» » » » Ерөнхий боловсролын сургуулийн засаглалд эцэг эхчүүдийн оролцоо сэдвээр ярилцлаа

Ерөнхий боловсролын сургуулийн засаглалд эцэг эхчүүдийн оролцоо сэдвээр ярилцлаа

Ерөнхий боловсролын сургуулийн засаглалд эцэг эхчүүдийн оролцоо сэдвээр ярилцлааХүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум форум ТББ хамтран сар тутам уламжлал болгон зохион байгуулдаг "Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалт 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр боллоо. Энэ удаагийн уулзалтад "Бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвсэл”-ийн зохицуулагч Д.Тунгалаг оролцож "Ерөнхий боловсролын сургуулийн засаглалд эцэг эхчүүдийн оролцоо” сэдвээр мэдээлэл хийлээ.

Глоб интернэшнл төв, "Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвсэл, "Ил тод байдлын төлөө түншлэлийн сан” олон улсын төрийн бус байгууллага хамтран Дэлхийн банкны санхүүжилтээр "Боловсролын салбар дахь ил тод байдал эгэх хариуцлага” төслийг 2014-2018 онд хэрэгжүүлж байгаа аж.

Уг төслийн хүрээнд Архангай, Баян-Өлгий, Өвөрхангай, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн 20 сумын 28 Ерөнхий боловсролын сургуулийн дэргэд "Сургуулийн эцэг эх багшийн холбоо”-г байгуулж, гэр бүл, багш, сургуулийг ойртуулах, эцэг эх багшийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, сургуулийн засаглал дахь эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулсан талаар тэрээр танилцууллаа.

Уг төслийг хэрэгжүүлснээр эцэг, эхчүүд сургуулийн орчинд тулгамдаж буй асуудлуудыг олон талаас нь хэлэлцэж туслан оролцдог болсон байна. Мөн сургуулийн орчинд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх гарцыг хамтдаа эрэлхийлж, төсвөөс зайлшгүй дэмжлэг шаардлагатай тохиолдолд орон нутгийнхаа Засаг дарга, ИТХ-д тавьж шийдвэрлүүлж тодорхой үр дүнд хүрсэн байна.

Төслийн баг орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эцэг эхчүүдтэй уулзаж сурагчдад тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцүүлэг хийхэд хүүхдийн хүмүүжил төлөвшлийн асуудал хамгийн сэтгэл зовинуулсан асуудал болсон талаар хэлж байсан байна. Мөн энэ асуудлыг шийдвэрлэхэд эцэг эхчүүдийн оролцоо хангалтгүй байгаа талаар тэрээр мэдээлсэн юм.

Д.Тунгалаг зохицуулагчийн мэдээллийн дараа Ерөнхий боловсролын сургуулийн засаглалд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд эцэг эхчүүд, иргэний нийгмийн байгууллагынхны гүйцэтгэх үүрэг, гарц шийдлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.


ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК