиллагаа /оноор/ Хүний эрхийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, олон нийтэд хүний эрхийн боловсрол олгох, эрхийнхээ төлөө тэмцэх чадварыг бий болгох зорилгоор  төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдэд чиглэсэн олон төрлийн сургалтуудыг зохион явуулдаг бөгөөд хамрах цар хүрээ жилээс жилд улам бүр нэмэгдэж байна. Сургалтуудыг тухайн жилийн тэргүүлэх чиглэл, Комиссын жилийн төлөвлөгөө, байгууллага...

Сэлэнгэ аймагт "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг зохион байгууллаа
2017-04-26

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 4 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн төрийн алба хаагчдын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, үйл ажиллагаандаа хүний эрхэд суурилсан хандлагагаар хандах дадал хэвшилтэй болгох, иргэд хөдөлмөрчдөд Комиссын үйл ажиллагааг сурталчлах, хүний эрхийн мэдлэг ойлголтыг түгээх зорилгоор "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг зохион байгуулав....

Хамтран ажиллах санамж бичиг байгуулав
2017-04-21

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар нар иргэдийн хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхийг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, иргэд, олон нийт, оролцогч талуудын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлэх зорилгоор 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа....

Мэдээллийн хуудас, 2017, №1
2017-04-19

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос улирал тутам эрхлэн гаргадаг "Мэдээллийн хуудас”-ны 2017 оны 1 дүгээр дугаарыг энд [3.01 Mb] дарж уншина уу....

Монгол Улсын Ерөнхий сайдад Зөвлөмж хүргүүллээ
2017-02-22

Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх талаар Комиссын гишүүний зөвлөмж хүргүүллээ....

Хорих 427-р ангид хүний эрхийн сургалт явууллаа
2017-02-13

Хүний эрхийн Үндэсний Комиссын Бодлогын дүн шинжилгээ, хүний эрхийн боловсролын хэлтсийн референт Г.Золзаяа, тус хэлтсийн ажилтан О.Ичинхорлоо, Гомдол хяналт шалгалтын хэлтсийн референт Б.Сэмжидмаа нар 2017.02.10-ны өдөр ШШГЕГ-ын харьяа Хорих 427 дугаар ...

“Хувцас үйлдвэрлэл, бизнес ба хүний эрх” сэдэвт семинарт оролцлоо
2017-02-9

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын референт Б.Сэмжидмаа Тайланд Улсын Бангкок хотноо болсон Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын Ази, Номхон далайн бүсийн чуулган, Германы Хүний эрхийн хүрээлэнгээс хамтран зохион байгуулсан "Хувцас үйлдвэрлэл, бизнес ба хүний эрх” сэдэвт семинарт 2017 оны 1 дүгээр сарын 30-31-ний өдрүүдэд оролцлоо....

Хяналт шалгалтын дүнгийн хурал боллоо
2017-02-9

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 11 дүгээр сарын 10-ны хооронд Комиссын дарга, гишүүдээр ахлуулсан ажлын хэсэг Зэвсэгт Хүчний Жанжин Штабын харьяа анги, байгууллагад ажиллаж буй албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт, ангийн дотоод журмын боловсруулалт, хэрэгжилт, захиргааны акт, бүртгэл хөтлөлт, нийгмийн хамгаалал, сурч боловсрох эрх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт,...

Хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн төсөлд хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд нийцэж буйд дүн шинжилгээ хийж, санал гаргасан байдал
2017-01-24

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын Их Хурлаар хэлэлцэх хууль тогтооомж, бодлогын баримт бичгийн төсөлд хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж, санал хүргүүлэх нь Комиссын бодлого дүн шинжилгээний ажлын салшгүй нэг хэсэг юм....

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК