» » Иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулна

Иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулна

Иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулна Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан бөгөөд жил бүр энэ өдрийг дэлхий нийтээрээ Хүний эрхийн Олон Улсын өдөр болгон тэмдэглэдэг билээ.

Энэ жилийн Хүний эрхийн Олон Улсын өдрийг "Хүн бүрийн эрхийн төлөө зүтгэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын холбоо, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар хамтран Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний асуудлаар иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг гурван өдрийн турш зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн "Дүнжингарав” салбарт 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдөр, "Мишээл” салбарт /Мишээл экспо/ 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр, "Драгон” салбарт 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 8:30-17:30 цагийн хооронд тус тус зохион байгуулах тул иргэд та бүхэн өөрт хамгийн ойр байрлах салбарт хүрэлцэн ирж хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авахыг урьж байна.


ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК