» » » » “Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтад урьж байна

“Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтад урьж байна

“Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтад урьж байна Хүний эрхийн Үндэсний КомиссНээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран хүний эрхийн тулгамдсан асуудал, чухалчлагдаж буй сэдвийн хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллага, судлаач, иргэдийн үзэл бодол, байр суурийг харилцан солилцох, хүний эрхийн мэдлэг ойлголтыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтыг сар тутам зохион байгуулдаг уламжлалтай.

2017 оны 6 дугаар сарын ээлжит өглөөний уулзалт нь "ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЗАСАГЛАЛД ЭЦЭГ ЭХ, БАГШИЙН ОРОЛЦОО” сэдвээр энэ сарын 15ы өдөр 08:00-10:00 цагт Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд болох тул та бүгдийг хүрэлцэн ирж, оролцохыг урьж байна.

Уулзалтын зочноор "Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн зохицуулагч Д.Тунгалаг оролцож, мэдээлэл хийнэ. Уулзалт хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын гишүүд, ажилтнууд, судлаачид, сэтгүүлчид сонирхсон хүн бүхэнд нээлттэй.

Та бүхэн нэмэлт мэдээллийг Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн 262752 утас болон s.budragchaa@mn-nhrc.orgхаягаас лавлана уу.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК