» » » “Гэрэл татуулсан зөв зам” комик ном хэвлүүллээ

“Гэрэл татуулсан зөв зам” комик ном хэвлүүллээ

“Гэрэл татуулсан зөв зам” комик ном хэвлүүллээХүний эрхийн Үндэсний Комисс бичил уурхай эрхлэгч иргэдийн хууль тогтоомжоор баталгаажсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, оролцох, хөдөлмөрлөхийн хэрэгжилтийг хангах, хүний эрхийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, бичил уурхайн үйл ажиллагаанаас шалтгаалсан хүний эрхийн зөрчлийг бууруулах, таслан зогсоох, шийдвэрлэх болон хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг дэмжих зорилгоор сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажлуудыг Швейцарийн хөгжлийн агентлагийн "Тогтвортой бичил уурхай” төсөлтэй хамтран зохион байгуулж байна.

2016 оны 12 дугаар сард "Тогтвортой бичил уурхай” төслийн санхүүгийн болон техникийн дэмжлэгтэйгээр "Гэрэл татуулсан зөв зам” комик номыг Хүний эрхийн Үндэсний Комиссоос эрхлэн гаргалаа.

Тус номонд бичил уул уурхай эрхлэгчид нөхөрлөлийн зохион байгуулалтад орж, холбогдох журамд заасны дагуу ашигт малтмал олборлох албан ёсны зөвшөөрөл авч, хөдөлмөр, үйл ажиллагааны хэлбэрээ нэгтгэн, харилцан бие биенээ дэмжиж, хариуцлагатай, жендэрийн эрх тэгш байдлыг хангасан, хүний эрхэд ээлтэй бичил уурхай эрхэлж, улмаар өөрсдийн нийгмийн баталгааг ханган, амьдрал ахуйгаа дээшлүүлэх, мөн орон нутагтаа ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалт хийх зэрэг олон талын боломжтой болохыг үзүүлсэн болно.


ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК