Ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн чиглэлээр иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулж, Тэгш байдлын эвсэл байгуулна
2018-04-18

Equal Rights Trust олон улсын байгууллагаас "GSP+ буюу Хөнгөлөлтийн ерөнхий хөтөлбөрт хамрагдаж буй орнуудад олон улсын гэрээний хэрэгжилт, түүнд тавих мониторинг сайжруулах нь" нэртэй төслийг Монгол Улсад хэрэгжүүлж эхэлж байгаа бөгөөд уг төслийн хүрээнд иргэний нийгмийн байгууллагууд болон үйлдвэрчний эвлэлд зориулсан "Үл ялгаварлан гадуурхалт ба тэгш эрх” сэдэвт 3 өдрийн сургалтыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран өнгөрсөн оны 11 дүгээр сард...

Шведийн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Анна Линдстэдийг хүлээн авч уулзлаа
2018-04-18

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Ажлын албаны дарга Г.Алтангэрэл, Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ө.Ундрах нар 2018 оны 04 дүгээр сарын 18-нд Шведийн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Анна Линдстэдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Элчин сайд хатагтай Анна Линдстэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс цаазын ялыг сэргээх асуудлыг гаргаж тавьсанд санаа зовниж байгаа бөгөөд цаазын ялыг сэргээхгүй байх гэж найдаж байгаагаа...

Батлан Хамгаалах Их сургуулийн оюутнуудад хүний эрхийн хичээл заав
2018-04-17

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хүний эрхийн боловсрол хариуцсан референт Г.Золзаяа 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Батлан хамгаалах их сургуулийн Аюулгүй байдлын сургуулийн нэг болон хоёрдугаар бүлгийн 200 гаруй оюутанд "Хүний эрх" сэдвээр лекц уншив. Тус сургалт нь БХИС-ийн Аюулгүй байдлын сургуулийн нийгэм, хүмүүнлэгийн арга зүйн өдрийн хүрээнд зохиогдож буй юм байна....

Үндэстний цөөнх тува иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
2018-04-17

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын иргэдийн төлөөллийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүд авч уулзлаа. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг тува иргэдийн эрхийн хэрэгжилтийн асуудлаар тэдний санал бодлыг сонсч, урьд өмнө нь хамтран хэрэгжүүлсэн ажил үйлс хэрхэн биеллээ олж байгаа болон үндэстний цөөнхийн эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдал хэр байгаа талаар санал солилцож нээлттэй ярилцлаа. Эдгээр иргэдийн төлөөлөл нь Хөвсгөлийн тайгаас нийслэлийг...

НҮБ-ын Эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах хүний эрхийн асуудлаарх Тусгай илтгэгчтэй хамтарч ажиллана
2018-04-17

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр НҮБ-ын Эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах хүний эрхийн асуудлаарх Тусгай илтгэгч Лео Хеллерийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Лео Хеллер "Ундны ус, ариун цэврийн байгууламжийн хангамж, хүртээмж, чанарын талаар баримт мэдээлэл цуглуулан баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжтай байх эрхээ Монгол Улсын иргэд эдэлж чадаж...

“Хүний эрхийн тухай ярилцъя” Өглөөний уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна
2018-04-12

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум хамтран зохион байгуулдаг "Хүний эрхийн тухай ярилцъя” Өглөөний уулзалтад Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна....

“Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг Архангай, Завхан, Говь-Алтай аймагт зохион байгуулж байна
2018-04-12

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан Ажлын хэсэг 2018 оны 04 дүгээр сарын 9-10-ны өдрүүдэд Архангай аймагт ажиллаж "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулсан бол 4 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд Завхан аймагт ажиллаж байна. Энэхүү өдөрлөг арга хэмжээ нь сургалт, сурталчилгаа, хяналт шалгалт явуулах, иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, захиргааны актуудад дүн шинжилгээ хийх, сум орон нутгийн иргэдтэй уулзалт хийх зэрэг цогц...

“Сорилтуудыг тодорхойлж, ахиц дэвшлийг үнэлж, цааш урагшлах нь: Өмнөд Азид ял завших явдлыг шийдвэрлэж, хүний эрхийг хэрэгжүүлэх нь” сэдэвт хуралд оролцож байна
2018-04-12

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг 2018 оны 4 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын Катманду хотноо хүний эрхийн Олон Улсын бага хуралд оролцож байна....

Архангай, Завхан, Говь-Алтай аймагт "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээ зохион байгуулна
2018-04-6

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасныг үндэслэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг Монгол Улсын 21 аймаг, зарим сумдад зохион байгуулж ирсэн уламжлалтай. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан Ажлын хэсэг 2018 оны 04 дүгээр сарын 08-14-ний өдрүүдэд Архангай, Завхан, Говь-Алтай аймагт ажиллаж, "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг зохион байгуулна. ...

“Хүний эрхийн төлөв байдал” сэдэвт орон нутгийн цуврал хэлэлцүүлгийг зүүн бүсэд зохион байгууллаа
2018-04-6

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгээс Монгол Улсад өгсөн зөвлөмжийн дунд хугацааны хэрэгжилтийн тайланг ирэх 5 дугаар сард хүргүүлэх ёстой билээ. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форум, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам хамтран "Хүний эрхийн төлөв байдал" сэдэвт хэлэлцүүлгийг орон нутагт бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байна....

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК