» » » » Комиссын гишүүн П.Оюунчимэг Катарын Аль-Жазира мэдээллийн агентлагт ярилцлага өглөө

Комиссын гишүүн П.Оюунчимэг Катарын Аль-Жазира мэдээллийн агентлагт ярилцлага өглөө

Комиссын гишүүн П.Оюунчимэг Катарын Аль-Жазира мэдээллийн агентлагт ярилцлага өглөөХүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг Ойрхи Дорнодын хамгийн том мэдээллийн агентлаг болох Аль-Жазирад 2017 оны 6 дугаар сарын 29-ны өдөр хүүхдийн эрхийн асуудлаар ярилцлага өглөө.

Аль-Жазира мэдээллийн агентлагийн сурвалжлагч Дрью Амбрөүз Монголын үндэсний өв соёл хурдан морины уралдааныг сурвалжлахаар ирээд байгаа бөгөөд хурдан морь унаач хүүхдийн эрхийн нөхцөл байдал, хурдан морь унаач хүүхдийг хамгаалах эрх зүйн орчин болон тус байгууллагаас хийж байгаа ажлуудын талаар мэдээлэл авлаа.

Аль-Жазира мэдээллийн агентлаг Монгол улсад тусгай нэвтрүүлэг бэлтгэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаандаа хурдан морины уяачид болон хурдан морь унаач хүүхдүүдтэй уулзаж, наадмын өмнөх сунгааны явцтай танилцан зураг авалтуудаа хийсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газар унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах чиглэлээр хангалттай хэмжээнд ажиллаж байгаа эсэхийг Комиссын гишүүнээс тодрууллаа.

Комиссын гишүүн П.Оюунчимэг Катарын Аль-Жазира мэдээллийн агентлагт ярилцлага өглөө


ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК