» » “Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтад урьж байна

“Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтад урьж байна

“Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтад урьж байна Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран хүний эрхийн тулгамдсан асуудал, чухалчлагдаж буй сэдвийн хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллага, судлаач, иргэдийн үзэл бодол, байр суурийг харилцан солилцох, хүний эрхийн мэдлэг ойлголтыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтыг сар тутам зохион байгуулдаг уламжлалтай.

2016 оны 11 дүгээр сарын ээлжит өглөөний уулзалт нь "Mонгол Улсын хохирол үнэлгээний өнөөгийн байдал, эрх зүйн орчин” сэдвээр энэ сарын 24ий өдөр 08:00-10:00 цагт Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд болох тул та бүгдийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.

Уулзалтын зочноор Монголын хохирол, үнэлэгчдийн холбооны ерөнхийлөгч Ө.Эрдэнэбаяр оролцоно. Уулзалт хүний эрхийн чиглэлээр ажилладаг ТББ-ын гишүүд, ажилтнууд, судлаачид, сонирхсон хэн бүхэнд нээлттэй.

Та бүхэн нэмэлт мэдээллийг Хүний эрхийн Үндэсний Комиссын Бодлогын дүн шинжилгээ, хүний эрхийн боловсролын хэлтсийн 262902 утас болон s.budragchaa@mn-nhrc.org хаягаас лавлана уу.


ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК