» » » » “Хүний эрхийн Үндэсний Байгууллагууд-Академи 2017” сэдэвт сургалтад оролцлоо

“Хүний эрхийн Үндэсний Байгууллагууд-Академи 2017” сэдэвт сургалтад оролцлоо

“Хүний эрхийн Үндэсний Байгууллагууд-Академи 2017” сэдэвт сургалтад оролцлооПольш Улсын Познань хотод Европын Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын сүлжээ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас хамтран зохион байгуулсан "Хүний эрхийн Үндэсний Байгууллагууд-Академи 2017” сэдэвт 4 дэх удаагийн сургалтад 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрүүдэд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын сурталчилгаа хариуцсан референт Б.Сэмжидмаа оролцов.

Тус сургалтад Европын Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын сүлжээний Хүний эрхийн Үндэсний Байгууллагууд болох 27 орны /Монгол, Унгар, Литва, Украйн, Албани, Уэльс, Молдав, Хорват, Косово, Швед, Латви, Шотланд, Азербайжан, Словак, Турк, Армени, Польш, Гүрж, Македон, Чех, Норвеги, Герман, Хойд Ирланд, Серби, Босния ба Герцеговин, Финлянд, Франц/ оролцогчид хамрагдсан юм.

Энэхүү сургалтын зорилго нь Хүний эрхийн Үндэсний байгууллагаас оролцогчдын чадавхыг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, сургалтаас олж авсан мэдлэг, ур чадвар дээрээ тулгуурлан өөр өөрсдийн байгууллагад нэвтрүүлэх төлөвлөгөө боловсруулах, Европын Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын сүлжээ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, бусад хүний эрхийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн болно.


ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК