» » » Комиссоос зохион байгуулсан хүний эрхийн нээлттэй өдрүүд

Комиссоос зохион байгуулсан хүний эрхийн нээлттэй өдрүүд

Парисын зарчмын дагуу Комиссын үйл ажиллагаа олон нийтэд хүртээмжтэй, өргөн хүрээнд мандатаа хэрэгжүүлэх ёстой. Монгол Улсын хувьд өргөн уудам газар нутагтай, Комисс хөдөө орон нутагт салбар нэгжгүй, санхүүгийн хязгаарлагдмал нөөц бололцоотойн улмаас Комиссын үйл ажиллагаа хөдөө орон нутагт төдийлэн хүрч чаддаггүй. Энэ байдлыг даван туулах, Комиссын үйл ажиллагааг олон нийтэд хүртээлтэй болгох үүднээс Комиссоос санаачилсан нэг ажил нь "Хүний эрхийн нээлттэй өдөр арга хэмжээ юм. Энэ нь орон нутагт хүрч ажиллах дэвшилтэд арга болсон.

Уг арга хэмжээний хүрээнд жилд нэг удаа сонгосон аймгуудад Комиссын дарга, гишүүнээр ахлуулсан баг тодорхой хугацаагаар ажиллаж, тухайн орон нутаг дахь хүний эрхийн нөхцөл байдалтай газар дээр очиж танилцах, өргөдөл гомдол иргэдээс хүлээн авч шийдвэрлэх, хяналт шалгалт явуулах, сургалт сурталчилгаа зэрэг Комиссын бүхий л чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Комисс 2002 оноос эхлэн "Хүний эрхийн нээлттэй өдрүүд” арга хэмжээг орон нутагт зохион байгуулж бүх аймгуудад 2-3 удаа буюу нийтдээ 45 удаа энэ арга хэмжээг зохион байгуулж ирсэн байна. Тус арга хэмжээний хүрээнд хүний эрхийн олон тооны сургалт, семинар, зөвлөгөөн зохион байгуулагдаж, хүний эрхийг хамгаалах, сурталчлах, хөхиүлэн дэмжих янз бүрийн арга хэмжээг далайцтай, хүртээмжтэйгээр явуулж ирсэн. Бүх аймагт нэгээс хоёр удаа 80 гаруй сум, 664 байгууллага газрын 4500 гаруй хүнийг хамруулан хүний эрхийн тодорхой сэдвээр 700 гаруй цагийн хичээл сургалт явуулсан нь орон нутагт хүний эрхийн мэдлэгийг түгээх, идэвхтнүүдийн чадавхийг нэмэгдүүлэх, хүний эрхийг бүх талаар хөхиүлэн дэмжихэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон.

 

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос зохион байгуулсан "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээ /он, оноор/

2012 [165.94 Kb] 2011 [170.96 Kb] 2008 [168.61 Kb] 2007 [166.88 Kb] 2006 [165.74 Kb] 2005 [171.27 Kb] 2004 [171.03 Kb] 2003 [172.8 Kb] 2002 [146.18 Kb]


 

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК