Хууль зүйн зөвлөгөө

Комисс нь иргэн, аж, ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн хүний эрх, эрх чөлөөний зөрчлийн талаарх өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэхээс гадна иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний талаарх асуудлаар үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгч ажилладаг. Хууль зүйн зөвлөгөө авахаар хандсан иргэдийн тоо жилд дундажаар 200-400 орчим байсан бол сүүлийн 5 жилийн байдлаар 1200 гаруйд хүрч, өмнөх жилүүдтэй харьцуулахад 3 дахин өссөн үзүүлэлттэй байна. 

Хууль зүйн зөвлөгөө

Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 6372 хүнд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцааг үзүүлээд байгаа юм. 

 

 

КОМИССООС 2001-2017 ОНЫ БАЙДЛААР ИРГЭДЭД ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГСӨН БАЙДАЛ

Огноо

Хандсан иргэдийн тоо

Хугацаа

1.

2001 он

85

 

2.

2002 он

120

 

3.

2003 он

142

 

4.

2004 он

157

 

5.

2005 он

135

 

6.

2006.11 сараас эхэлсэн

80

-

7.

2007 он

120

50 цаг

8.

2008 он

346

218 цаг

9.

2009 он

560

323 цаг

10.

2010 он

460

 

11.

2011 он

380

 

12.

2012 он

168

171 цаг

13.

2013 он

267

184 цаг

14.

2014 он

1446

548 цаг

15.

2015 он

1541

631 цаг

16.

2016 он

1784

 

17.

2017 оны 10 сар

1007

 

 

2017 оны эхний 10 сарын байдлаар Хүний эрхийн Үндэсний Комисс нийт 1007 хүнд 271 цаг 54 минутын хууль зүйн зөвлөгөө өгснөөс Улаанбаатар хотод нийт 131 иргэнд 32 цаг 41 минутын хууль зүйн зөвлөгөө өгсөн байна. 

ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ЦАГИЙН ХУВААРЬ

Гариг

Цаг

Даваа

0830-1230

1330-1730

Мягмар

0830-1230

1330-1730

Лхагва

0830-1230

1330-1730

Пүрэв

0830-1230

1330-1730

Баасан

0830-1230

1330-1730


Та хууль зүйн зөвлөгөө авахыг хүсвэл:
  • Засгийн газрын 11 дүгээр байранд байрлах Хүний эрхийн Үндэсний Комиссын 509 тоот өрөөнд биечлэн ирж уулзах;
  • 70 000 222, 262786 дугаарын утсаар холбоо барих;
  • Цахим шуудан: info@mn-nhrc.org  хаягаар хандах боломжтой.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК