» » Хүний эрхийн цуврал лекц боллоо

Хүний эрхийн цуврал лекц боллоо

Хүний эрхийн цуврал лекц боллооХүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран зохион байгуулдаг "Хүний эрхийн цуврал лекц”-ийн ээлжит дугаарыг 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр зохион байгууллаа.

Цуврал лекцийн энэ удаагийн зочноор "Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг уригдан оролцож, "Тогтвортой хөгжлийн 4 дүгээр зорилго: Нийгмийг хувирган өөрчлөх боловсролын хүч чадал" сэдвээр лекц уншлаа.

Тэрээр Тогтвортой хөгжил гэж юу вэ? НҮБ-аас 2015 онд баталсан "Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийн 4 дүгээр зорилт болох "Чанартай боловсрол” гэж юуг хэлээд байна вэ? Боловсролын талаар баримталж буй дэлхий нийтийн чиг хандлага, чанартай боловсролыг олгоход төрийн болон иргэний нийгмийн байгууллагын оролцоо, гүйцэтгэх үүрэг, хамтын ажиллагааны талаар санал бодлоо хуваалцаж, оролцогчдын асуултад хариуллаа.

Тус лекцийг тун удахгүй Комиссын цахим хуудаснаас хүлээн авч үзээрэй.

Хүний эрхийн цуврал лекц боллоо


ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК